Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Бидний түүх

Бусадтай адилгүй компани

 

Бүх зүйл 1967 онд Стокгольм хотын нэгэн жижиг офист эхэлсэн юм. Йонас ба Роберт аф Йокник ах дүү хоёр Бенгте Хеллстене найзын хамтаар Шведийн байгалийн гаралтай орцуудыг агуулсан дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнүүдийг борлуулснаар ашиг олох боломжийг хүмүүст олгодог компанийг байгуулахаар шийджээ. Тухайн үеийн Шведийн зах зээлд энэ нь маш өвөрмөц санаа байлаа. Энэ өдрөөс л 50 гаруй жилийн түүхтэй гайхалтай аялал эхэлсэн юм.

 

 

Өнөөдөр манай бүтээгдэхүүнүүдийг 60 гаруй оронд худалдаж авах боломжтой бөгөөд бидэнтэй ойролцоогоор 3 сая зөвлөх хамтран ажиллаж байна.

 

Чухал мөчүүд

1967 он
Анхны бүтээгдэхүүнүүд

Хамгийн анхны бүтээгдэхүүнүүд нь тос, уруулын будаг ба сормуусны будаг байв. Бүх бүтээгдэхүүнүүд нь шведийн ургамлын хандууд дээр суурилдаг байв. Түүнчлэн компанийн үүсгэн байгуулагчид амьтан дээр ямар нэг туршилт хийхийн эсрэг зогсдог байсан нь тухайн үед анхдагч санаа байсан юм.

1970 он
Борлуулалтын дэвшилтэт санаа

Бүтээгдэхүүнүүдээ борлуулахдаа биечлэн уулзах ба каталогоор дамжуулж борлуулах зэрэг шинэ арга барилыг туршсан юм. 1970 оны 8-р сард Орифлэймийн анхны каталог гарсан бөгөөд 1000 хувь хэвлэгдсэн юм.

1970-д он
Tender Care бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн нь

Анх энэ бүтээгдэхүүн нь нүдний тосны зориулалтаар худалдаанд гарч байсан бол дараа нь хуурай арьсыг гайхалтай тайвшруулагч болон чийгшүүлэгч үйлчилгээтэй гэдгээрээ олонд танигдсан юм. Одоо энэ бүтээгдэхүүн нь манай бэстселлер бөгөөд өнөөг хүртэл 40 сая гаруй ширхэг борлуулагдсан байна!

1982 он
Лондонгийн Бирж

Манай компани Лондонгийн хөрөнгийн бирж дээр тавигдсан нь Дэлхийн II-р дайны дараа анх удаа гадаадын компани тавигдсан явдал байсан юм.

1997 он
Цахимжилт

Орифлэймийн oriflame.com анхны сайт дэлхий дахинд нээлттэй боллоо.

1999 он
Дэлхийн хүүхдийн сан

Шведийн хатан хаан Сильвияатай хамтран хүүхдийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг санг үүсгэн байгууллаа.

2008 он
Дэлхийн түвшний эрдэм шинжилгээний төв

Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын Oriderm лаборатори байрладаг манай шинэчлэгдсэн эрдэм шинжилгээний төв үүд хаалгаа нээсэн. Тэнд бид үр дүнгээ илүү өндөр нарийвчлалтай тооцоолохын тулд сайн дурын оролцогч нартай сорилуудаа хийдэг.

2009 он
Дэлхийн түвшний арьсны судалгаа

Арьс арчилгааны салбарт шинэлэг технологиудыг боловсруулдаг эрдэм шинжилгээний төвийг бид Стокгольмд байгуулсан.

2011 он
Ecobeauty зах зээлд нэвтэрлээ

Шилдэг, байгалийн гаралтай, ёс зүйтэй аргаар бүтээсэн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүд бол Ecobeauty цуврал юм. Олон улсын бие даасан томоохон байгууллагууд болох Fairtrade, Ecocert, Веган нийгэмлэг ба Ойн хяналтын зөвлөлийн сертификатыг авсан анхны цуврал юм.

2015 он
NovAge зах зээлд нэвтэрлээ

Арьсны уян хатан байдлыг сэргээдэг патентлагдсан Aspartolift дэвшилтэт технологи агуулсан арьс арчилгааны шинэ цувралаа зах зээлд нэвтрүүллээ. Үр дүн нь шинжлэх ухааны үндэслэлтэй сорилуудаар батлагдсан.

2017 он
50 жилийн ойн баяр

Бид үйл ажиллагаа явуулаад хагас зууныг ардаа орхисон бөгөөд дараагийн 50 жилийн төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн.