Уураг ба түүний тухай мэдэх хэрэгтэй бүхэн

Бидэнд уураг зайлшгүй хэрэгтэй гэдгийг бид бүгд мэднэ. Гэвч уураг яагаад тийм чухал вэ? Өдөр бүр хэр хэмжээтэй хэрэглэх шаардлагатай вэ? Эдгээр асуултуудад Wellness бүтээгдэхүүн боловсруулагчдын багийн хоол тэжээлийн мэргэжилтэн, АУ доктор Элизабэт Нордстром хариуллаа. Ярилцлагыг уншаарай!

1. УУРАГ ЯАГААД БИЕД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Уураг бол биеийн өдөр бүр боловсруулдаг сая сая эсийн салшгүй нэг хэсэг юм. Бие махбодыг бүрэлдүүлэгч “тоосго” болох аминхүчлүүдийн тусламжтай уураг нь эд эсийг нөхөн сэргээхээс эхлээд энзим боловсруулах хүртэл хүний биеийн олон төрлийн үйл ажиллагааг дэмждэг. 

2. ӨДӨРТ ХЭР ХЭМЖЭЭНИЙ УУРАГ ХЭРЭГЛЭХ ВЭ?
Мэргэжилтнүүдийн зөвлөмжөөс харвал биеийн жингийн 1кг тутамд 0,8-1 г уураг хэрэгтэй. Ойролцоогоор тооцоолбол 70 кг жинтэй нас бие гүйцсэн эрэгтэйд 56 г уураг, 60 кг жинтэй нас бие гүйцсэн эмэгтэйд 46 г уураг шаардлагатай гэсэн үг. Харин тамирчдын хувьд энэ нь жингийн кг тутамд 2 г хүртэл өсөж болно.

3. УУРГИЙН ИЖ БҮРДЛИЙН ТУХАЙ БИДЭНД НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ ҮҮ? ЭНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ЮУНД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Уургийн иж бүрдэл – энэ бол дээд зэргийн чанартай уураг ба эслэг эдийн төгс тэнцвэржүүлсэн эх үүсвэр ба өдөр тутмын хоол хүнсийг тань баяжуулах зориулалттай. Найрлагыг нь АУ Доктор, ахлах профессор, Швед улсын Лундын Их Сургуулийн зүрхний мэс заслын салбарын эрхлэгч Стиг Стэн бүтээсэн. Тэрээр мэс заслын өмнө ба дараах хүнд өвчтэй өвчтөнүүдээ төгс тэнцвэржүүлсэн хооллолтоор хангах зорилгоор уургийн иж бүрдлийг бүтээжээ. 

4. УУРГИЙН ИЖ БҮРДЭЛ НАДАД ЯМАР АЧ ТУС ҮЗҮҮЛЭХ ВЭ?
Профессор Стиг Стэний найрлага нь гурван төрлийн уургийн (өндөг, вандуй ба шар сүүний уураг) эх үүсвэрийг нэгтгэснээрээ хосгүй юм. Аминхүчлээр баялаг эдгээр орцууд нь биеийн шинэ эс ба уураг бүтээх чадварыг дээд зэргээр нэмэгдүүлдэг. Мөн уургийн иж бүрдэл нь бие махбодыг шаардлагатай хэмжээний эслэг эдээр тэтгэж хоол боловсруулалтыг хэвийн болгодог. 

5. УУРГИЙН ИЖ БҮРДЭЛ ЯМАР ОРЦООС БҮРДДЭГ ВЭ?

— Вандуй: харшил үүсгэгч, холестерин ба лактоз агуулаагүй байгалийн гаралтай ургамлын уураг агуулсан
— Шар сүү: сүүнээс гаргаж авдаг цэвэр уураг нь бие махбодод зайлшгүй хэрэгтэй 9 аминхүчлийн бүгдийг нь агуулдаг ба биед хялбархан шингэдэг онцлогтой.
— Өндөг:  аминдэм ба эрдэс бодисоор баялаг цэвэр уургийн эх үүсвэр.

Мөн уургийн иж бүрдэл нь удаан шингэцтэй нүүрс ус, биед ач тустай тос ба алим, нохойн хошуу, хүрэн манжингаас гаргаж авсан байгалийн гаралтай гурван төрлийн эслэг эд агуулдаг. Алим болон нохойн хошуу нь дархлааны системийг дэмжигч С аминдэмээр баялаг бол хүрэн манжин глютен агуулдаггүй. 

6. ЭСЛЭГ ЭД ЯАГААД ТИЙМ ЧУХАЛ ВЭ?
Скандинавын хооллолтын зөвлөмжүүд ба Европын олон улсыг хамруулан хийсэн судалгаанаас харвал өдөр бүр 25-35 г хүнсний эслэг эд хэрэглэх нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Мөн ихэнх хүмүүс эслэг эдийг энэ хэмжээнд хэрэглэдэггүй болохыг судалгаа харуулжээ. Уургийн иж бүрдэл нь эслэг эдийг их хэмжээнд агуулдаг. Хоол хүнснийхээ эслэг эдийн агууламжийг нэмэгдүүлмээр байна уу? Тэгвэл уургийн иж бүрдлийг өдөр тутмын хооллолтдоо хэрэглээрэй. 

7. УУРГИЙН ИЖ БҮРДЛИЙГ ЯМАР ХООЛТОЙ ИДЭЖ БОЛОХ ВЭ?
Уургийн иж бүрдэл амт ба үнэргүй, мөн чихэрлэг амт оруулагч бодис агуулаагүй.  Тэрээр хоол эсвэл ундааны амтыг өөрчлөхгүй тул та хүссэн хоолтойгоо хэрэглэж болно.  Дангаар нь эсвэл шөл, сүмс, зууш, смүүзи ундаа эсвэл гурилан бүтээгдэхүүндээ (бэлдэж байхдаа эсвэл бэлэн болсон хоолонд) нэмж болно. 

Зурвас: Зураг: Oriflame