Эрүүл зөв сонголт: Шинэ жилд заавал хийж занших 10 зүйл

Хэзээ ч биелүүлж чадахгүй хий хоосон амлалт өөртөө өгөхөө боль! Үүний оронд шинэ онд дараах ач тустай зуршлуудаас ядаж хэдийг нь хэрэгжүүлэхийг оролдоод үзээрэй. Үр дүнд нь чи сэтгэл хангалуун байна гэдэгт итгэлтэй байна!

1. ӨӨРИЙН ДУРТАЙ СПОРТЫН ТӨРЛӨӨ СОНГО
Гүйлтийн зам дээр гүйнэ гэж бодохоос залхуурч байвал яагаад өөр шинэлэг зүйл сонгож болохгүй гэж? Жишээ нь, сүүлийн үед өргөнөөр танигдах болсон өөрийн жингээр хийх дасгалууд. Энэ дасгалыг хүссэн газраа хийж болох тул чамд фитнес клубд бүртгүүлэх шаардлага байхгүй юм. Чи завгүй байна уу? Анхаарлаа HIIT дасгал руу хандуулаарай (эрчимтэй, давтамжтай дасгал буюу BodyRock). 20 минутын энэхүү дасгалд эрчимт дасгал болон амралтыг тодорхой давтамжтайгаар ээлжилдэг тул чи илүү их калори шатааж жин хаях боломжтой. Мөн балет болон кардио буюу зүрхний цохилтыг хурдасгах дасгалыг хослуулсан дасгал сүүлийн үед алдартай болсон – энэ төрлийн дасгалыг ОХУ-д Боди-балет гэж нэрлэдэг.

2. ХҮНСНИЙ АЧ ТУСТАЙ НЭМЭЛТ ТЭЖЭЭЛ ХЭРЭГЛЭ
Хүнсний нэмэлт тэжээл болон аминдэмийн ялгааг ойлгох хялбаргүй байдаг. Эхлээд бие махбодынхоо хэрэгцээг ойлгохыг хичээгээрэй. Аминдэмүүд чиний өдөр тутмын хоол хүнсийг баяжуулж, өдөр тутмын хоол хүнснээс авч чаддаггүй ач тустай эрдэс бодисоор хангадаг бол Омега-3 дархлааг дэмжиж эрүүл мэндийг сайжруулна.

 

3. АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛӨӨ САЙЖРУУЛ
Сурсан зүйлээ хийж байхдаа бүх зүйлийг «автоматаар» бус, харин  мөч бүрд анхаарлаа төвлөрүүлэн ойлгож хийхийг хичээгээрэй. Энэ төрлийн дасгалжуулалт нь хэцүү санагдаж болох ч оюун ухаанд эерэгээр нөлөөлнө.

4. ЭЛСЭН ЧИХЭРЭЭС ТАТГАЛЗ
Хоол хүнснээсээ элсэн чихрийг хасах нь зөвхөн жин хасахад ач тустай биш юм. Сүүлийн үеийн эрдэм шинжилгээний судалгааны үр дүнгээс харвал элсэн чихрийг хоол хүнснээсээ хасах нь элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг, даралтыг хэвийн байлгадаг ба арьсны гадна байдлыг сайжруулдаг байна. Амьдралын хэв маягаа бага зэрэг өөрчлөх нь (жишээ нь чихэрлэг ундааны оронд ус уух) эрүүл мэндэд маш эерэг нөлөө үзүүлдэг. 


5. ХҮҮХДЭЭ ДЭМЖ
Гэрийн ажлыг хөгжилтэй тоглоом болговол хүүхдэд илүү сонирхолтой байх болно. Гэрийн ажлаа хийж байхдаа бүжиглэж эсвэл нуугдаж тоглож болно, харин зун хамтдаа жимс, мөөг түүхээр ой руу явж болно. Ямар ч уйтгартай ажлыг хөгжилтэй тоглоом эсвэл тэмцээн болгож болдог.

6. АЧ ТУСТАЙ ЗУУШ ИД
Амттай зүйл идмээр санагдвал шинэхэн жимс, самар (давсгүй) эсвэл «Байгалийн Тэнцвэр» уургаар баялаг амттан идээрэй. Эдгээр эрүүл зуушийг амттаны оронд идэж заншаарай.

7. МАШ САЙН УНТ
Бид хир бага унтана тэр зэргээр эрүүл мэнд, жин, арьс ба дархлаанд маань сөргөөр нөлөөлдөг. Өөртөө зорилго тавиарай: өдөрт хамгийн багадаа 7 цаг унтаж, өдөр бүр тогтсон цагт унтаж, сэрж (гар утасгүй) занших.

8. ИЛҮҮ ИХ УУРАГ ИД
Дархлаагаа дэмжих, эд эсийн үйл ажиллагаагаа болон дааврын системээ хэвийн хэмжээнд байлгахад бидэнд уураг хэрэгтэй. Хэрвээ чи уургийн хэрэглээгээ нэмэгдүүлмээр байгаа бол зөвхөн махны хэрэглээгээ ихэсгэх хангалтгүй (бас уйтгартай!) юм. Үүний оронд хоол хүнсэндээ өндөг, шош, цэвэр тараг болон «Байгалийн Тэнцвэр» шөл ба коктэйл хэрэглээрэй

9. ХОЛИГЧ АВААРАЙ

Холигч өдөр бүр шөл ба тарган ундаа бэлдэхэд хэрэгтэй. Киви, гадил, бууцай, өргөст хэмх, цагаан гаа ба нимбэгийг хольж өөртөө болон гэр бүлийнхэндээ амттай, ач тустай, тэжээллэг ундаа бэлдээрэй (тэд танд талархах болно).

10. ИЛҮҮ ИХ ХӨДӨЛ
Шинэ онд илүү хөдөлнө гэж өөртөө амла: ажил руугаа алхах, цахилгаан шатны оронд шатаар гарах гэх мэт. Их зам жижиг алхмаас эхэлдгийг бүү март. Алхам хэмжигч аваарай эсвэл гар утсандаа алхам хэмжигч туслах хэрэгсэл суулгаарай. Ингэснээр чи хөдөлгөөнөө өдөр тутам хянах боломжтой.

Зурвас: Зураг: Oriflame