Орифлэймийн ёс зүйн дүрэм (“Дүрэм”) болон тус дүрэмд заасан Зан үйлийн дүрэм нь Брэнд Түншийн бүртгэлийн маягтын салшгүй хэсэг, мөн Брэнд Түнш ба Компанийн харилцааны үндсийг бүрдүүлэх тул Та уншиж танилцах нь чухал гэдгийг анхаарна уу. Орифлэймийн Брэнд Түнш нь: Дүрэм байгууллагын хэвлэлд нийтлэгдсэн эсэх эсвэл өөр ямар нэгэн аргаар Брэнд Түншид мэдэгдсэн эсэхээс хамааралгүй мөрдөх үүрэгтэй. Орифлэймийн бүртгэлийн маягтад худал мэдээлэл өгсөн буюу Дүрэм, Журмын заалтыг зөрчсөн Брэнд Түншийн гишүүнчлэлийг хэдийд ч цуцлах эрхтэй. Ийнхүү эрх нь цуцлагдсан Брэнд Түнш нь гишүүнчлэл болон өөрийн багаас олгогдсон бүхий л эрх болон давуу эрхээ алдана. Дүрэм, Журам нь Орифлэймийн Брэнд Түншүүдийн эрхийг хамгаалахаас гадна бизнесийн дээд зэргийн ёс зүйн стандартын дагуу боловсруулагдсан. Бизнесийн ёс зүйн стандартын дагуу Орифлэймийн Брэнд Түншүүдийн тус Дүрэмд заасан үүрэг хариуцлагаас гадна бизнесийн үйл ажиллагаандаа өөрийн улсын хууль тогтоомжийг мөрдөх үүрэгтэй.
- ОРИФЛЭЙМИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Би, Орифлэймийн Брэнд Түншийн хувьд Орифлэймийн бизнесийг дараах зарчмын дагуу эрхлэхийг зөвшөөрч байна. Үүнд:
1.1. Орифлэймийн ёс зүйн Дүрэмд заасан бүх дүрмүүд болон Орифлэймийн бусад баримт бичигт заасан дүрмийг дагаж мөрдөнө. Тэдгээрийн зөвхөн үг үсгийг бус, Орифлэймийн дүрэм журмын үзэл санааг мөн баримтална.
1.2. Орифлэймийн Брэнд Түншийн хувьд уулзах хүмүүстэйгээ “хүмүүс надад яаж хандахад би дуртай байдаг, яг түүнтэй адилаар бусдад хандана” гэдэг зарчмаар бизнес эрхэлнэ.
1.3. Орифлэймийн бүтээгдэхүүнүүд, Орифлэймийн орлого олох боломжууд, тэдгээртэй холбоотой сургалтууд болон миний хэрэглэгчид болон Брэнд Түншүүдэд Орифлэймээс олгож байгаа бусад боломж, ашгийн талаар шударгаар болон үнэн зөвөөр танилцуулна. Зөвхөн Орифлэймийн албан ёсны нийтлэлд заасан бүтээгдэхүүн, орлого болон бусад боломжуудын талаар амаар эсхүл бичгээр амлалт гаргана. Орифлэймийн бизнес боломжуудыг бусад компаниудын бизнес боломжуудтай харьцуулахдаа зөвхөн албан ёсоор зөвшөөрөгдсөн мэдээдэлд үндэслэн харьцуулна.
1.4. Хэрэглэгчдээс захиалга авах болон тэдний гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлэхдээ эелдэг бөгөөд түргэн шуурхай хандана. Мөн бүтээгдэхүүнийг солихдоо Орифлэймийн албан ёсны баримт бичигт заасан журмыг баримтална.
1.5. Орифлэймийн Брэнд Түншийн (мөн Спонсор ба Захирал) үүргийг, мөн тухайн түвшинд хамаарах үүргийг Орифлэймийн албан ёсны нийтлэлд зааснаар биелүүлнэ.
1.6. Өөрийн биеийг компанийн ёс зүйн өндөр стандартын шаардлагын дагуу үнэнч, нэр хүндтэй ба хариуцлагатайгаар авч явна.
1.7. Ямар ч тохиолдолд Орифлэймийн сүлжээг Орифлэймийн зөвшөөрснөөс өөр бүтээгдэхүүн сурталчлахад ашиглахгүй.
1.8. Бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд тараахдаа шууд борлуулалтын аргыг хэрэглэх бөгөөд ямар ч төрлийн жижиглэн худалдааны сувгийг ашиглахгүй.
1.9. Санаатай болон болгоомжгүй байдлаар олон нийтэд Орифлэйм компанийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх утга агууламжтай мэдээлэл тараахгүй.
1.10. Орифлэймийн бизнес эрхэлдэг улсын, мөн олон улсын баг бүрдүүлсэн тохиолдолд тухайн улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
1.11. Ёс зүйн дүрэм, журам болон зан үйлийн журмыг мөрдлөг болгох нь Гишүүнчлэлийн гэрээний нөхцөл юм.
II. ОРИФЛЭЙМИЙН БРЭНД ТҮНШҮҮДИЙН ЗАН ҮЙЛИЙН ЖУРАМ
1. ТОДОРХОЙЛОЛТ
A. «Орифлэймийн Брэнд Түнш » гэдэг нь цаашид Орифлэймийн аль ч цол, түвшин хамаарахгүйгээр (багийн менежер, Захирлууд болон түүнээс дээших багтана) Гоо сайхны Брэнд Түншийг хэлнэ.
Б. «Брэнд Түншийн хуудас» гэдэг нь Орифлэймийн зохиосон, гаргасан ба хөтөлдөг, Орифлэймийн Брэнд Түншүүдэд зориулагдсан веб хуудсыг хэлнэ.
В. «Орифлэйм» гэж өөрөөр заагаагүй бол, таны Брэнд Түншийн Бүртгэлийн маягтыг бөглөн гэрээ байгуулсан тухайн орон нутаг дахь Орифлэймийн байгууллагыг хэлнэ.
Г. «Спонсорын шугам» гэж Орифлэймийн Брэнд Түнш , түүний Спонсор ба дээд шатны бүх спонсоруудыг хэлнэ.
Д. «Хувийн баг» гэж Орифлэймийн Брэнд Түншээр шууд буюу шууд бусаар спонсорлуулсан Орифлэймийн бүх Брэнд Түншүүдийг ойлгох ба үүнд шууд спонсорлуулсан 22%-ийн Брэнд Түншүүд ба тэдгээрийн баг хамаарахгүй.
Е. «Баг» гэж тухайн Брэнд Түншийн багийг бүхэлд нь хамруулах бөгөөд үүнд 22%-ийн Брэнд Түншүүд мөн багтана.
Ё. «Орифлэймийн албан ёсны нийтлэл» гэж «Амжилтын төлөвлөгөө» Лидерүүдэд зориулсан гарын авлага (үүнд Ёс зүйн дүрэм орно ), Бүтээгдэхүүний каталог, Брэнд Түншийн түншийн гэрээний багц, «Орифлэймийн ертөнц» сэтгүүл болон Орифлэймийн албан ёсны веб хуудсанд нийтлэгдсэн буюу хэвлэгдсэн бусад мэдээллийг ойлгоно.
Ж. «Спонсор» гэж нэгдүгээр эгнээндээ шинэ Брэнд Түнш түншлүүлж байгаа аливаа этгээдийг хэлнэ.
Тус хэсэгт тайлбарлагдаагүй ч том үсгээр эхэлж буй үгнүүд «Амжилтын Төлөвлөгөө – Лидерүүдэд Зориулсан Гарын авлага» өмнөх хэсэгт заасантай адил утга агуулна.
"Д" - mn.oriflame.com вэб сайтад байрлуулсан Орифлэймийн бүтээгдэхүүнийг худалдан авах, захиалахад Орифлэймийн Брэнд Түншүүдийн баримтлах дүрэм, зарчим, эрх, үүргийг тодорхойлсон дүрэм ба нөхцөл, түүнчлэн тэдгээрт заасан бусад баримт бичгийг хэлнэ.
- ГИШҮҮНЧЛЭЛ
2.1 Орифлэймийн Брэнд Түнш болохын тулд Орифлэймийн бүртгэгдсэн Брэнд Түншээр спонсорлуулах журамтай. Зарим тодорхой тохиолдолд Орифлэйм ирээдүйн Брэнд Түншийг аль ч сүлжээнд томилж болно.
2.2 Зөвхөн тухайн хүн зөвшөөрсөн нөхцөлд түүнийг Брэнд Түншээр бүртгүүлнэ. Зөвшөөрөлгүйгээр түншлүүлсэн бол аливаа гарах сөрөг үр дагаврыг Орифлэймийн брэнд түнш нь хариуцана. Брэнд Түнш цорын ганц бүртгэлийн дугаартай байна.
2.3. Орифлэйм аливаа бүртгэлийн маягтаар өгсөн хүсэлт ба дахин өгсөн хүсэлтээс татгалзах эрхтэй.
2.4. Аливаа этгээд нь Орифлэймийн Брэнд Түнш болохдоо эрх зүйн бүрэн чадамжтай байх насанд хүрсэн байна. Эсвэл 14-өөс дээш насны этгээдэд нь хууль ёсны төлөөлөгчийнхөө (эцэг эх, өргөж авсан хүмүүс эсвэл асран хамгаалагч) бичгэн зөвшөөрөлтэйгөөр Орифлэймийн Брэнд Түнш болгох шийдвэр гаргаж болно
2.5. Гэр бүлийн бүтгэлийн дугаарыг дараах этгээдүүд хамтдаа эзэмшиж болно – албан ёсны баталгаа бүхий эхнэр/нөхөр, эсхүл эцэг эх болон хүүхдүүд. Тэд Орифлэйм компанийн өмнө бүрэн үүрэг хүлээж, хамтдаа хариуцлага хүлээх бөгөөд ямар нэг төлбөр төлөгдөөгүй тохиолдолд Орифлэйм тус бүрээс нь эсхүл хоёулангаас нь нэхэмжлэх эрхтэй.
2.6. Орифлэймийн Брэнд Түнш Брэнд Түншээр бүртгүүлснээс хойш 30 хоногийн дотор бүртгэлээ цуцалж болно (эсвэл монгол улсын хууль тогтоомжид заасан хугацаанд). Мөн дээр дурдсан хугацаанд Oрифлэймээс бүртгэлийн хураамжаа нэхэмжлэх эрхийг эдэлнэ.
2.7. Орифлэймийн Брэнд Түнш Брэнд Түншээр бүртгүүлснээс хойш 30 хоног өнгөрсөн хэдий ч Орифлэймд бичгээр мэдэгдэж цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд Компани 2.6-д дурдсан хураамжийг буцаан олгохгүй.
2.8. Брэнд Түншийн Орифлэйм компанитай байгуулсан түншлэл 17 каталог буюу 1 жилийн дараа дуусна.
2.9. Түншлэл бүртгүүлснээс хойш 1 жил өнгөрсний дараах эхний захиалгын нэхэмжлэлд заасан жилийн хураамж төлөгдсөнөөр сунгагдана.
2.10. 2.8-д заасан нөхцөлийг харгалзан дараах нөхцөлд Брэнд Түншийн Орифлэйм компанитай байгуулсан түншлэл дуусгавар болно:
-Түншийн гэрээ байгуулснаас хойш 4 каталог дарааллан нэг ч захиалга хийгээгүй бол /Жишээ: 17-р каталогийн дунд үед ТГ байгуулсан бол 5-р каталогийн хаалтаар цуцлагдана/
-Брэнд Түншийн түвшин үл хамааран 17 каталогийн турш идэвхгүй буюу нэг ч захиалга хийгээгүй бол /12 сарын хугацаанд/ Энэ тохиолдолд 1 жилийн (17 каталогийн хугацаа) хураамж авахгүй
2.11. Орифлэймийн хуучин Брэнд Түнш эсвэл түүний албан ёсны эхнэр/нөхөр нь дараах нөхцлийг баримтлан Орифлэймд дахин бүртгүүлж болно: дахин бүртгэл хийхийн тулд Орифлэймийн Брэнд Түнш хамгийн сүүлийн захиалга хийсэн каталогийн хугацаанаас хойш хамгийн багадаа 17 каталогийн хугацаа өнгөрсөн байх.
Онцгой нөхцөлийг харгалзан компани дахин бүртгүүлэх хугацааг өөрчлөх эрхтэй
2.12. Брэнд Түнш болох этгээдийн өөрийн ойрын хамаатнуудын (төрсөн ах эсвэл эгч, эцэг эсвэл эх, хүүхдүүд) хэн нэг нь хэдийнээ Орифлэймийн Брэнд Түнш болсон бол түүний нэг дүгээр эгнээнд гишүүнээр түншлэх үүрэгтэй.Хэрэв ойрын хамаатнуудаас хэд хэдэн этгээд Орифлэймийн Брэнд түнш болсон бол дараах дарааллын дагуу байна:
- Эхнэр/нөхөр
- Эцэг/эх
- Хүүхдүүд
- Төрсөн ах/эгч
2.13. Орифлэймийн Брэнд Түншийн эхнэр эсхүл нөхөр Орифлэймийн Брэнд Түнш болох хүсэлтэй бол адил гишүүнчлэл дор хамтдаа эсхүл тусдаа аль эхэлж Орифлэймийн Брэнд Түнш болсон эхнэр эсхүл нөхрийн 1-р эгнээнд спонсорлуулна. Энэ тохиолдолд эхнэр, нөхрийн аль нэг хамтдаа нэг гишүүнчлэлтэй бүртгүүлэх зорилгоор гишүүнчлэлээ цуцлах хүсэлтэй байгаа бол дараах дүрмийг мөрдөнө:
- Хэрэв нэг удаагийн мөнгөн шагнал нь хамтарсан бүртгэлийн дугаар үүсгэснээс үүдэлтэй бол Орифлэймд түрүүлж түншилсэн эхнэр/нөхрийн ирээдүйн нэг удаагийн мөнгөн шагнал бүрээс илүү баг бүрийн тоогоор хасаж тооцно.
- Бүртгэлтэй эхнэр/нөхрийн Түншлэл 1 жилийн хугацаатай түр зогсоох ба энэ хугацаа өнгөрсний дараа түншлэл нь хүчингүй болно.
- Түншлэлтэй эхнэр/нөхрийн аль нэг нь бүртгүүлсэн Орифлэймийн гишүүнчлэлээ цуцлах хүсэлтээ Орифлэймд мэдэгдсэн даруй эхнэр/нөхрийн бүртгэлтэй нэгдэж болно.
- Брэнд Түнш болох гэж буй эхнэр/нөхрийн ойрын хамаатан хэдийнээ Орифлэймийн Брэнд Түншээр бүртгүүлсэн ч гэсэн зөвхөн эхнэр/нөхрийн эхний эгнээнд бүртгүүлнэ.
2.15. Брэнд Түнш нь Орифлэймийн Ёс Зүйн Дүрмийг зөрчсөн нөхцөлд Орифлэймийн зүгээс Брэнд Түншийн гишүүнчлэлийг цуцлах эрхтэй.
2.16. Орифлэйм дүрэм зөрчсөн эсэхийг магадлах зорилгоор судалгаа шинжилгээ хийх явцдаа Орифлэймийн Брэнд Түншийн гишүүнчлэлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж болно.
2.17. Брэнд Түншийн хувийн мэдээллийн алдаатай бүртгэлийг Брэнд Түнш гишүүнээр бүртгүүлснээс хойш 3 каталогийн хугацаанд алдаанаас үүдэж тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд Орифлэймээс зөвшөөрөл авч засна. Брэнд Түнш бүртгүүлэхдээ буруу мэдээлэл өгсөн нөхцөлд Орифлэйм 2.15 бүлэгт дурдсан эрхийг эдэлнэ.
2.18 Гадаад иргэдийг дүрэм, журамд заасны дагуу багтаа түншлүүлж, баталгаажуулалтыг хийх үүрэгтэй
3. СПОНСОРЫН ШУГАМЫН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
3.1. Орифлэймийн Брэнд Түншүүдэд өөр спонсорын багт дахин бүртгүүлэхийг зөвшөөрөхгүй. Тэд зөвхөн гэрээгээ дуусгавар болгосны дараагаар болон 2.11-т заасан дүрмийг мөрдлөг болгож дахин бүртгүүлэх боломжтой. Гэрээ дуусгавар болсон тохиолдолд брэнд түнш өөрийн багийг алдаж, хувийн баг нь түүний дээд спонсорын багт тооцогдоно. Гэрээг дуусгавар болоход 2.8-2.10 дугаар заалтын дагуу шийдвэрлэгдэнэ.
3.2. Брэнд Түнш тус дүрмийн 2.11-р бүлгийг ашиглаж дүрэмд заасан тодорхой хугацаа өнгөрсөний дараа бүртгэлийн гэрээг компанитай цуцалж, өөр багт дахин түншилсэн бол түүнд санхүүгийн төлбөр ба шинэ баг хөгжүүлэх тухай тусгай дүрмүүд үйлчилнэ (3.2.1-3.2.3).
3.2.1 Бизнесийн аюулгүй байдлыг хангах ба дээд түвшний Лидерүүдийн багийн бүтцийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд, тус Брэнд Түншийн хуучин багт байсан Брэнд Түнш, гэрээг цуцлах ба дүрмээр тогтоосон хугацааны дараа дахин бүртгүүлэх дүрмийг мөрдлөг болгосон ч түүний шинэ багт бүртгүүлэх эрхгүй. Дахин бүртгүүлсэн Брэнд Түнш өмнөх багт нь байгаагүй шинэ хүмүүсийг урьж өөрийн шинэ багаа байгуулах эрхтэй. Энэ дүрмээс чөлөөлөгдөх эрхийг Брэнд Түншийн зөвхөн ойрын төрөл садан болох эхнэр (нөхөр), төрсөн ах дүү, эгч, эцэг эх ба хүүхдүүд эдэлнэ.
3.2.2 Компани Брэнд Түншийн урьд өмнө цол хүртэхдээ компаниас авсан нэг удаагийн мөнгөн шагналуудыг Брэнд Түншийн шинэ бүртгэлд тооцох эрхтэй. Брэнд Түнш тэдгээр цолуудыг ахин хаасан тохиолдолд түүнд төлбөрийг компани төлөхгүй байх эрхтэй. Үүнээс гадна Компани Брэнд Түншийг компанийн дурын арга хэмжээ ба маркетингийн тусгай саналуудад оролцуулах эсэх шийдвэрийг гаргахдаа түүний болзол биелүүлсэн өмнөх түүхийг харгалзан үзэх эрхийг эдэлнэ.
3.2.3 Багуудын тогтвортой байдлыг хангах зорилгоор компанийн дүрмийг зөрчсөн маргаантай нөхцөл байдал үүсэхэд хамаарал бүхий этгээдүүдийн талаар компани эцсийн шийдвэрийг гаргах эрхийг эдэлнэ. Өөр спонсорын багаас багт нь ажилласан Брэнд Түншийн дүрэм зөрчсөн эсэхийг магадлах зорилгоор судалгаа шинжилгээ хийх явцдаа Орифлэймийн Брэнд Түншийн гишүүнчлэлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж болно.
3.3. Зөвхөн Орифлэймийн зөвшөөрлөөр онцгой гэж үзсэн нөхцөлд Брэнд Түншийн гишүүнчлэлийг нэг спонсороос нөгөө рүү шилжүүлнэ.
3.4. Хувийн багийг нэг Брэнд Түншээс нөгөө Брэнд Түнш рүү шилжүүлэх боломжгүй.
3.5. Брэнд Түншүүд гишүүнчлэлээ зөвхөн өөрийн ойрын хамаатанд (үүнд, эхнэр, нөхөр, эцэг, эх, төрсөн ах эгч, хүүхдүүд, үүнд өргөмөл хүүхдүүд хамаарна) Орифлэйм компанид бичгэн хэлбэрээр хүсэлт тавьж зөвшөөрөл авсны үндсэн дээр шилжүүлж болно. Энэхүү дүрмийн дагуу гишүүнчлэлээ шилжүүлсэн Орифлэймийн Брэнд Түншүүд 2.11 бүлэгт заасан дүрмийг мөрдлөг болгосон нөхцөлд дахин гишүүн болохоор хүсэлт гаргах эрхтэй.
3.6. Орифлэймийн Брэнд Түнш нас барсан тохиолдолд нас барсан өдрөөс хойш 6 сарын дотор төрлийн хэн нэгэн нь бичгэн хэлбэрээр хүсэлт гаргасан тохиолдолд Компани өөрийн шийдвэрээр түүний гишүүнчлэлийг төрөл нь (нөхөр, эхнэр, эцэг, эх, хүүхдүүд, үүнд өргөмөл хүүхдүүд хамаарна) шилжүүлж болно. Түүний гишүүнчлэлийг шилжүүлэхээр ойрын хамаатнууд нь заасан хугацаанд хүсэлт гаргаагүй тохиолдолд гишүүнчлэлийг дуусгавар болгоно. Гишүүнчлэлийг ийнхүү дуусгавар болсноор нас барсан Орифлэймийн Брэнд Түншид төлөх бүхий л төлбөрийг албан ёсны өв залгамжлагчид нь холбогдох хууль тогтоомжид заасан хугацаа ба дүрмийн дагуу төлнө. Орифлэйм төлбөрийг төлөхийн тулд албан ёсны өв залгамжлагч болохоо нотлох баримт бичиг авч ирэхийг шаардах эрхтэй.
3.7. Брэнд Түнш Орифлэйм компанид иргэний үнэмлэхний хуулбараа хүлээлгэн өгсөн нөхцөлд л, Компани түүнд шинэ хүмүүсийг урих ба бусад хүнийг багтаа бүртгүүлэх эрхийг зөвшөөрнө.
4. БРЭНД ТҮНШИЙН ҮҮРЭГ
Ерөнхий үүрэг хариуцлага
4.1. Орифлэймийн Брэнд Түншүүд нь Орифлэйм компанитай үүсгэсэн харилцаанд хамааралтай бүхий л хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж Компанитай үүсгэсэн түншлэлээс бий болох татвар, тайлан зэргийг хариуцаж төлнө. Орифлэймийн Брэнд Түншүүд өөрийн болон компанийн нэр хүндийг бусдын болон олон нийтийн өмнө унагах үйлдэл хийх эрхгүй.
4.2. Орифлэймийн Брэнд Түнш нь худалдан авагчид, үйлчлүүлэгсэд болон Орифлэймийн бусад Брэнд Түншүүдийн хувийн мэдээллийн нууцлалыг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хадгалах үүрэгтэй.
Орифлэймийн Брэнд Түншийн хэрэглэгчдийн өмнө хүлээх үүрэг
4.4. Орифлэймийн Брэнд Түнш хэрэглэгчийг төөрөгдүүлэх, сайн санаа агуулаагүй үйлдэл хийхийг хориглоно.
4.5. Орифлэймийн Брэнд Түншүүд нь хэрэглэгчтэй анх харилцаа тогтоож эхлэхдээ өөрсдийгөө Орифлэймийн бие даасан Брэнд Түнш болохоо хэлж танилцуулах ба түүнтэй яагаад уулзсан шалтгаан, зорилгоо тайлбарлана. Орифлэймийн Брэнд Түншүүд нь өөрсдийн талаарх мэдээллийг холбогдох харилцаа холбоо буюу и-мэйл, веб хуудас, олон нийтийн харилцааны хуудсанд ил тод байлгана. Тодорхой нэр, холбоо барих мэдээллийг өгөхөөс гадна илгээгч нь Орифлэймийн албан ёсны төлөөлөгч биш болохоо тодорхой заасан байна. И-мэйлийн гарын үсэг, нэрийн хуудас, веб хуудас, олон нийтийн харилцааны хуудсанд хэрэглэх хувь хүнийг төлөөлөх аливаа мэдээлэлд «Орифлэймийн Брэнд Түнш» гэдэг үгийн өмнө «Бие даасан» гэдэг үгийг байнга хэрэглэнэ.
4.6. Орифлэймийн Брэнд Түнш хэрэглэгчдэд бүтээгдэхүүний үнэ, төлбөрийн нөхцөл, бараа буцаах журам, баталгаат хугацаа, хүргэлтийн хугацаа болон бусад үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. Орифлэймийн Брэнд Түнш хэрэглэгчдийн асуултад бүрэн, шударга хариулт өгнө.
4.7. Хэрэглэгчийн сэтгэл санаанд бүтээгдэхүүн нийцээгүй ба тухайн барааг дахин борлуулах боломжтой бөгөөд заасан хугацаанд хүсэлтээ гаргасан тохиолдолд хэрэглэгчид дараах сонголтыг олгоно: худалдан авалтын дүнг бүрэн буцаах эсхүл Орифлэймийн ижил өртөг бүхий өөр бүтээгдэхүүнээр солих, ингэхдээ тухайн газрын бараа буцаадаг хугацааг баримтална. Уг хугацаа нь шууд борлуулалтад ч, алсын зайны борлуулалтад адил түвшинд хамаарна.
4.8. Орифлэймийн Брэнд Түнш бүтээгдэхүүн борлуулахдаа Хэрэглэгчид жижиглэн худалдааны захиалгын хуудсыг өгнө. Уг хуудас нь Орифлэймийн лого, Брэнд Түншийн овог нэр, хаяг, утас, борлуулалтын нөхцөл, баталгаат хугацаан дах үүрэг хариуцлага, баталгаат хугацаа (хэрвээ тухайн бүтээгдэхүүнд байгаа бол баталгааны нөхцөлүүд, борлуулалтын дараах үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон хязгаарлалт, баталгааг олгогч байгууллагын нэр, хаяг, баталгааны хугацаа болон дутагдлыг арилгах нөхцөлүүдийг захиалгын хуудас эсвэл бүтээгдэхүүнийг дагалдах хуудсан дээр маш тодорхой тайлбарлана), хязгаарлалт болон буцаах нөхцөл зэрэг мэдээллийг агуулсан байна. Нөхцөлүүдийн тайлбарыг ойлгомжтой, тодорхой бичнэ.
4.9. Орифлэймийн Брэнд Түнш үндэслэлгүй, тухайн үед хэрэглэгдэхгүй байгаа, хүчин төгөлдөр тусгай саналд хамааралгүй, өмнө нь хэрэглэгдэж байсан гэх мэт хэрэглэгчийг төөрөгдүүлж болзошгүй мэдээдэл өгөх эрхгүй. Орифлэймийн Брэнд Түншийн Бүтээгдэхүүний үр дүнтэй холбоотой амаар болон бичгээр гаргасан мэдэгдэл нь Орифлэймийн баталсан мэдэгдэл болон Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байна
4.10. Орифлэймийн Брэнд Түнш хэрэглэгчдийг төөрөгдүүлж болзошгүй харьцуулалт хийх эрхгүй. Аливаа харьцуулалт нь бодит баримтад үндэслэсэн байх шаардлагатай. Орифлэймийн Брэнд Түншүүд бусад компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бизнесийн талаар шууд ба шууд бус аргаар худал мэдээлэл өгөх эрхгүй. Орифлэймийн Брэнд Түншүүд бусад компаниудын худалдааны тэмдэгт, нэр эсвэл нэр хүндийг унагаах аливаа сөрөг үйлдэл хийх эрхгүй.
4.11. Орифлэймийн Брэнд Түнш хэрэглэгчиддээ ямар нөхцөлд, хэдий хугацааны дотор барааг буцаах боломжтой тухай танилцуулах үүрэгтэй. Үүнд: компанийн журамд заасан хугацаанд зөвхөн тухайн бараа бүтээгдэхүүний сав баглаа гэмтээгүй, дахин борлуулагдах боломжтой нөхцөлд барааг буцаана.
4.12. Орифлэймийн Брэнд Түншүүд нь хэрэглэгчдийн хувийн амьдралд халдахаас сэргийлэхийн тулд хэрэглэгчийн цаг завд тохиромжтой цагийг ба харилцаа холбооны хэрэгслийг (биечлэн, утсаар эсвэл цахим хаягаар) сонгож холбоо тогтооно. Хэрэглэгч мэдээдэл авахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн тохиолдолд Орифлэймийн Брэнд Түнш бүтээгдэхүүн, үйлчилгээ танилцуулах үйлдлээ зогсооно.
4.13. Орифлэймийн Брэнд Түншүүдийн хэрэглэгчдэд өгөх мэдээлэл нь тодорхой, ойлгомжтой байх бөгөөд шударга өрсөлдөөний зарчим, чадамжгүй этгээдийг хамгаалах зарчим болон үндэсний хууль тогтоомж, (зөвшөөрөл олгох, насанд хүрээгүй хүн гэх мэт)-ийг баримтлан ажиллана.
4.14. Орифлэймийн Брэнд Түншүүд нь хэрэглэгчдийн хувийн итгэл үнэмшилд халдахгүй бөгөөд тэдний худалдан авах туршлагыг хүндэтгэж, нас, өвчин, мэдрэлийн болон биеийн согог, итгэмтгий байдал, ойлгох чадвар болон хэлний бэрхшээлийг ашиглахгүй.
4.15. Орифлэймийн Брэнд Түншүүд хэрэглэгчид, боломжит шинэ Брэнд Түншүүдийг Орифлэймд түүнтэй адил бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нөхцөлтэйгөөр авчирсан нөхцөлд анхны худалдан авалтын дүнг нь бууруулна эсвэл нөхөн олгоно хэмээн үндэслэлгүй, ташаа мэдээлэл өгөх эрхгүй.
4.16. Орифлэймийн Брэнд Түнш хэрэглэгчийн захиалгыг хүлээн авснаас хойш ихдээ 7 хоногийн дотор захиалгыг хийж, барааг хүлээлгэн өгнө.
Орифлэймийн Брэнд Түншийн Орифлэймийн бусад Брэнд Түншүүдийн өмнө хүлээх үүрэг хариуцлага
4.17. Орифлэймийн Брэнд Түншүүд нь өөр Орифлэймийн Брэнд Түншүүдийн өргөдөл гаргагчийг өөртөө татах үйл ажиллагаа явуулах, өөр Орифлэймийн Брэнд Түншийн спонсорын шугамын ажилд оролцох эрхгүй.
4.18. Орифлэймийн Брэнд Түнш, Брэнд Түншүүдийн бодит бөгөөд боломжит орлого болоод борлуулалтын хэмжээний талаарх мэдээллийг үнэн зөв мэдээлнэ. Борлуулалт болон орлоготой холбоотой мэдээлэл нь (a) төөрөгдөл төрүүлэхээргүй, бодит, нотлогдохоор байна, (б) холбогдох зах зээлийн бодит байдалд үндэслэсэн баримттай байна. Орифлэймийн боломжит Брэнд Түншүүддээ дараах мэдээллийг өгсөн байх үүрэгтэй: (в) тухайн хүний орлого болоод борлуулалтын хэмжээ өөрийнх нь хүчин чармайлт, цаг зав, ур чадвар зэрэг бусад хүчин зүйлсээс хамаарна, (г) мөн орлого олох болон түүнийгээ нэмэгдүүлэх боломжуудын талаарх бүрэн мэдээлэлтэй байхаас шалтгаална.
4.19. Орифлэймийн Брэнд Түнш бусад Брэнд Түншүүд болон боломжит Брэнд Түншүүдээс, Компанийн болосвсруулсан аливаа үйлчилгээ болон материалын үнэ төлбөрийг нэхэмжлэх эрхгүй. Сургалт хийхдээ өндөр төлбөр бусад Брэнд Түншүүдээсээ авахгүй байх хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай бус ч хийх шаардлага гарсан сургалт, уулзалтын зардлыг бүхэлд нь бус нэхэмжилж болно.
Брэнд Түншийн боловсруулсан маркетингийн аливаа материалууд Орифлэймийн бодлого болон дүрэм журамтай нийцэх ёстой. Орифлэймийн бусад Брэнд Түншүүдэд хууль ёсоор зөвшөөрөгдсөн сурталчилгааны эсвэл сургалтын материал худалдаалж буй Брэнд Түншүүд дараахыг мөрдөнө: (a) зөвхөн Орифлэймийн мөрдөж буй стандарттай нийцэх материалыг санал болгоно, (б) Орифлэймийн бусад Брэнд Түншүүдэд эдгээр материалыг заавал худалдаж авахыг шаардах эрхгүй, (в) Орифлэймийн Брэнд Түншид борлуулалтын дэмжлэгийг ижил төрлийн материалын үнэтэй дүйцэх, ашиг хараагүй шударга үнээр санал болгох, (г) Орифлэмийн буцаалт хийх журамтай дүйцэхүйц буцаалтын журмыг бичгэн хэлбэрээр санал болгох эрхтэй.
4.20. Орифлэймийн Брэнд Түншүүд бусад Брэнд Түншүүдтэй цаг завд нь тохиромжтой цагийг сонгож холбоо тогтооно.
4.21. Орифлэйм Брэнд Түншүүдэд захиалгын үнэ болон тоо ширхэгт доод хэмжээ тогтоогоогүй. Мөн, Орифлэймийн Брэнд Түншүүд нь өөрийн спонсорлож байгаа Брэнд Түншийг өөрөөр нь дамжуулан захиалга хийхийг, эсхүл бүтээгдэхүүн захиалах доод хэмжээ тогтоох, барааны нөөцтэй байхыг албадах буюу хүчлэхгүй. Орифлэймийн бүх Брэнд Түншүүд нь тодорхой нөхцөл заагаагүй бол бүтээгдэхүүнийг ямар ч хэмжээгээр Орифлэймээс шууд захиалж болох бөгөөд энэ тохиолдолд захиалгын хэмжээнээс хамааран Орифлэйм ажиллагааны болон шуудангийн зардлыг нь тооцож болно. Бүтээгдэхүүний нөөцтэй байх эсэхийг тухайн Брэнд Түнш өөрөө шийдвэрлэнэ. Орифлэймийн Брэнд Түншүүд захиалах барааны тоо хэмжээгээ бие даан шийднэ. Орифлэймийн Брэнд Түншүүд бусад Брэнд Түншүүдэд үндэслэлгүйгээр их хэмжээний бараа захиалахыг шаардах, уриалах эрхгүй. Орифлэймийн Брэнд Түнш өөрийн төлөвлөсөн хугацаанд борлуулахаар зорьсон хэмжээнээс хэтэрсэн тоо хэмжээний бараа бүтээгдэхүүн захиалах ёсгүй.
4.22. Брэнд Түнш Компаниас албан ёсоор зөвшөөрөөгүй бусад бараа бүтээгдэхүүнийг (оюуны өмч, бүтээгдэхүүн болон Брэнд Түнш үйлчилгээ) сурталчилахдаа Орифлэймийн нэрийг ашиглах эрхгүй. Бусдад бүтээгдэхүүн санал болгохдоо Брэнд Түнш каталогийн үнийг ашиглана.
4.23. Орифлэймийн Брэнд Түншүүд шууд борлуулалтын бусад компаниудын борлуулагчдыг урвуулахгүй, өөрийн баг руу татах аливаа үйлдэл хийхгүй.
4.24. Орифлэймийн Брэнд Түнш бусад шууд борлуулалтын компанийн бүтээгдэхүүн, борлуулалтын болон маркетингийн төлөвлөгөөг мөн нэр хүндийг нь шударга бусаар унагаах үйлдэл хийх эрхгүй.
4.25. Орифлэймийн Брэнд Түншүүд Орифлэймтэй аливаа хөдөлмөрийн харилцаа тогтоогоогүй. Орифлэймийн Брэнд Түншүүд нь Орифлэймийн Бизнесийн Боломжийг бусдад танилцуулахдаа бизнесийн бие даасан шинж чанар болон Орифлэймтэй хөдөлмөрийн харилцаа үүсэхгүй талаар тодорхой танилцуулах ёстой.
4.26.Орифлэймийн Брэнд Түншүүд нь Орифлэймд үүрэг хүлээлгэхгүй бөгөөд Орифлэймийн нэрийн өмнөөс үүрэг хүлээх эрхгүй. Тэд энэ журмыг зөрчсөний улмаас Орифлэймд учруулсан зардал, хохиролыг нөхөн төлнө.
4.27. Орифлэймийн Брэнд Түнш нь урьдчилан бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр өөр Орифлэймийн Брэнд Түншийн нэрийн өмнөөс захиалга хийх эрхгүй.
4.28. Орифлэймийн Брэнд Түнш нь хувийн багийнхаа Брэнд Түншүүдийн компанийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Хяналтаа цаг тухайд нь хийгээгүй болон үйл ажиллагааны доголдлоос үүдэн гарсан хариуцлагыг спонсор, багийн захирал хариуцна.
4.29. Спонсор өөрийн спонсорлосон Брэнд Түншүүдийн сургалт, хөгжил болон идэвхийг хариуцна.
4.30. Орифлэйм компаниас бичгэн хэлбэрээр урьдчилан зөвшөөрөл аваагүй бол ярилцлага өгөх эрхгүй. Давхар ажил эрхэлдэг Брэнд Түнш ажлын шаардлагаар олон нийтийн харилцаа холбооны хэрэгслүүдэд ярилцлага өгөхдөө компанидаа урьдчилсан мэдэгдэх үүрэгтэй (үүнд, телевиз, радио, тодорхой хугацаатай хэвлэгддэг хэвлэлүүд) мөн аливаа сурталчилгаанд оролцохдоо (үүнд «вирустэй» сурталчилгаа: Интернет, гар утасны SMS буюу мессэж гэх мэт орно) «Орифлэйм» (Oriflame) нэрийг ашиглах эрхгүй.
4.31. Орифлэймийн Брэнд Түншүүд нь Орифлэйм, түүний бүтээгдэхүүнүүд ба үйлчилгээг буруу танилцуулах, буруу ташаа мэдээлэл өгч болох, эсхүл Орифлэймийн нэр хүндийг унагааж болох олон нийтийн харилцааны ярианд оролцохгүй (олон нийтийн сүлжээнд).
5. БУСАД ДҮРЭМ, ЗАРЧИМ
5.1. Орифлэймийн зарчимд нутаг дэвсгэрийн онцгой бүс болон франчайз байдаггүй. Орифлэймийн Брэнд Түншүүд нь аль нэг нутаг дэвсгэр буюу франчайзыг олгох, худалдах, эрх шилжүүлэх эрхгүй. Орифлэймийн Брэнд Түншүүд нь өөрийн бүртгүүлсэн улсын аль ч нутаг дэвсгэрт үйл ажиллагаа чөлөөтэй эрхэлнэ.
5.2. Орифлэймийн Брэнд Түнш нь Орифлэйм компани дэлхийн улс бүхэнд бус, зөвхөн зарим зах зээлд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаарх үүргийг чанд биелүүлэн үйл ажиллагаа эрхэлдэг болохыг хүндэтгэх шаардлагатай. Орифлэйм үйл ажиллагаа явуулдаг бүсээс гадуур Орифлэймийн Брэнд Түншийн хил дамжуулан хийсэн худалдаанаас үүдсэн, эсхүл холбогдох аливаа хохирол, маргаан буюу гомдлын талаар Орифлэйм хариуцлага хүлээхгүй. Ийм тохиолдолд, энэ төрлийн маргааны бүрэн хариуцлагыг Орифлэймийн Брэнд Түнш өөрөө дангаар хүлээнэ.
5.2.1 Орифлэймийн брэнд түнш нь нэг улсаас худалдан авалт хийгээд, дараагийн өөр Орифлэймийн худалдаа эрхэлдэг улсад борлуулахыг хориглоно.
5.3. Орифлэймийн Брэнд Түнш нь Орифлэйм компанийн ажилтан биш юм. Орифлэймийн Брэнд Түнш нэрийн хуудас болон бусад хэвлэмэл баримт бичиг болон и-мэйл харилцаанд зөвхөн «(Гоо сайхны) Бие даасан Брэнд Түнш», «Орифлэймийн (Гоо сайхны) Бие даасан Брэнд Түнш », эсхүл эрх нь нээгдсэн үед «Гоо сайхны Бие даасан Менежер», «Гоо сайхны Бие даасан Захирал» гэсэн нэрийг хэрэглэх боломжтой.
5.4. Орифлэймийн олгосон Сурталчилгааны материал, Орифлэймийн Брэнд Түншийн хувийн веб хуудас болон аливаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Facebook зэргийг зориулалтын дагуу, зөвшөөрөл авах шаардлагагүйгээр ашиглаж болно. Орифлэймийн Брэнд Түншүүд нь Oriflame гэдэг үг орсон домэйн нэртэй вэб хуудас, нүүр хуудас бүртгүүлэх буюу хөтлөхийг хориглоно. Орифлэймийн Брэнд Түншүүд нь Орифлэймийн албан ёсны веб хуудас, блог гэх мэт хэсэгт санал бодолоо нийтэлж болно. Орифлэйм нь нийтлэгдэх материалыг урьдчилан батлах эрхтэй. Орифлэймийн Брэнд Түншүүдийн онлайн оролцооны талаар Хавсралт 1 ба 2-т нарийвчлан тусгасан.
5.5. Орифлэймийн барааны тэмдэг, лого ба нэр нь «Орифлэйм Косметикс» компанийн өмч бөгөөд Орифлэймийн Брэнд Түншүүд нь хэвлэмэл материал болон интернет нийтлэлд Орифлэймийн урьдчилан өгсөн зөвшөөрөлгүйгээр ашиглах боломжгүй. Хэрэв ийнхүү зөвшөөрөл авсан бол барааны тэмдэг ба логог зөвхөн Орифлэймийн зааварт зааснаар ашиглана. Компанийн барааны тэмдэг, логог Интернетэд ашиглах зааврыг Хавсралт 1- с харна уу.
5.6. Орифлэймийн Брэнд Түншүүд нь Орифлэймийн барааны тэмдэг, лого хэвлэгдсэн эсхүл үзүүлсэн аливаа зүйлийг Орифлэймийн урьдчилан бичгэн хэлбэрээр өгсөн зөвшөөрөлгүйгээр Орифлэймээс өөр эх үүсвэрээс авахгүй.
5.7. Орифлэймийн хэвлэмэл материал, видео бичлэг, гэрэл зураг, дизайн нь зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан ба тэдгээрийг Орифлэймийн урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бүхлээр нь буюу зарим хэсгийг нь хуулбарлаж болохгүй бөгөөд хэвлэмэл материал болон интернетэд нийтлэх хэлбэрээр ашиглахыг хориглоно. Хэрэв зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан материалыг зөвшөөрөлтэйгөөр ашигласан бол зохиогчийн эрхийг Орифлэйм эзэмшдэг тухай харагдахуйц, ойлгомжтойгоор тайлбарласан байх шаардлагатай. Компанийн зураг ба бусад материалуудыг Интернетэд хэрэглэх тухай холбогдох нэмэлт дүрмүүдийг Хавсралт 1-т заасан.
5.8. Орифлэймийн Брэнд Түншүүд нь Орифлэймийн бүтээгдэхүүнийг жижиглэнгийн худалдаа, интернэт дэлгүүр, Ebay зэрэг дуудлага худалдаа, үнэгүй зарын хуудас зэргээр худалдахыг хориглоно. Түүнчлэн жижиглэн худалдаалах байгууллагад Орифлэймийн өөрийн хэвлэл тавигдаж болохгүй. Интернетэд худалдаалах тухай нэмэлт дүрмүүдийг Хавсралт 1-т заасан. Жижиглэн худалдааны байгууллагуудад Орифлэймийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалж болохгүй. Худалдааны бус байгууллагуудыг, жишээ нь гоо сайхны салон, Орифлэймийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалах бус, танилцуулах зорилгоор ашиглаж болно.
5.9. Орифлэймийн бүтээгдэхүүнүүдийг Компанийн бүтээгдэхүүнүүдийн нэр төрөлд ороогүй бүтээгдэхүүнүүдийн хамтаар арилжааны бус байгууллага дээр танилцуулахгүй.
5.10. Орифлэймийн Брэнд Түнш хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр Спам имэйл (зурвас илгээх электрон системийг ашиглан сайн дураар бөөн зурвас илгээх) илгээхийг хатуу хориглоно.
5.11. Ямар ч нөхцөл байдалд Орифлэймийн Брэнд Түнш бүтээгдэхүүнийг дахин баглах, Орифлэймийн өөрийн нэрийн баглааг өөрчлөх, ангилах, дахин савлах эрхгүй. Орифлэймийн бүтээгдэхүүнийг зөвхөн өөрийн анхны (үйлдвэрийн) баглаатайгаар худалдана.
5.12. Орифлэймийн бүтээгдэхүүнийг зориулалт болон зааврын дагуу хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндэд хохирол учруулахгүй. Орифлэйм компани өөрийн бүтээгдэхүүний өндөр чанарт байдлыг батлах ба чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас үүсэх хохирлыг барагдуулахад бэлэн байна. Бүтээгдэхүүнийг буруу хэрэглэсний улмаас болон баталгаат бус газраас авсан бол үүсэх хохирлыг компани хариуцахгүй.
5.13. Орифлэйм хугацаа нь хэтэрсэн төлбөрийг Орифлэймийн Брэнд Түншүүдийн Үйл ажиллагааны Хөнгөлөлт болон Бонусаас хэдийд ч суутгах эрхтэй.
5.14. Орифлэйм бүтээгдэхүүний үнэ, нэр төрөл болон төлбөр хийх нөхцөлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх эрхтэй. Орифлэйм ийм төрлийн өөрчлөлт, мөн түүнчлэн агуулахад бүтээгдэхүүн байхгүй шалтгаанаар авч чадаагүй борлуулалтын урамшуулал, бонусууд болон бусад урамшууллыг нөхөн олгохгүй.
5.15. Орифлэйм зөвхөн дараах нөхцөлүүд бүрдсэн нөхцөлд Брэнд Түншид бараа буцаалт хийхийг зөвшөөрнө:
- буцаалтыг компанийн тогтоосон журмын дагуу хийх;
- буцаалтыг компанийн тогтоосон хугацаанд хийх:
- буцаалт хийгдэх бүтээгдэхүүн, үүнд сурталчилгааны хэвлэмэл материалууд, тусгай хямдралтай бүтээгдэхүүн ба борлуулалтыг дэмжих иж бүрдлүүд орно, цаашид худалдаалагдахад эрэлт хэрэгцээтэй, эвдэрч хэмхрээгүй байх ёстой.
Орифлэйм буцаан авах боломжтой, эвдэрч гэмтээгүй бараа бүтээгдэхүүн дараахь нөхцлийг хангасан барааг хэлнэ. Үүнд:
- Хэрэглээгүй, задлаагүй буюу ямар нэг байдлаар сав баглаа, бүтээгдэхүүн өөрөө гэмтээгүй бараа;
- Хадгалах хугацаа нь дуусаагүй;
- Тухайн үед Орифлэймийн зах зээл дээр борлуулагдаж буй бүтээгдэхүүний нэр төрөлд хамрагдах ёстой.
5.16. Орифлэймийн Брэнд Түнш нь Орифлэйм болон нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж болох аливаа маргаан буюу үйл ажиллагаанд хуулийн дагуу, эсхүл хууль бусаар оролцсон бол Орифлэймд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
5.17. Орифлэйм нь Орифлэймийн Амжилтад Хүрэх Төлөвлөгөө, шалгуур болон Ёс зүйн Дүрэм, журмыг болон Зан үйлийн дүрмийг хэдийд ч өөрчлөх эрхтэй.
6. ЗАХИРАЛ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ЦОЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ
Орифлэймийн Брэнд Түншүүд нь дээр заасан ерөнхий дүрмээс гадна дараах дүрмийг, ялангуяа Захирал ба түүнээс дээш цолтон дагаж мөрдөнө. Эдгээр тусгай дүрмийг зөрчсөн тохиолдолд Захирал (түүнээс дээш) цол болон түүнд хамаарах бусад давуу эрх, урамшуулал болон гишүүнчлэлээ мөн алдаж болно.
6.1 Та Захирал (түүнээс дээш)-ын хувьд Хувийн Багийн Брэнд Түншүүддээ каталогийн хугацаа тутамд дараах зүйлсийг заавал хийсэн байна:
а) өөрийн багийг үргэлжлүүлэн өргөжүүлэх, хөгжүүлэх, рекрутлэх;
б) өөрийн Брэнд Түншүүдэд байнга тусалж дэмжлэг үзүүлэн урам зориг өгөх;
в) сургалт явуулах, сэдэл өгч зорилго тогтоон түүнийгээ хэрэгжүүлэх уулзалтууд зохион байгуулах;
г) Өөрийн багийн Брэнд Түншүүдийг Орифлэймийн бизнесээ хамгийн сайнаар хийхэд сургах;
д) төрөл бүрийн уулзалт, арга хэмжээ, сургалт, компанийн шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээллийг цаг алдалгүй Брэнд Түншүүддээ өгч байх;
е) Орифлэймийн зохион байгуулсан бүх сургалт, арга хэмжээнүүдэд оролцох;
ж) Орифлэйм компанийн ёс зүйн журам болон Зан үйлийн дүрмийг сахин биелүүлж, хэлбэрэлтгүй даган мөрдөх ба бүх ажилд хувийн үлгэр жишээ үзүүлэх;
з) Борлуулалтыг дэмжих Бүсийн менежер урьсан Орифлэймийн ажил хэргийн бүх уулзалтуудад оролцох.
6.2 Орифлэймийн Захирал цолтон нь шууд худалдааны бусад компанийг төлөөлөх эрхгүй.
6.3 Хэрэв Захирал цолтны нөхөр, эхнэр эсвэл ойрын хамаатан (үүнд: төрсөн ах эсвэл эгч, дүү, аав эсвэл ээж, хүүхдүүд орно) шууд худалдааны өөр компанийг төлөөлдөг бол Орифлэйм компанийн үйл ажиллагаанд тухайн нөхөр, эхнэр эсвэл ойрын хамаатан (6.3-т заасан) оролцохгүй бөгөөд өөрийн компанийн үйл ажиллагааны хүрээнд Орифлэйм компанийг татан оролцуулах ёсгүй. Нөхөр, эхнэр эсвэл ойрын хамаатан нь шууд худалдааны өөр компанид ажилладаг Захирлууд энэ тухай Орифлэймд мэдэгдэх үүрэгтэй.
6.4 Захирал (эсхүл түүнээс дээш) цолтон нас барсан нөхцөлд түүний гишүүнчлэлийг нь тухайн улсын хуульд заагдсаны дагуу ойрын төрөл саданд нь өвлүүлж болно. Гишүүнчлэлийг өвлөн авах хүсэлтийг нас барсан өдрөөс хойш 6 сарын дотор гаргана. Ийм хүсэлт гаргаагүй бол Гишүүнчлэлийг дуусгавар болгоно. Дугаар өвлөн авагч нь Орифлэймийн Брэнд Түнш байх нөхцөлийг хангасан, худалдах худалдан авах гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн байх ба компанитай хэлэлцэж, компани зөвшөөрсөн тохиолдолд дугаар шилжинэ.
6.5 Захирал цолтон Орифлэйм компанийн бичгэн хэлбэрээр гаргасан бүх нэмэлт дүрэм журам, зааварчилгыг мөрдөх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй бөгөөд ёс зүйн зөрчил гаргасан нөхцөлд тусгай бүх эрхээ алдах, түүний дотор борлуулалтын урамшуулал, бонус авахгүй байх, зарим тохиолдолд компанитай байгуулсан гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
7. ГОМДОЛ БАРАГДУУЛАХ ЖУРАМ
Ёс зүйн энэхүү дүрэм болон Зан үйлийн дүрмийг зөрчсөнөөс үүдэн гарах аливаа гомдлыг орон нутаг дахь Орифлэйм компани эсхүл тухайн улс дахь Орифлэйм компанийн ерөнхий захиралд гаргана. Орифлэймийн гомдол шийдвэрлэх хэлтсийг Орифлэймийн зах зээл тус бүрт тухайн улс дах Орифлэйм компанийн ерөнхий захирал толгойлно.
ХАВСРАЛТ 1.
БРЭНД ТҮНШҮҮДИЙН ЦАХИМ ОРЧИНД МӨРДӨХ ДҮРМҮҮД
1.ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
Тус Ёс зүйн дүрэм нь Орифлэймийн Брэнд Түншүүдэд цахим орчинд хэрхэн Орифлэйм Компанийн зохиогчийн эрх болон түүнтэй холбогдол хууль тогтоомж, зөвшөөрлийг зөрчилгүйгээр үйлдэл хийх тухай дүрэм журмыг тодорхойлно.
2. ЕРӨНХИЙ БАЙДАЛ
Орифлэйм компани Брэнд Түншүүддээ Интернетэд хувийн хуудсаа нээх, борлуулалтын төвлөрсөн хэрэгслүүд болон Орифлэймийн бизнес боломжууд ба бүтээгдэхүүнийг сурталчлах боломжийг олгодог.
Мөн Брэнд Түншүүд эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн санал болгох, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл солилцох, бүтээгдэхүүн болон бизнес боломжуудыг танилцуулах зорилгоор өөрийн хувийн цахим хаягаа нээж болно. Үүнийг хийхдээ Брэнд Түнш тус хуудас нь компанийн албан ёсны цахим хаяг биш гэдгийг маш тодорхой ойлгуулах шаардлагатай. Өөрийн хувийн цахим хаяг дээрээ эзэмшигчийн нэр, холбоо барих мэдээлэл, мөн албан ёсны эх үүсвэрийн холбоосыг заавал тавих үүрэгтэй.
3. ВЕБ ОРЧНЫ НЭР
Брэнд Түншүүд Орифлэйм нэрийг, мөн Орифлэймийн барааны тэмдгийн нэрийг авиа зүйн хувьд дуурайсан дурын нэрийг домэйн/дэд домэйний нэр, гар утасны туслах хэрэгслийн, блог, Facebook, Instagram-ын нэр болгон интернет орчинд ямар нэгэн байдлаар хэрэглэх эрхгүй.
Авиа зүйн хувьд ижил төстэй гэдэг нь үсэг авиаг өөрчлөн барааны тэмдгийн нэрний үндсэн хэллэгийг дуурайхыг хэлнэ (нэг ба түүнээс дээш үсэг нэмэх, хасах аргаар). Жишээ нь, Орифлэйм – Орифлейм – Орилэйм, Oriflame – Orileme гэх мэт.
«Орифлэйм» гэсэн үгийг блог, хувийн бүртгэлийн хаяг эсвэл олон нийтийн сүлжээн дэх бүлэгт, зөвхөн тус бүлэг нь (олон нийтийн сүлжээн дахь хуудас эсвэл блог) компанийн албан ёсны эх үүсвэр биш гэдгийг маш тодоор тодорхойлсон нөхцөлд л хэрэглэж болно. Жишээ нь: «Курск хотын Орифлэймийн Лидерүүдийн Нийгэмлэг».
4. БРЭНД ТҮНШИЙН ВЕБ ОРЧИНД ТАВИХ ШААРДЛАГА
Аливаа веб орчинд (вебсайт, блог, хуудас эсвэл олон нийтийн сүлжээн дэх бүлэг) эсвэл сурталчилгааны кампанит ажилд тус веб хуудсын эзэмшигч нь Орифлэймийн Бие Даасан Брэнд Түнш гэх мэдээллийг нүдэнд маш тод харагдах байдлаар компанийн тэмдэгттэй ойр тавина. Брэнд Түншийн холбоо барих мэдээлэл (овог нэр, цахим шуудангийн хаяг, утасны дугаар) веб хуудасны зочдод олоход хялбар байдалтай байна.
Хэрвээ Брэнд Түншийн веб хуудсан дээр бүртгүүлэх үйлдэл байгаа бол хуудасны яг энэ хэсэгт бүртгэлийг Орифлэйм компани бус харин бие даасан Брэнд Түнш санаачилж байгаа мэдэгдлийг нүдэнд харагдахуйц байдалтай тавина.
Тус хэсгийн дүрмүүд Орифлэймийн Брэнд Түншүүдийн үйл ажиллагаанд хамааралгүй хувийн хуудас, блог болон веб хуудсанд үйлчлэхгүй.
5. АГУУЛАМЖ БА ХОЛБООС
Брэнд Түншүүд веб хуудасныхаа хуудас бүр дээр тус хуудас нь Орифлэймийн Бие Даасан Брэнд Түншийн хуудас болохыг маш тод харагдахуйц хэлбэрээр тавиагүй нөхцөлд ямар ч аргаар Орифлэймийн албан ёсны веб хуудсыг өөр домэйн нэр доор хуулбарлах эрхгүй.
Брэнд Түншүүд Орифлэймийн бүтээгдэхүүнүүдийг интернет дэлгүүр, дуудлага худалдаа, тусгай кодоор хямдрал зарладаг худалдааны веб хуудас дээр, жишээ нь Ebay, мөн өөрийн веб орчинд (сайт, блог, олон нийтийн сүлжээн дахь хуудас гэх мэт) цахим аргаар төлбөрийг хийх нөхцөлтэйгөөр борлуулах, сурталчлах, танилцуулах эрхгүй. Брэнд Түнш өөрийн веб орчинд бүтээгдэхүүнийг санал болгох, тэднийг тайлбарлах, захиалга цуглуулж болох ч захиалгыг зөвхөн Орифлэймийн албан ёсны веб хуудсаар дамжуулан хийнэ.
Бүтээгдэхүүнийг цахим буюу онлайнаар худалдаалах цорын ганц боломж бол Орифлэймийн Хувийн Интернэт Дэлгүүр юм. Энэ тохиолдолд Брэнд Түнш өөрийн веб хуудас дээр Орифлэймийн албан ёсны веб хуудас руу шилжих холбоосыг тавина.
Хувийн Интернэт Дэлгүүр ойлголтыг зөвхөн тус үйлдэл нээлттэй зах зээл дээр ашиглах боломжтой. Бусад бүх тохиолдолд Орифлэймийн Брэнд Түншүүд өөрийн хувийн цахим хуудаснаа Хувийн Интернэт Дэлгүүр ойлглолтыг ашиглахыг хориглоно.
Брэнд Түншүүд өөрийн веб орчиндоо Орифлэймийн бүтээгдэхүүнүүдийг Орифлэймийн санал болгодог нэр төрөлд хамааралгүй бүтээгдэхүүнүүдтэй хамт танилцуулах, санал болгох эрхгүй.
6. ЗУРАГ БА ДҮРСЛЭЛ
Орифлэйм компани нь өөрийн Брэнд Түншүүддээ дараах зүйлсийг ашиглахыг зөвшөөрдөг:
- Орифлэймийн албан ёсны веб хуудас дээрх бүтээгдэхүүнүүдийн бүх зургуудыг
- Орифлэймийн албан ёсны веб хуудас дээр нийтлэгдсэн тухай үеийн каталог дээрх бүтээгдэхүүний зургууд, ингэхдээ ашигласан зураг доор Орифлэймийн веб сайтаас авснаа тодорхой бичнэ.
Хориглох нь:
- Тухайн үед Орифлэймийн албан ёсны сайт дээр нийтлэгдээгүй каталог, танилцуулах хуудас болон бусад хэвлэмэл материалуудын зургийг ашиглахыг хориглоно
- Зураг авалтанд оролцсон моделийн зургийг ашиглахыг хориглоно (Ашиглахыг зөвшөөрсөн зурагнаас бусдыг)
Хэрэглэгдэж буй бүх материалуудын чанарын дээд зэргийн шаардлагыг хангасан байна.
Дээр дурдсан хэрэгслүүдийн ашиглалтын дүрмийг зөрчсөнтэй холбоотой гуравдагч этгээдүүдийн Орифлэйм компанид тавьсан санал бодол болон шаардлагын хариуцлагыг Брэнд Түнш хариуцна.
7. ОРИФЛЭЙМИЙН ЛОГО БУЮУ ТЭМДЭГТ
Орифлэймийн Логог зөвхөн компанийн албан ёсны хуудас дээрх хэлбэрээр, хуудасны толгой эсвэл төгсгөл хэсэгт байршуулж хэрэглэнэ. Логог ямар нэгэн байдлаар өөрчлөхийг хатуу хориглоно (үүнд хөдөлгөөнт дүрс орно).
8. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ
Орифлэйм Брэнд Түншүүдийнхээ блог, олон нийтийн сүлжээ гэх мэт орчин дахь үйл ажиллагааг дэмждэг. Брэнд Түншүүд Орифлэлймийн бүтээгдэхүүний тухай санал бодлоо өөрийн арга барилаар нийтэлж илэрхийлэх эрхтэй. Ингэхдээ тэд бүтээгдэхүүний шинж чанарын баталгаат байдлын тухай 1.3 хэсгийн шаардлагыг хангах үүрэгтэй. Компани үнэн зөв мэдээлэл өгч зөв эх үүсвэр рүү чиглүүлэхийн тулд өөрийн хуудас дээрх «Найзуудтайгаа хуваалц» сонголтыг хэрэглэхийг Брэнд Түншүүддээ зөвлөдөг.
- ИНТЕРНЕТ ДАХЬ СУРТАЛЧИЛГАА
Брэнд Түншүүд тус Ёс зүйн дүрэмд заасан веб орчинд мөрдөх зан байдлын дүрмүүдийг мөрдсөн нөхцөлд Интернетэд өөрийн веб орчноо бие даан сурталчлах эрхтэй.
Хам сэдэвт сурталчилгаанд (жишээ нь, Google Adwords үйлчилгээний тусламжтайгаар):
- Орифлэймийн бие даасан Брэнд Түншийн бүтээл болох нь маш тодорхой тусгагдсан байх ёстой;
- Нэр нь Орифлэйм компанийн албан ёсны сурталчилгаа мэт төөрөгдүүлэхээр ойлголт өгөх ёсгүй;
- Брэнд Түнш Орифлэйм барааны тэмдгийн ‘Oriflame’ эсвэл ‘Орифлэйм’ нэрийг авиа зүйн хувьд дуурайсан ямар ч үндсэн үг хэрэглэж болохгүй.
Түүнээс гадна, өөрийн веб орчноо сурталчлахад Брэнд Түншүүдэд дараахыг хийхийг хориглоно:
- Аль хэдийн түншилсэн Орифлэймийн Брэнд Түншийг санаатайгаар урвуулах үйл ажиллагаа (и-мэйлээр эсвэл бусад цахим ба цахим бус аргаар мэдээлэл түгээж) явуулахыг хатуу хориглоно.
- Бизнестэй хамааралгүй форум дээр автоматаар мэдээлэл байршуулах, спам-мэдээллийг автоматаар явуулдаг програм эсвэл олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийг автоматаар бүлэгт/хуудсанд нэмэх эсвэл «лайк» цуглуулах автомат үйлдлийг хэрэглэх.
- Зориулалтын бус форум, групп-д далд эсвэл ил байдлаар бизнес, бүтээгдэхүүн танилцуулах/борлуулах утга санаа агуулсан нийтлэл хийх, мөн олон нийтийн сүлжээн дэх хувийн хуудаснуудад, вебсайт, хувь хүмүүсийн нийтлэл доорх сэтгэгдэл үлдээх хэсэгт эзэмшигчийн зөвшөөрөлгүй нийтлэл хийх.
- Амжилтын Төлөвлөгөөнд заасан эсвэл Орифлэймийн зөвшөөрсөн бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнээс бусад буюу өөр этгээдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг (үүнд сургалтын үйлчилгээ мөн орно) и-мэйл хаяг болон Орифлэймийн Идэвхтэй Брэнд Түншүүдийн сангийн цахим ба цахим бус сувгаар мөн Орифлэймийн бүтээгдэхүүн болон Орифлэймийн боломжуудыг сурталчлан борлуулдаг олон нийтийн сүлжээн дахь хэрэгслээрээ сурталчлах.
- Ашиг олох зорилгоор Орифлэймийн Брэнд Түншийн санг ашиглан төлбөртэй сургалт болон вэбинар сургалт сурталчилж, хийхийг хориглоно.
- Брэнд Түнш Орифлэймийн Хувийн Интернет Дэлгүүрээ сурталчилгааны төлбөртэй кампанит ажлуудад сурталчлахыг хатуу хориглоно. Зөвхөн тус холбоосыг өөрийн веб хуудас, блог, олон нийтийн сүлжээн дэх хуудас дээрээ сурталчилсан нөхцөлд зөвшөөрнө. Мөн Орифлэймийн Хувийн Интернэт Дэлгүүрийн холбоосоо байршуулсан өөрийн цахим орчноо сурталчлахыг зөвшөөрнө.
- Орифлэйм барааны тэмдгийн нэрийг авиа зүйн хувьд дуурайсан нэршлийг ашигласан аливаа сурталчилгаанаас худалдан авалт хийхийг хориглоно.
- Орифлэймийн Брэнд Түншийн Цахим Ёс зүйн дүрмийг хэрхэн дагаж мөрдөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон практик жишээг Орифлэйм Брэнд Түншийн Онлайн гарын авлагаас үзнэ үү.
ХАВСРАЛТ 2.
ИРЭЭДҮЙН ХЭРЭГЛЭГЧ / БРЭНД ТҮНШ ТЭЙ ХАРИЛЦАХАД ДАРААХЫГ АНХААРНА УУ:
- Хийх шаардлагатай: өөрийгөө болон Орифлэйм компанийг танилцуулах, Орифлэймийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, ач тустай мэдээллийг хуваалцах.
- Хийх шаардлагатай: хэрэглэгчдэд санал болгож буй саналынхаа зорилгыг тайлбарлах, Орифлэймийн бүтээгдэхүүнүүдийн нэр төрлийн тухай мэдээлэл өгөх.
- Хийх шаардлагатай: асуултуудад үнэн зөв, шударга хариулт өгөх.
- Хийх шаардлагатай: зөвхөн Орифлэймийн бүтээгдэхүүнүүдэд хамааралтай гомдлыг хүлээн авах. Хэрэглэгчид бүтээгдэхүүнүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, мөн санал гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг тухай мэдээллийг авч болох Орифлэймийн цахим хуудасны холбоосыг өгөх.
- Хийх шаардлагатай: хэрэглэгчид болон бусад Брэнд Түншүүдийг хүндлэх. Арьс өнгө, хүйсээр ялгаварлахгүй, хараалын үг хэллэг хэрэглэхгүй. Бусдын хувийн амьдрал, улс төр, шашин зэрэгтэй холбоотой хувь хүний аливаа сонголтыг хүндлэх.
- Хийх шаардлагатай: хэрэглэгч өөрөө шаардсан нөхцөлд харилцаагаа зогсоох.
- Хийх шаардлагатай: хувь хүний мэдээллийг Монгол улсын хууль тогтоомжийг мөрдлөгө болгон цуглуулах ба нууцлалыг чанд хадгалах.
- Хийх шаардлагатай: Орифлэйм компанийн мэдээллийн нууцлалыг хадгалах. Урьд өмнө нь Орифлэймийн албан ёсны веб хуудас дээр нийтлэгдэж байсан материалыг нийтлэхдээ мэдээллийн эх үүсвэрийг заавал тавих шаардлагатай (жишээ нь, MN.ORIFLAME.COM веб хуудас дээр 2018 онд нийтлэгдсэн»).Цаашид зах зээл дээр шинээр танилцуулагдах бүтээгдэхүүн, зарлагдах тусгай санал зэрэг мэдээллийн нууцлалыг Орифлэйм компани албан ёсоор зарлах хүртэл хадгалах.
- Хийх шаардлагатай: Бүтээгдэхүүн борлуулахдаа:
- Бүтээгдэхүүний үнэ, төлбөрийн нөхцөл, хүргэлтийн хугацаа зэрэг мэдээллийг үнэн зөвөөр өгөх;
- Хэрэглэгчид захиалгын хуудсыг хэвлэмэл хувилбараар өгөх;
- Хэрэглэгчид захиалгаа өөрчлөх хугацаа болон бүтээгдэхүүний сав баглаа гэмтээгүй тохиолдолд түүнийг буцаан төлбөрөө буцаан авах боломжтой тухай мэдээлэл өгөх;
- Орифлэймийн бүтээгдэхүүнд баталгаа гаргах, борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлж холбогдох үйл ажиллагааг зохион байгуулах.
- Хийх шаардлагатай: Бүтээгдэхүүн танилцуулахдаа:
- Бодит орлого болоод борлуулатын хэмжээ тухайн хүний ур чадвар, борлуулалтад зарцуулсан цаг зав, гаргасан хүчин чармайлт болон бусад хүчин зүйлсээс шалтгаална гэдгийг мэдээлэх;
- Бүтээгдэхүүн танилцуулах/борлуулах замаар орлогоо нэмэгдүүлэх боломжит аргуудын тухай мэдээлэл өгөх;
- Орифлэйм компани нь тогтмол шинэ бүтээгдэхүүн боловсруулалтад төвлөрч үйл ажиллагаа явуулдаг сошиал борлуулатын компани гэдгийг сануулах. Орифлэйм компани чанартай бүтээгдэхүүн болон бизнестэй болох боломжийг хүн бүрд санал болгодог. Энэхүү бизнес нь хүмүүст хувийн ур чадвараа ч, санхүүгийн чадамжаа ч сайжруулах боломжийг олгодог.
ИРЭЭДҮЙН ХЭРЭГЛЭГЧ / БРЭНД ТҮНШ ТЭЙ ХАРИЛЦАХАД ДАРААХЫГ ХИЙЖ БОЛОХГҮЙГ АНХААРНА УУ:
- Хийж болохгүй: хэрэглэгчийг бүтээгдэхүүн худалдаж авах эсвэл багт түншлүүлэхээр албадах.
- Хийж болохгүй: бүтээгдэхүүний үйлчилгээ, шинж чанарыг бодит байдлаас хэтрүүлэн ярих. Бүтээгдэхүүнийг хэрэглэсэн өөрийн туршлагаа үнэн зөвөөр хэлэх, Орифлэймийн албан ёсны эх үүсвэрт бүтээгдэхүүний тухай дурдсан мэдээлэлд үндэслэж тайлбарлах.
- Хийж болохгүй: Орифлэймийн бүтээгдэхүүний шинж чанар, орлогын хэмжээ болон өөрийн ажлын туршлагаа хэтрүүлэн ярих.
- Хийж болохгүй: Хэрэглэгчийг төөрөгдүүлэх, албадах.
- Хийж болохгүй: Хэрэглэгчийн асуусан асуултын хариуг мэдэхгүй байх эсвэл өгч буй хариултдаа итгэлгүй байхаас ичих, санаа зовох. Энэ тохиолдолд Орифлэймийн борлуулалтыг дэмжих хэлтэст хандаж хариултаа баталгаажуулаад Хэрэглэгчид үнэн зөв хариу өгнө.
- Хийж болохгүй: бусад компаниудын бүтээгдэхүүнүүдтэй Орифлэймийн бүтээгдэхүүнийг харьцуулж төөрөгдөл төрүүлэх мэдээлэл өгөх. Аливаа харьцуулалт баттай эх үүсвэрт үндэслэх ёстой.
- Хийж болохгүй: Бусад компаниудын бизнесийн нэр хүндэд хохирол учруулах, хэрэглэгчдийг нь урвуулах.
- Хийж болохгүй: Шинэ хүн олж, адил захиалга хийлгэсэн нөхцөлд, анхны захиалгын төлбөрийг нь буцаан олгоно эсвэл хөнгөлнө хэмээн тухайн хүнд худалдан авалт хийх сэдэл төрүүлэх.