Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих
Oriflame нь гоо сайхны салбарт бүтээгдэхүүнээ амьтан дээр туршихаас татгалзсан анхны компаниудын нэг. Манай компани 1967 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш одоог хүртэл, 50 гаруй жилийн турш, уг зарчмыг хатуу чанд баримталж, бүтээгдэхүүнийхээ аюулгүй, үр дүнтэй эсэхийг батлахын тулд амьтан дээр туршилт явуулж байсан удаагүй билээ. Гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтан дээр туршихыг хориглох нь ЕХ-ны хууль ёсны шаардлага болохоос ч өмнө, Оriflame-н амьтдын сайн сайхны төлөөх байр суурь нь тэртээх 50 жилийн өмнөөс онцгой байсаар ирсэн. Бид үргэлж амьтан дээр туршихаас бусад аргуудыг эрэлхийлж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үүнийгээ баримталж байна.

Oriflame гоо сайхны бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хэрхэн үнэлдэг вэ?

Oriflame-н бүх гоо сайхны бүтээгдэхүүн нь Шведийн тэнцвэртэй арга барил дээр суурилдаг:

Гүйцэтгэл - амласан зүйлээ үргэлж гүйцэтгэж биелүүлэх

Аюулгүй байдалтаны бие, арьс, оюун санааны хэрэгцээнд нийцсэн аюулгүй чанартай бүтээгдэхүүн гаргах  

Хариуцлага – байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, нийгмийн хариуцлагаа ухамсарлах 

Үүний хүрээнд манай дотоод аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн баг аливаа сорилыг эхлэхээс өмнө гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагад иж бүрэн шинжилгээ хийдэг. Энэ нь найрлага болон бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд хийгддэг болно. Үүний дараа бид мэргэшсэн эмнэлгийн ажилтнуудын хяналтан дор насанд хүрсэн сайн дурынхныг оролцуулан бүтээгдэхүүнийг турших зорилгоор бие даасан мэргэжлийн лабораториудыг ажиллуулдаг. Эдгээр шинжлэх ухааны үндэслэлтэй клиник сорилууд нь үйлдвэрлэлийн практикт аюулгүй байдлын үнэлгээний стандартад тооцогддог бөгөөд амьтад дээр хийгддэг туршилтаас ч илүү найдвартай, аюулгүй, ёс зүйтэй хувилбар гэж өргөнөөр хүлээн зөвшөөрөгддөг. Нэмж дурдахад, сайн дурын оролцогсдод эрүүл мэндийн хохирол учруулах, цочроох (нүд цочроох гэх мэт)  нөхцөл үүсэх эрсдэлтэй тохиолдолд, бид үүний оронд хамгийн сүүлийн үеийн амьтны бус in vitro сорилын аргыг ашиглан бүтээгдэхүүний аюулгүй, үр дүнтэй байдлыг баталгаажуулдаг юм.

Гоо сайхны салбарт амьтан дээр туршихыг зөвшөөрдөг үү?

Орифлэйм компани амьтад дээр туршилт явуулахын эсрэг байр сууриа илэрхийлснээс хойш 40 гаруй жилийн дараа 2013 онд ЕХ амьтад дээр туршиж үзсэн гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон. Энэ нь 2013 оноос хойш Европт худалдаалагдаж буй бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн, түүнд орсон орц найрлагыг амьтад дээр туршсан байх ёсгүй гэсэн үг юм. Харамсалтай нь энэ хандлага нь дэлхий даяар тэр бүр баримталдаггүй. Зарим улс орны зах зээлд нийлүүлэхийн тулд амьтан дээр хийсэн туршилтын үр дүнгийн үзүүлэлтийг тухайн орны хууль тогтоомж шаардах тохиолдол гардаг.

Орифлэйм амьтдын туршилтыг арилгахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?

Бид амьтад дээр туршилт хийдэггүй ертөнцөд амьдрахыг хүсэж байна. Гоо сайхны салбарт энэхүү хүслээ бодит болгохын тулд Орифлэйм дараах зүйлийг чухалчилдаг: бидний үйл ажиллагаа явуулж буй улс орнуудад нийлүүлж буй бүтээгдэхүүний нэр төрөл; бүтээгдэхүүний төрөлд гарч болзошгүй өөрчлөлтүүд дээр анхаарах; тодорхой бүтээгдэхүүний орц найрлагыг өөрчлөх; амьтны бүх туршилтыг хязгаарлаж, огт явуулахгүй байх үүднээс  үйлдвэрлэлийн байршлаа сонгох зэрэг. Орифлэйм нь дэлхийн аль ч эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж, манай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулсан амьтнаас ангид туршилтын үр дүнгийн мэдээллээр хангах чадвартай гэдэгтэй итгэлтэй байдаг. Ингэхдээ бид амьтнаас ангид сорил хийхийг уриалж, өмнө нь ч баримталж ирсэн арга барилаа үргэлжлүүлж, өдгөө хүрч чадсан ахиц дэвшлээ улам нэмэгдүүлэхийн төлөө хичээдэг. Амьтны сайн сайхан байдлыг бодитой бөгөөд урт хугацаанд сайжруулахын тулд бид бүтээгдэхүүнээ нийлүүлдэг бүх улс орны эрх баригчидтай хамтран ажиллаж, аюулгүй байдлын үнэлгээнд илүү хүмүүнлэг, ёс зүйтэй хандахын төлөө эрмэлздэг.