Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Нийгмийн хариуцлага

Oriflame нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш сайн сайхан байдлыг бүх талаар дэмжихийн төлөө тууштай зүтгэсээр ирсэн. Энэ нь манай бизнесийн философитой нийцэхээс гадна 1967 онд Oriflame компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш бидний эхлүүлсэн сайн санааны санаачилгад ч мөн хамааралтай юм.


Oriflame Сан


Oriflame-ийн сайн санааны сангийн үндсэн зорилго бол эмзэг бүлгийн хүүхдүүд болон эмэгтэйчүүдэд амьдралдаа илүү сайхан өөрчлөлт хийхэд нь туслах юм. Энэ нь нэн ялангуяа нийгмийн хамгийн эмзэг давхаргын иргэдэд хамааралтай.

Тус сан нь урт хугацааны сайн үйлийн түншлэлийг бий болгож олон ТББ болон олон улсын сайн үйлийн байгууллагуудтай хамтран ажиллаж дотоодын/олон улсын багуудын санаачилсан олон төслүүдэд буцалтгүй тусламж үзүүлсэн.\

Oriflame-ийн сайн санааны сангийн эдгээр хүчин чармайлт нь нийгмийн хариуцлагатай компанийн нэр хүндийг бататгаад зогсохгүй авьяаслаг, үнэ цэнийг эрхэмлэгч ажилтнууд болон Брэнд түншүүдийг татах хөшүүрэг болж байна.


Аф Йохник сан

Бид хүн бүр илүү сайхан нийгмийг бүтээхэд өөрийн чадах хэмжээгээр хувь нэмрээ оруулах үүрэгтэй гэж үздэг. Харин бидний хувьд энэ үүргээ хүмүүсийн өдөр тутмын амьдралыг сайжруулахын төлөө ажилладаг байгууллагууд, хувь хүмүүсийг дэмжих замаар 

Бид хүүхдүүдийн сайн сайхан байдал, боловсрол, эрүүл мэнд, ардчилсан нийгмийн хөгжил ба байгаль, цаг уурын нөхцөлд эерэг нөлөөллийг үзүүлэгч төслүүдэд дэмжлэг үзүүлэхэд төвлөрч ажилладаг.

Бид олон улсын төслүүдийг цаг ямагт дэмжиж дэлхийн бүх тивүүд дэх байгууллагуудтай хамтран ажилладаг. Өнөөг хүртэл 5 тивийн, 65 орны, 250 гаруй төсөлд дэмжлэг үзүүлсэн бөгөөд сүүлийн 15 жилийн хугацаанд 100,000 гаруй хүүхдэд сурч боловсрох дэмжлэгийг үзүүлсэн.