Үнэртэн ба зан чанар: нийцлийн хууль

Үнэртэн сонгоход төрдөг эргэлзэх сэтгэл эмэгтэй бүрд танил байх. Ямар үнэртэн хувь хүний онцлогийг тодруулах эсвэл дарах вэ? Энэ асуултад хариулахын тулд хувь хүний дөрвөн онцлогийг төсөөлөөд аль нь чамд илүү ойр байгааг сонгоорой. Сонголт хийх маш хялбар байх болно!

АНХААРАЛ ТАТАМ 
Чи анхаарлын төвд байх дуртай тул чамд олноос ялгарах үнэртэн хэрэгтэй байна уу? Энэ тохиолдолд чамд маш өргөн сонголт бий – хувь хүний хүчирхэг онцлогуудыг тодруулж анхаарал татам цоглог аялгуутай чамин үнэртэн чамд хамгийн тохиромжтой. 

Үнэртний төрөл:
Модны ба шиприйн.
Чамд тохирох үнэртнүүд: Possess, Divine, My Destiny

НАРИЙН МЭДРЭМЖТЭЙ
Чи гоо үзэсгэлэн ба дэгжин хэв маягт дурласан бүсгүй. Чамд тансаг мэдрэмж төрүүлэх үнэртнүүд таалагддаг. Чиний хувьд үнэртэн гэдэг нь юуны түрүүнд жинхэнэ таашаал ба чи энэхүү таашаалыг хүрээлж буй хүмүүстэйгээ хуваалцахад үргэлж бэлэн байдаг.

Үнэртний төрөл: Дорнын, Модны, Шиприйн.
Чамд тохирох үнэртнүүд: Giordani Gold White Original, So Fever Her, Love Potion EDP

АМАРЛИНГУЙ
Чи байгаль болон амьдралын мөч бүрд дурласан, саад бэрхшээл бүрийг усны урсгал адил даван туулж чаддаг нэгэн. Чи оч цацруулсан, цоглог, ааглаг аялгуутай үнэртэнд дуртай. Чиний хувьд үнэртэн цэвэр ариун байдлыг илэрхийлж тайвшралт мэдрүүлдэг.

Үнэртний төрөл: Цитрусын, Цэцгийн, Модны.
Чамд тохирох үнэртнүүд: Tenderly Promise, Woman’s Collection, Midsummer Woman

ЭМЭГТЭЙЛЭГ, МЭДРЭМТГИЙ
Чи бүх зүйлд романтик, ялдам хэв маягийг эрэлхийлдэг. Харин чиний дуртай үнэртэн эмэгтэйлэг чанарыг заавал тодотгох ёстой. Чиний сонголт – чамтай адил ялдам, чамин, нарийн мэдрэмж бүхий аялгуутай сонгодог хэв маягийн үнэртнүүд. 

Үнэртний төрөл: Цэцгийн ба Модны
Чамд тохирох үнэртнүүд: Eclat Femme, My Naked Truth, Volare Gold




Зурвас: