Skip to main content Skip to main menu Skip to search
  1. Home
  2. Oriflame-н тухай
  3. Тогтвортой Хөгжил

Тогтвортой Хөгжил

Орифлэймийн хэтийн зорилго – тогтвортой хөгжлийн зарчимтай бүрэн нийцсэн компани болох. Энэ нь бид хүрээлэн буй орчноо хамгаалж, хүн бүр хөгжих боломжтой нийгэмд хувь нэмрээ оруулан үйл ажиллагаа явуулна гэсэн үг юм.

Энэ шалтгаанаар бид бүтээгдэхүүнээ боловсруулахдаа байгаль орчинд хор хөнөөлгүй, экологийн стандартад нийцсэн байгалийн гаралтай орц хэрэглэхийг эрмэлздэг. Орифлэйм компани нь арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагадаа ургамлын хандыг хэрэглэж эхэлсэн анхдагч нарын нэг бөгөөд бид сэргээгдэх байгалийн нөөцийг ашиглах арга замыг ямагт эрэлхийлдэг.

Хэдийгээр бид олон амжилтад хүрсэн ч, энэ бол урт зам ба зорилгодоо хүрэхийн тулд бидэнд хийх зүйл маш олон байгааг бид ухамсарлаж байгаа юм. Орифлэйм тогтвортой хөгжлийн үндсэн гурван чиглэлийг тодорхойлдог.

Хүмүүсийн амьдралыг сайжруулах

Зөвлөх, хэрэглэгч, ажилчид ба нийлүүлэгчдийн амьдралын сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх. Мөн  нийгмийн хөтөлбөрүүдэд оролцож, хүмүүнлэгийн төслийг дэмжихэд оршино.

Бүтээгдэхүүн боловсруулалтад хариуцлагатай хандах

Нийгмийн ёс зүйн ба экологи, байгаль орчны хамгийн өндөр стандартад нийцсэн бүтээгдэхүүн боловсруулж, гоо үзэсгэлэн, хөгжил дэвшлийг бэлэглэх.

Экологийн аюулгүй байдлыг хадгалах

Зөвхөн өөрийн үйл ажиллагаанд бус, бүтээгдэхүүний боловсруулалт, үйлдвэрлэл ба тээвэрлэлтийн шат бүрд экологийн шаардлагыг ханган ажиллах. Бидний үндсэн үүрэг даалгавар бол нөхөн сэргээгдэх нөөцийг ашиглахыг эрмэлзэн хог хаягдлын хэмжээг бууруулах юм.

Ecobeauty

Орифлэйм компани цаашид тогтвортой хөгжлийн зарчимд улам нийцэхийн тулд  бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Та манай гоо сайхны цуврал Ecobeauty хэрхэн боловсруулагддаг тухай видео бичлэгийг үзэж болно.