Элсэн чихэр арьсанд ямар нөлөө үзүүлдэг вэ

Чи элсэн чихрийн биед үзүүлдэг сөрөг нөлөөний тухай зөндөө уншиж байсан байх. Тэр галбирт нөлөөлөхөөс гадна эрүүл мэндэд бүхэлд нь сөргөөр нөлөөлдөг. Харин энэхүү хүнс үрчлээ үүсэх шалтгааны нэг болохыг чи мэдэх үү?

ЭЛСЭН ЧИХЭР ОВОРТОЙ ХАРАГДАХАД ХҮРГЭДЭГ
Элсэн чихрийн хэт их хэрэглээ нь арьсны коллагены нийлэгжилт буурах 35 наснаас эхлээд арьсанд нөлөөлж эхэлдэг. Шинжлэх ухааны талаас тайлбарлавал глюкоз нь коллаген ба эластаны мяндсан эдийг хооронд нь наалдуулдаг тул арьсны эсүүд суларч зузаан болдог. Энэ процессыг гликац гэж нэрлэдэг (google-с хайгаад үзээрэй). Тус процесс нь арьс хөгшрөлтийн олон шинж тэмдгийг өдөөдөг - үрчлээ, уян хатан чанар болон өнгөө алдах. 

Элсэн чихэр нь зөвхөн коллагеныг устгадаггүй, арьсны боловсруулдаг коллагены төрөлд нөлөөлдөг. Энэ нь коллагены бат бөх мяндсан эд суларч хэврэг болно гэсэн үг юм. Харин хэврэг болсон эд арьсны хамгийн хүчтэй дайсан болох нарны хэт ягаан туяа болон хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнд өртөмтгий болдог. 

БҮҮ САНДАР
Гликац бол хүн бүрийн биед явагддаг ердийн процесс юм. Хамгийн гол нь цусны глюкозын хэмжээгээ хэвийн байлгаарай. Хэт их чихэр агуулсан хоол хүнс хэрэглэснээр гликацын процесс идэвхэждэг. 

ХОР ХӨНӨӨЛТЭЙ ЭЛСЭН ЧИХЭР
Элсэн чихрийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг эх үүсвэр бол чихэртэй ундаа, гурилан бүтээгдэхүүн ба чихэр, мөн кофе болон цайтай хэрэглэдэг элсэн чихэр юм. Харин чи арьсныхаа залуу төлөвийг үнэхээр уртасгамаар байвал хамгийн энгийн нүүрс ус болох гоймон, цагаан талхны хэрэглээгээ зогсоох хэрэгтэй. Түүнээс гадна бүтээгдэхүүний орц найрлагыг сайтар харж, гликацын хэмжээг 10 дахин нэмэгдүүлэгч эрдэнэ шишийн сироп гэх мэт нуугдмал чихэр байгаа эсэхийг шалгаарай. 

АЧ ТУСТАЙ ЭЛСЭН ЧИХЭР
Өдөрт 6-аас доош цайны халбага элсэн чихэр хэрэглэхийг хэвийн гэж үздэг (ойролцоогоор 100 кКал). Фруктоз, лактоз гэх мэт байгалийн гаралтай элсэн чихэр нь бие махбодод ач тустай байдаг. Энэ төрлийн элсэн чихэр нь жимс, ногоо, сүүн бүтээгдэхүүнд эслэг, аминдэм, антиоксидантын хамт агуулагддаг. 

ЧИНИЙ ХИЙХ ЗҮЙЛ
Арьсныхаа залуу төлөвийг хамгийн өндөр үр дүнтэй хадгалахын тулд чи илчлэгээ хянах, элсэн чихэр их хэмжээнд агуулсан хүнснээс татгалзаж эрүүл хооллох хэрэгтэй. 

Хоол хүнсэндээ антиоксидантаар баялаг хүнс хэрэглээрэй. Ногоон цай уу, нэрс, үхрийн нүд, хуш, улаан чинжүү ид. Антиоксидант нь чөлөөт радикалуудтай тэмцэж (элсэн чихэр мэт) эластан ба коллагенд үзүүлэх сөрөг нөлөөг нь саармагжуулна. 

Арьс арчилгааны орчин үеийн бүтээгдэхүүнүүд ч мөн элсэн чихрийн арьсанд үзүүлэх сөрөг нөлөөг саармагжуулдаг ч эрүүл хооллолт адил өндөр үр дүнтэй биш юм. Коллагены нийлэгжилтийг идэвхжүүлэгч тос, бэлдмэл нь гликац процесстой тэмцэж үрчлээг дотроос нь түлхэж тэнийлгэдэг. Ecollagen бүтээгдэхүүнүүдийг туршаад үзээрэй, чамд таалагдана гэдэгт бид итгэлтэй байна. Харин чиний арьс хэдийнээ уян хатан чанараа алдаад эхэлсэн бол чамд NovAge Ultimate Lift мэт арьсыг чангаруулах үр нөлөөтэй багц арчилгаа зохино. Мэдээж өдөр бүр нарны хамгаалалттай бүтээгдэхүүн хэрэглэж арьсаа нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс хамгаалаарай. 






Зурвас: Зураг: Getty Images