Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

БРЭНД ТҮНШ

ҮНДСЭН НӨХЦӨЛҮҮД

 

Энэхүү Үндсэн Нөхцөлүүд (“Нөхцөлүүд”) ба үүнд дурдагдсан аливаа баримт бичиг нь Орифлэймийн дүрэм, зарчим, мөн Брэндийн түншүүдийн эрх, үүргийг тодорхойлон заасан бөгөөд та эдгээр нөхцөлүүдтэй танилцан хүлээн зөвшөөрснөөр Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Шангри-Ла оффис 1005-1103 тоот хаягт бүртгэлтэй 9019009027 улсын бүртгэлийн дугаартай Орифлэйм Монгол (“Орифлэйм”, “бид”, “бидний”) болон таны (“та”, “Орифлэйм Брэнд Түнш”, “Брэнд Түнш”) хооронд байгуулсан заавал биелүүлэх гэрээ (“ГэрэээсвэлБрэнд Түншийн Гэрээ”) болох бөгөөд энэхүү гэрээ нь өмнөх бүх гэрээ хэлцэл, албан ёсны мэдэгдэл, үүрэг амлалт зэргийг орлоно. Бид эдгээр Нөхцөлүүдийг вэбсайт дээрээ нийтэлсэн байгаа ба та хандан орох боломжтой учир эдгээр Нөхцөлүүд болон Гэрээг бүрдүүлж буй бусад бүх баримт бичгийг хэвлэх эсвэл хадгалах, мөн эдгээрийн хуулбарыг хадгалан авч үлдэхийг танд зөвлөж байна.

 

1.            Тодорхойлолтууд

Эдгээр Нөхцөлүүдийн туршид дараах тодорхойлолтуудыг ашигласан болно:

i.              Ёс зүйн ба Зан үйлийн дүрэм: Брэнд Түншүүдийн Орифлэйм брэнд, Хэрэглэгчид болон бусад Орифлэйм Брэнд Түншүүдтэй харьцах зан үйлийг зохицуулсан заавал биелүүлэх Орифлэймийн Амжилтын Төлөвлөгөөний нэг хэсэг болох дүрмийн багц;

ii.             Хэрэглэгч: Орифлэймд албан ёсоор хэрэглэгчээр бүртгүүлсэн эсэхээс үл хамааран Орифлэймийн бүтээгдэхүүнийг онлайнаар (жишээ нь вэбсайтаар дамжуулан) эсвэл оффлайнаар (жишээ нь утсаар дамжуулан) бүхэлдээ эсвэл үндсэндээ өөрийн мэргэжлийн, бизнесийн, эсвэл худалдаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас үл хамааралтайгаар худалдан авч буй аливаа хувь хүн;

iii.            Орифлэймийн Каталог, Каталог: Орифлэймийн бүтээгдэхүүний болон тэдгээрт санал болгож буй жижиглэнгийн үнийг багтаасан Орифлэймээс тогтмол гаргадаг цаасан болон цахим товхимол /каталог/;

iv.           Кампанит Ажлын Үе: Каталог бүрийн нүүрэнд зааж өгсөн тухайн нэг Орифлэймийн Каталогт багтсан саналуудын хүчинтэй байх хугацаа;

v.            Арилжааны хөтөлбөрүүд: Орифлэймийн санхүүжилтээр үе үе хийгддэг маркетинг, худалдаа болон урамшуулал идэвхижүүлэлтийн хөтөлбөрүүд

vi.           Орифлэйм Групп: Орифлэйм Холдингс ХХК., түүний эцсийн холдинг компани болон тухайн эцсийн холдинг компанийн шууд болон шууд бус удирдлага дор байдаг аливаа аж ахуйн нэгж;

vii.          Орифлэймийн Бүтээгдэхүүнүүд: Орифлэймийн худалдааны тэмдгийн дор худалдаанд гарч буй гоо сайхны бүтээгдэхүүн болон холбоо хамааралтай хэрэгслүүд, түүнчлэн зарим хоол хүнсний болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд; Каталогт Бүтээгдэхүүнүүдийн гол шинж чанарыг тодорхойлсон байдаг;

viii.         Орифлэймийн Амжилтын Төлөвлөгөө эсвэл Амжилтын Төлөвлөгөө: Орифлэймтэй хамтран орлого олох боломжийг тайлбарласан баримт бичиг.

ix.           Орифлэйм Худалдааны Тэмдэг: “Орифлэйм” нэр, Орифлэймийн лого болон бидний үйлдвэрлэсэн, худалдан борлуулсан, түгээсэн бүтээгдэхүүний нэрс ба төрлүүд;

x.            Бодлого ба Журам: Орифлэймийн Амжилтын Төлөвлөгөө болон Арилжааны Хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан мөнгөн олговор, хөнгөлөлт урамшууллын заалтуудыг зохицуулдаг бодлого, журам;

xi.           Үнэ: худалдан авалтын захиалга хийх үед хүчинтэй буй үнийн жагсаалтад орсон Орифлэймээс тогтоосон Орифлэймийн Бүтээгдэхүүний үнэ;

xii.          Нутаг дэвсгэр: Монгол улс;

xiii.         Хувь Хүний Мэдээлэл: таны Орифлэймд Брэнд Түншээр бүртгүүлэхдээ өгсөн дэлгэрэнгүй мэдээллүүд мөн тухай бүрт таны бидэнд өгч буй таны тухай нэмэлт мэдээллүүд

xiv.         Хувийн Мэдээлэл: Орифлэймтэй харилцаж буй явцдаа олж авсан эсвэл боловсруулсан Хэрэглэгчидтэй, Орифлэйм Брэндийн Түншүүдтэй болон бусад гуравдагч этгээдтэй шууд болон шууд бус хамааралтай мэдээллүүд.

Жил бүрийн хураамж - Вэбсайтад бүртгүүлэх, Вэбсайтнаас Бүтээгдэхүүн худалдан авах боломж, Орифлэймийн шинэ бүтээгдэхүүн болон тусгай саналын талаарх мэдээлэл авах боломж, бизнесийг хөгжүүлэхэд туслах Вэбсайтны дэвшилтэт онцлог боломжууд болон бизнесийг хөгжүүлэх онлайн хэрэгслүүдэд хандах эрх авах боломж, мөн сайтад бүртгүүлсэн хүмүүст зориулсан Орифлэймийн тусгай саналуудад (түүний дотор одоо үргэлжилж буй суртчилгаа) оролцох боломж зэрэгт зориулж Орифлэйм Брэндийн Түншээс (бүртгүүлсний дараа, дараагаар нь жил тутам, цаашдын хамтын ажиллагаанаас хамааралтайгаар) авдаг хураамж юм. Жилийн хураамжийн өртгийг (жилийн хураамжийн сунгалт) вэбсайт дээр байршуулсан болно. Орифлэйм нь Орифлэймээс явуулж буй тусгай суртчилгаат ажлын хүрээнд Жилийн хураамжийг цуцлах, багасгах, төлбөр төлөх тусгай нөхцлийг бүрдүүлэх зэргээр Жилийн хураамжийн өртгийг болон Жилийн хураамжийг төлөх зарчмыг өөрчлөх эрхтэй. Энэ талаарх мэдээллийг Вэбсайтад нийтлэгдэх болно.

 

2.            БҮРТГЭЛ БА ГИШҮҮНЧЛЭЛ

2.1.         Бид таны өргөдлийг хүлээн авч, танд Брэнд Түншийн онцгой дугаар олгосны дараа та Орифлэйм Брэндийн Түншээр бүртгэгдэнэ. Орифлэйм Брэндийн Түншээр элсэх нөхцөлийг Ёс зүйн ба Зан үйлийн дүрмийн “Гишүүнчлэл”-ийн Дүрэм хэсэгт заасан болно.

2.2.         Бид вэбсайтад заасан хэмжээгээр (таны бүртгүүлсэн өдөр болон жил бүрийн тухайн бүртгүүлсэн өдөр дээр) жил бүрийн удирдлагын зардлыг авах эрхтэй бөгөөд хэрэв та өөрөө шийдсэн бол манай вэбсайтад заасан эхлэлийн багцын үнийг нэхэмжлэх эрхтэй. - Эдгээр төлбөрүүдийг таны анхны худалдан авалтын нэхэмжлэл дээр тооцох болно.

2.3.         Таны гишүүнчлэл болон Брэнд Түншийн Гэрээ нь: (i) эдгээр Нөхцөлийн дагуу шинэчлэгдээгүй бол бүртгүүлсэн өдрийн жилийн ой дээр; эсвэл (ii) 12 сар дараалан худалдан авалтын захиалга огт хийгээгүй бол автоматаар дуусгавар болно.

2.4.         Та болон Орифлэйм хоёул аль аль нь гишүүнчлэл болон Брэндийн Түншийн Гэрээг Нөхцөлд заасны дагуу хэдийд ч цуцлах эрхтэй.

2.5.         Гишүүнчлэл нь гагц таны хувийнх байх бөгөөд Ёс зүйн ба Зан үйлийн дүрмийн дагуу биднээс урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр өөр хүнд шилжүүлэх, дамжуулах боломжгүй.

2.6.         Хэрэв та ивээн тэтгүүлэгч этгээдийг түүний нэрийн өмнөөс онцгойлон бүртгүүлж байгаа бол бүртгүүлэхээс өмнө тухайн хүний хувийн мэдээллийг боловсруулах, бүртгүүлэх зөвшөөрлийг түүнээс бичгээр авах ёстой. Ийм зөвшөөрөлгүй тохиолдолд бүртгэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Та үүгээр ийнхүү бүртгүүлснээс үүдэн гарах аливаа нэхэмжлэл, зардал, төлбөрийг бүрэн хариуцах агаад, зөвшөөрөлгүй бүртгүүлснээс үүдэн гарсан аливаа нэхэмжлэл, зардал, төлбөрийг Орифлэймд нөхөн төлөх үүрэг хүлээх болно. Нэмж дурдахад, таны бүртгүүлсэн хүн холбогдох хувийн нууц болон иргэний хууль тогтоомжийн үндсэн дээр таны эсрэг нэхэмжлэл гаргаж болно. Та зарим тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж болно. Мөн зарим тохиолдолд та эрүүгийн байцаан шийтгэх хэрэгт хамаарагч этгээд болох боломжтой.

2.7.         Бүртгүүлсний дараа:

             Та эдгээр Нөхцөлүүдийн дагуу Орифлэймийн Бүтээгдэхүүнүүдийг худалдан авах, мөн Орифлэймийн Амжилтын Төлөвлөгөөнд тусгагдсан болон аливаа Бодлого ба Журамд тусгагдсан бусад ашиг тусыг ашиглах, хүлээн авах эрхтэй болно;

             Та эдгээрт заагдсан дүрмүүдийг чанд дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.

 

3.            ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ТАТГАЛЗАХ (ТҮР ЗАВСАРЛАХ) ЭРХ БА ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ТАТГАЛЗСАНААС ҮҮДЭХ ҮР ДАГАВАР

3.1.         Та хүссэн үедээ бидэнд бичгээр мэдэгдэл хүргүүлсэнээр ямар нэг шалтгаангүйгээр гишүүнчлэлээсээ татгалзаж, Брэнд Түншийн Гэрээгээ цуцалж болно. Бид таны мэдэгдлийг хүлээн авмагцаа татгалзах хүсэлтийг тань хүлээн авснаа мэдэгдэнэ. Та гишүүнчлэлээс татгалзах тухайгаа бидэнд мэдэгдэхийн тулд Цуцлах Маягтыг ашиглаж болно.

3.2.         Хэрэв та бүртгүүлснээсээ хойш хуанлийн 30 хоногийн дотор Гэрээгээ цуцалж, гишүүнчлэлээсээ татгалзсан тохиолдолд бид таны гаргасан бүх хураамж, зардлуудыг буцаан олгох бөгөөд захиалсан байгаа ч хараахан хүлээлгэн өгөөгүй байгаа Бүтээгдэхүүнүүд, үйлчилгээнүүдийг цуцлах, мөн худалдан авсан бүх Бүтээгдэхүүнүүдийг (сургалт, сурталчилгааны материал, бизнесийн гарын авлага, иж бүрдэл зэрэг багтана) буцаах явдлыг хүлээн зөвшөөрөх болно. Аюулгүй байдал, эрүүл ахуйн үүднээс бид лац нь тайларсан Бүтээгдэхүүнүүдийг хүлээн авахаас татгалзаж болох бөгөөд энэ нь тэдгээр бүтээгдэхүүн нь худалдан авсан үеийнхтэй адил нөхцөл байдалтай байхаа больсон гэсэн үг юм. Эдгээр Бүтээгдэхүүнүүдийн худалдан авалтын үнийг барааг хүргэсний дараа эсвэл хэрэв Бүтээгдэхүүнүүдийг бид хараахан хүргэж амжаагүй бол аль болох хурдан буцаан олгоно.

3.3.         Хэрэв та өөрийн хүсэлтээр дээрхээс дараа хугацаанд гишүүнчлэлээс татгалзаж, Гэрээгээ цуцлах аваас бид дараах нөхцлүүдийг хангасан бүх Бүтээгдэхүүнүүдийг танаас буцаан худалдан авах болно:

             буцаагдаж буй Бүтээгдэхүүнүүдийг гишүүнчлэлээсээ татгалзахаас өмнөх сүүлийн 12 сарын дотор худалдаж авсан бөгөөд эдгээр Бүтээгдэхүүнүүдийг худалдан авахтай холбогдуулан бидний зүгээс танд олгосон аливаа төлбөрийг хассаны дараа төлсөн цэвэр үнийн дүнгийн 90%-ийг буцаан олгох болно; мөн

             буцаагдаж буй Бүтээгдэхүүнүүд нь борлуулагдах боломжтой байх ёстой гэдэг нь тэдгээр Бүтээгдэхүүнүүд нь ямар нэгэн байдлаар ашиглагдаагүй, онгойлгогдоогүй, өөрчлөгдөөгүй байх ёстой гэсэн үг юм; Ийм Бүтээгдэхүүнүүдийн хугацаа нь дуусаагүй байх бөгөөд манай Каталогид орсон хэвээр байх шаардлагатай.

 

4.            БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДАН АВАЛТ

Эдгээр Дүрмийн дагуу Орифлэйм нь Брэндийн Түншийн захиалгад заасан тоо хэмжээ, нэр төрлөөр Орифлэймийн Бүтээгдэхүүнийг Брэндийн Түншид худалдах, Брэнд Түнш нь захиалсан Бүтээгдэхүүнийг хүлээн авч, эдгээр Дүрмийн нөхцлийн дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй. Бүтээгдэхүүний нэр төрөл, үнийг Орифлэймийн вэбсайт дээр жагсаан бичсэн болно.

A. ЗАХИАЛГА ӨГӨХ

4.1.         Та Каталогоос авахыг хүссэн Бүтээгдэхүүнээ сонгон захиалга өгч болно. Захиалга өгч буй явдал нь сонгогдсон Бүтээгдэхүүнийг худалдан авах тухай танаас бидэнд тавьсан санал гэж тооцно.

4.2.         Дараах алхмуудыг бүрэн гүйцэтгэсний дараа захиалга өгсөнд тооцогдоно:

             Утсаар захиалж буй бол, та манай Хэрэглэгчийн үйлчилгээний ажилтанд ямар Бүтээгдэхүүн авахыг хүсч байгаагаа хэлсэн ба манай ажилтан тэдгээр Бүтээгдэхүүнийг таны өмнөөс сонгосон; эсвэл

             Онлайнаар захиалж буй бол, та “сагсанд нэмэх” сонголтыг ашиглан худалдаж авахыг хүссэн Бүтээгдэхүүнээ сонгосон; та хүссэн үедээ Бүтээгдэхүүний тоо хэмжээг өөрчлөх, Бүтээгдэхүүнийг устгах эсвэл сагсанд орсон Бүтээгдэхүүнүүдийг бүхэлд нь устгах замаар сагсанд орсон зүйлсийг хянан өөрчлөх боломжтой;

             Та хүргэлтийн үйлчилгээ авахыг зөвшөөрөхөд шаардлагатай Хувь Хүний Мэдээллээ бөглөсөн бөгөөд бид энэхүү мэдээллийг өөрсдийн хувийн нууцлалын бодлогод заасан зорилгоор ашиглахыг шууд зөвшөөрсөн; мөн

             Та өөрт тохирох хүргэлтийн болон төлбөрийн аргыг сонгосон.

4.3.         Таны онлайн захиалга нэгэнт баталгаажсан бол дараад нь вэбсайтаар дамжуулан өөрчлөх боломжгүй бөгөөд та +976 75159999 дугаарт хандан Хэрэглэгчийн үйлчилгээний төвтэй холбогдох шаардлагатай.

4.4.         Таны захиалгыг хүлээн авсны дараа бид захиалгын баталгаажуулалтыг цахим шуудангаар илгээх бөгөөд ингэснээр худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болно. Бид татгалзсан шалтгаанаа хэлэлгүйгээр таны захиалгыг хүлээн авахаас татгалзаж болно. Бид таны хийсэн аливаа төлбөрийг бүрэн бүтнээр нь буцаан олгоно.

4.5.         Та захиалгын баталгаажуулалтаас гадна тань руу илгээгдсэн Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл болон бусад шаардлагатай бүх мэдээллийг хүлээн авах болно.

4.6.         Хэрвээ та онлайнаар захиалга өгч буй бол дараах зүйлсийг анхаарна уу:

4.6.1.     байгуулсан гэрээ хадгалагдахгүй ба ашиглах боломжгүй байна: гэрээний хэсгүүд нь таны захиалга, сайт дээрх Нөхцөлүүд (хадгалж эсвэл хэвлэж болно) эсвэл өөр бусад аргаар бидэндтэй холбоо барьсан тохиолдууд байна;

4.6.2.     гэрээг зөвхөн Монгол хэлээр байгуулж болох ба бусад хэлээр хийхгүй;

4.6.3.     Орифлэйм нь Нөхцөлүүдийн 10-р зүйлд заасан Ёс зүйн дүрмийг дагаж мөрддөг.

4.7.         5-р зүйлд зааснаас бусад тохиолдолд баталгаажсан болон төлбөр төлөгдсөн захиалгыг та өөрөө цуцлах боломжгүй.

4.8.         Кампанит Ажлын Үеийн хаалтын үеэр бид Каталогийг шинэчлэх явцад гарч болзошгүй хязгаарлагдмал боломжгүй байдлаас бусад тохиолдолд өдрийн аль ч цагт захиалга өгөх боломжтой.

4.9          Бүх бүтээгдэхүүн хэзээд бэлэн нөөцтэй байхгүй байх тохиолдол бий. Таныг захиалга өгөх үед тухайн захиалсан барааны тань нөөц дууссан байвал бид таны захиалга баталгаажихаас өмнө мэдэгдэхийн тулд боломжит бүхий л хүчин чармайлтыг гаргах ба ингэснээр та захиалгаа өөрчлөх эсвэл цуцлах боломжтой болох юм.

4.10        Каталог нь засвар үйлчилгээ эсвэл техникийн янз бүрийн шалтгааны улмаас заримдаа, хязгаарлагдмал хугацааны туршид ашиглах боломжгүй байж болно. Орифлэйм нь ийм ашиглах боломжгүй байдлын хариуцлагыг хүлээхгүй бөгөөд Хэрэглэгчийн болон бусад вэбээр зочлогсдын гаргасан нэхэмжлэлийг үгүйсгэнэ.

4.11        Бид онцгой тохиолдолд танд тусгай онлайн хэрэгслийг ашиглан бусдад захиалга хийж өгөх явдлыг зөвшөөрч болно. Энэ нь Орифлэймийн Амжилтын Төлөвлөгөөнд тайлбарласны дагуу зөвхөн таны доод түвшний Брэнд Түншүүдийн хувьд мөн зөвхөн тэдний тодорхой илэрхийлсэн зөвшөөрлийн үндсэн дээр боломжтой юм. Хэрэв та энэхүү хэрэгслийг ашиглавал зөвшөөрөлгүй захиалгаас үүдэлтэй аливаа нэхэмжлэлийг мөн ерөнхийдөө нууцлалын аливаа зөрчил, түүнчлэн энэхүү захиалгатай холбоотойгоор Орифлэйм болон таны өмнөөс нь захиалга хийж өгсөн хүнд учрах аливаа өртөг зардлыг та дангаараа хариуцах болно;

B. ҮНЭ БОЛОН ТӨЛБӨР

4.12        Өөрөөр тодорхойлон заагаагүй бол Каталогт үзүүлсэн Бүтээгдэхүүний Үнэ нь захиалга өгөх үеийн Бүтээгдэхүүний жижиглэнгийн бүтэн үнийг илэрхийлнэ. Бүх Үнийг тухайн улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлсэн бөгөөд НӨАТ багтсан болно.

4.13        Бид Үнийг хүссэн үедээ, өөрсдийн сонголтоор өөрчлөх эрхтэй; гэхдээ таны захиалга өгөхөөс өмнө сонгосон Бүтээгдэхүүний Үнэд хийсэн аливаа өөрчлөлт нь та болон бид хоорондоо тохиролцоогүйгээс бусад тохиолдолд бидний хооронд байгуулсан гэрээний нэг хэсэг болохгүй.

4.14        Үнэд тээвэрлэлт, хүргэлтийн зардал болон захиалга хийх явцад үнийн нэмэлт төлбөр гэж тодорхой заасан бусад хураамж, шимтгэлүүд ороогүй ба энэ нь таны сонгосон хүргэлтийн аргаас хамаарч өөр өөр байж болно.

4.15        Бид Үнийг үе үе хөнгөлөх боломжтой ба Орифлэйм Амжилтын Төлөвлөгөө болон бусад Бодлого, Арилжааны Хөтөлбөрийн дагуу нэмэлт хөнгөлөлтийг танд мөн үзүүлж болно. Үнийн тооцоололтой холбоотой аливаа асууж лавлах зүйлс байвал та хэзээд +976 75159999 дугаараар Хэрэглэгчийн үйлчилгээний төвтэй холбогдох боломжтой.

4.16        Төлбөрийг дебит эсвэл кредит картаар, банкны шилжүүлгээр эсвэл эдгээр Нөхцөлүүд болон бусад аливаа Бодлогод заасан өөр аргуудаар хийж болно. Ихэнх томоохон төлбөрийн банкны картуудыг хүлээж авдаг.

4.17        Төлбөр цуглуулах зорилгоор бид үйлчилгээ үзүүлэгч гуравдагч талтай хамтран ажиллах эрхтэй. Үүний зэрэгцээ, энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгчид нь Компанийн барааны төлбөрийг баталгаажуулсан баримт бичиг (төлбөрийн баримт, банкны шилжүүлгийн баримт, төлбөрийн мэдэгдэл гэх мэт) гарган өгөх шаардлагатай. Аюулгүй байдлын үүднээс карт ашиглан хийгдсэн онлайн төлбөрийн бүх мэдээлэл шифрлэгдэн нууцлагдсан. Орифлэйм нь тусгай эрх бүхий төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажилладаг тул төлбөрийн картын олон улсын мэдээллийн аюулгүй байдлын стандартын дагуу зээлийн картын мэдээллийг зүй зохистой боловсруулан ашигладаг.

4.18        Төлбөр төлөх аргын талаарх мэдээллүүд тэр дундаа хойшлуулсан төлбөр эсвэл зээлийн нөхцөл зэрэг нь Бодлого ба Журамд багтсан болно. Хэрэв та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл +976 75159999 дугаараар Хэрэглэгчийн үйлчилгээний төвд хандана уу.

4.19        Аюулгүй байдлын үүднээс карт ашиглан хийгдсэн онлайн төлбөрийн бүх мэдээлэл шифрлэгдэн нууцлагдсан. Орифлэйм нь тусгай эрх бүхий төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажилладаг тул төлбөрийн картын олон улсын мэдээллийн аюулгүй байдлын стандартын дагуу зээлийн картын мэдээллийг зүй зохистой боловсруулан ашигладаг.

4.20        Хэрэв бид тогтмол картаар төлбөр хийх боломжоор хангавал та энэхүү тохиромжит төлбөрийн аргыг сонгон хэрэглэх боломжтой болох юм. Цаашдын төлбөрийг захиалга хийх үед таны төлбөрийн картаар баталгаажуулж, Орифлэймээс захиалсан барааг тань илгээх үед таны төлбөрийн картаас төлбөрийг авах болно. Та өөрийн профайл хуудас руу ороод төлбөрийн картын хэсэг дээр дарснаар тогтмол төлбөрөөс хүссэн үедээ гарах боломжтой.

4.21        Та цахим нэхэмжлэл хүлээн авахыг зөвшөөрч байна. Та хүсэлт гарган Орифлэймээс хэзээд хэвлэмэл нэхэмжлэл хүлээн авах боломжтой.

C. ХҮРГЭЛТ БА ЭРСДЛИЙГ ШИЛЖҮҮЛЭХ

4.22        Захиалсан Бүтээгдэхүүн нь зөвхөн тухайн Нутаг дэвсгэрт хүргэгдэх боломжтой.

4.23        Бүтээгдэхүүнийг хүргэх газар нь таны захиалган дээрээ сонгосноор байна.

4.24        Бид таны захиалгыг тань хамгийн хурднаараа гэхдээ бид захиалгыг баталгаажуулсанаас хойш 30 хоногийн дотор бэлдэн хүргэнэ. Бидний хяналтаас гадуур буюу биднээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас хүргэлт саатсан тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй болно.

4.25        Бүтээгдэхүүнийг хүргэсний дараа Бүтээгдэхүүнийг алдах эрсдэл болон Бүтээгдэхүүний өмчлөх эрх танд шилжигдэх болно.

4.26        Та Хувь Хүний Мэдээллийг буруу эсвэл дутуу оруулсанаас үүдэн захиалга хүргэгдээгүй, буруу эсвэл хоцорч хүргэгдсэн тохиолдолд Орифлэйм хариуцлага хүлээхгүй.

4.27        Хэрэв бид таныг Нөхцөлүүдийн аль нэгийг зөрчсөн гэж үндэслэлтэйгээр сэжиглэж буй тохиолдолд таны өгсөн захиалгыг хэдийд ч өөрсдөө нэг талдаа цуцлах эрхтэй.

D. МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОХИРОЛ

4.28        Бид Орифлэймийн Бүтээгдэхүүнүүд нь EN ISO 22716:2007 гоо сайхны бүтээгдэхүүний Зохистой Үйлдвэрлэлийн Аргачлалын журмуудын дагуу болон Орифлэймийн Тогтсон Дэг Журамд нийцүүлэн үйлдвэрлэгдсэн болохыг баталгаажуулж байна.

 

5.            ЗАХИАЛГЫГ ЦУЦЛАХ ЭРХ

5.1.         Бид тухайн Нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Бүтээгдэхүүнийг буцаах дүрмийг чанд баримталдаг (дэлгэрэнгүйг 5.3-р зүйлээс үзнэ үү).

5.2.         Аливаа захиалгыг цуцлах, Бүтээгдэхүүнийг буцаах эрхэнд тань харшлахгүйгээр хүргэлтийг хүлээн авсны дараа та тээвэрлэлтийн явцад гэмтсэн байж болзошгүй Бүтээгдэхүүн байгаа эсэхийг шалгах ёстой. Та эсвэл таны нэрийн өмнөөс Бүтээгдэхүүнийг хүлээн авч буй хүн нэхэмжлэл гаргаж, гэмтэл/согогийг тайлбарлан нэн даруй Хэрэглэгчийн үйлчилгээнийн төвд зайлшгүй мэдэгдэнэ. Мөн та нэхэмжлэлийг info@oriflame.mn хаяг руу мэйлээр илгээх боломжтой.

5.3.         Буцаах болон нөхөн төлбөр авах эрх

5.3.1.     5.3.2-р зүйлд заасан хугацаанд та Бүтээгдэхүүний захиалгаа ямарваа нэг шалтгаангүйгээр цуцалж болно. Энэ нь хамааралтай хугацааны дотор та бодлоо өөрчилсөн эсвэл өөр аливаа шалтгааны улмаас захиалсан Бүтээгдэхүүнийг авахыг хүсэхгүй болсон тохиолдолд та захиалгаа цуцлах шийдвэрээ бидэнд мэдэгдсэнээр нөхөн төлбөр авах боломжтой юм.

5.3.2.     Захиалгын баталгаажуулалтыг цахим шуудангаар хүлээн авсны эсвэл Хэрэглэгчийн үйлчилгээний төв таны захиалгыг амаар баталгаажуулан хүлээн авсны дараа ч та хэдий хүссэн үедээ захиалгаа цуцлах боломжтой. Гэхдээ Бүтээгдэхүүнийг эсвэл хэрэв та нэгээс их Бүтээгдэхүүн нэг дор захиалсан бол хамгийн сүүлийн Бүтээгдэхүүнийг биеээр хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 14 хоногоос хэтрэхгүй хугацааны дотор.

5.3.3.     Захиалгаа цуцлахын тулд та +976 75159999 дугаараар манай Хэрэглэгчийн үйлчилгээний төвд хандах, эсвэл info@oriflame.mn цахим хаягаар мэйл илгээн холбогдох, эсвэл Монгол улс, Улаанбаатар хот 14241, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж, Шангри-Ла оффис 1103-1005 тоот, Шуудангийн хайрцаг-25 хаягаар бидэнтэй холбогдоно уу. Та захиалгаа цуцалсан тухайгаа бидэнд мэдэгдэхийн тулд загвар маягтыг ашиглаж болно. Хэрэв та энэхүү маягтыг онлайнаар бөглөн манай вэбсайтаар дамжуулан илгээвэл, бид танд цуцлах мэдэгдлийг хүлээн авснаа тухайгаа найдвартай мэдээллийн сувгаар (жишээлбэл, цахим шуудангаар) цаг алдалгүй мэдэгдэх болно. Та хүсвэл цуцлах мэдэгдлийн хуулбарыг хадгалан үлдэх боломжтой. Харин та цуцлах эрхээ захиалга цуцлах боломжтой хугацаа дуусахаас өмнө эдлэх хэрэгтэй. Тиймээс, хэрэв та захиалгаа цуцлах тухай мэдэгдлээ цахим шуудангаар эсвэл шуудангаар бидэнд илгээсэн бол таны цуцлалт нь бидэнд цахим шуудан эсвэл захидал илгээсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Хэрэв та захиалгаа цуцлах тухайгаа бидэн рүү утсаар залган мэдэгдсэн бол та бидэнтэй утсаар холбогдсон өдрөөс эхлэн цуцлалт хүчин төгөлдөр болно.

5.3.4.     Та Бүтээгдэхүүнд төлсөн үнэ болон хүргэлтийн зардалд төлсөн хураамжийг (хэрэв та бидний санал болгож буй хамгийн хямд стандарт хүргэлтийн төрлөөс өөр төрлийн хүргэлтийн төрлийг сонгосноос үүдэн гарах нэмэлт зардлаас бусад) бүхэлд нь буцаан хүлээн авна. Нийлүүлсэн Бүтээгдэхүүний үнэ цэнэд алдагдал гарсан агаад тухайн алдагдал нь таны хайхрамжгүй харьцсанаас үүдэлтэй бол бид буцаан олголтоос тухайн дүнг хасч тооцно. Бүтээгдэхүүний шинж чанар, онцлог байдал, үйл ажиллагааг тогтооход шаардлагатайгаас бусад тохиолдолд харьцанаас үүдэн гарсан Бүтээгдэхүүний үнэ цэнийн аливаа бууралтыг хариуцна. Бид танд олгох нөхөн төлбөрийг аль болох хурдан олгох бөгөөд ямар ч тохиолдолд (a) нийлүүлсэн Бүтээгдэхүүнийг танаас буцааж авсан өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор; эсвэл (б) (хэрэв өмнө бол) та Бүтээгдэхүүнийг буцаан өгсөн гэдгээ нотлох баримтыг өгсөн өдрөөс хойш хуанлийн 14 хоног эсвэл (в) ямар ч Бүтээгдэхүүн хараахан нийлүүлээгүй бол цуцлах тухай мэдэгдэл өгсөн өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор буцаан олгоно. Хэрэв Бүтээгдэхүүн согог гэмтэлтэй эсвэл буруу тайлбартай байсны улмаас буцаасан бол 5.3.5-р зүйлийг харна уу.

5.3.5.     Хэрэв та Бүтээгдэхүүнийг согог гэмтэлтэй эсвэл буруу тайлбартай байсны улмаас бидэнд буцаасан бол бид тухайн гэмтэлтэй Бүтээгдэхүүний үнийн төлбөр, хамааралтай хүргэлтийн хураамж, Бүтээгдэхүүнийг бидэнд буцааж өгөхөд гарсан зохистой зардлыг бүрэн бүтнээр танд буцаан олгох болно.

5.3.6      Хэрэв өөрөөр тохиролцоогүй бол бид танд кредит карт, дебит карт эсвэл таны төлбөр хийхэд ашигласан бусад хэрэгслээр дамжуулан төлбөрийг буцаан олгох боломжтой; ямар ч тохиолдолд та буцаан олголтоос үүдэн гарах аливаа хураамжийг төлөхгүй.

5.3.7.     Бүтээгдэхүүн танд хүргэгдсэн тохиолдолд:

5.3.7.1. Та захиалга/гэрээг цуцалсан өдрөөс хойш хуанлийн 14 хоногоос хэтрэхгүй хугацаанд ямар ч тохиолдолд бидэнд Бүтээгдэхүүнийг буцааж өгөх ёстой. Хэрэв та 14 хоногийн хугацаа дуусахаас өмнө Бүтээгдэхүүнийг буцааж илгээвэл эцсийн хугацаа биелсэнд тооцно;

5.3.7.2. Бүтээгдэхүүн согог гэмтэлтэй эсвэл буруу тайлбартайгаас бусад тохиолдолд (хэрэв тийм бол 5.3.5-р зүйлийг харна уу) Бүтээгдэхүүнийг бидэнд буцааж илгээх зардлыг та бүрэн хариуцна; болон

5.3.7.3. Та Бүтээгдэхүүнийг өөрийн эзэмшилд байлгах мөн ийнхүү өөрийн тань эзэмшилд байх хугацаанд зохистой анхаарал тавих хууль ёсны үүрэг хүлээнэ.

5.3.8.     Таны цуцлах хууль ёсны эрхийн дэлгэрэнгүй мэдээлэл, энэхүү эрхээ хэрхэн эдлэх талаар болон Буцаах Маягтыг багтаасан тайлбарыг 4.5-р зүйлд заасан баримт бичигт оруулсан болно. Та Буцаах Маягтыг мөн татаж авах боломжтой.

5.3.9.     Бид гэрээнд нийцсэн Бүтээгдэхүүнийг нийлүүлэх хуулийн үүрэг хүлээсэн. Худалдан авагчийн хувьд та доголдолтой, эсхүл Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу тайлбарлагдаагүй Бүтээгдэхүүнтэй холбоотой хууль ёсны эрхтэй байх болно.

5.4.         Бид Орифлэймийн нэрийг агуулсан аливаа Бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулж, эдгээрийг бид үйлдвэрлэсэн эсвэл бидэнд зориулан чанарын өндөр түвшинд үйлдвэрлэсэн болохыг мөн баталж байна. Хэрэглэгчид маань бидний Бүтээгдэхүүнийг бүх талаараа сэтгэл ханамжийг бүрэн өгч чадахуйц гэж дүгнэх болно гэдэгт бид итгэлтэй байна. Тиймээс бид танд бүрэн сэтгэл ханамж авч чадаагүй аливаа Бүтээгдэхүүнийг солих эсвэл бүрэн нөхөн төлбөр буцаан авах боломжийг олгодог Орифлэмийн нэмэлт баталгааг санал болгож буй юм. Нөхөн төлбөрийг Бүтээгдэхүүнийг хүлээж авсанаас хойш 3 хоногийн дотор нэхэмжлэнэ. Энэхүү баталгаа нь санаатайгаар гэмтээсэн эсвэл буруу ашигласан Бүтээгдэхүүнд хамаарахгүй. Хэрэв өөрөөр заагаагүй бол энэ зүйлийн дагуу буцаалт болон нөхөн олголтыг энэхүү 5-р зүйлийн өмнөх догол мөрөнд дурдсан нөхцлүүдийн дагуу хийнэ.

 

6.            ОРИФЛЭЙМ БРЭНД ТҮНШИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

6.1.         Брэнд Түншүүд Орифлэмийн Бүтээгдэхүүнийг худалдан авах, ашиглах, хэрэглэх, эсвэл өөрийн нэрээр болон өөрийн аккаунтаар зарж болно. Хэрэв та Орифлэймийн Бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар сонгосон тохиолдолд таныг Орифлэймийн төлөөлөгч эсвэл ажилтан бус, харин бие даасан хувь хүн (хувиараа хөдөлмөр эрхлэгч/хувиараа арилжаа эрхлэгч) гэж үзэх болно. Танд Орифлэйм болон бусад Брэнд Түншүүд болон гуравдагч этгээдийн хооронд хэлэлцээр хийх, гэрээ байгуулахад зуучлагчаар оролцох эрх мэдэл байхгүй болно. Мөн танд манай нэрийн дор эсвэл бидний нэрийн өмнөөс эсвэл Орифлэйм Группын аливаа компанийн нэрийн өмнөөс худалдан авалт хийх, худалдах, эсвэл аливаа гэрээ хэлцэл байгуулах эрх байхгүй. Та тухайн Нутаг дэвсгэрт хэрэгжиж буй хууль тогтоомжийн хүрээнд арилжааны төлөөлөгч биш гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ харилцааг дуусгавар болгосноор ямар нэгэн нөхөн төлбөр авах эрхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

6.2.         Хэрэв та Орифлэймийн Бүтээгдэхүүнийг худалдаалах болон/эсвэл Амжилтын төлөвлөгөө, Бодлого ба Журам эсвэл Арилжааны Хөтөлбөрүүдийн хүрээнд ямар нэг үйл ажиллагаа явуулахаар сонгосон бол бүх шаардлагатай зөвшөөрөл, лицензийг авах ёстой бөгөөд мөн ерөнхийдөө тухайн Нутаг дэвсгэрийн хууль тогтоомжид заагдсан шаардлагатай бүх бүртгэлийг (үүнд мэдээлэл хамгаалах аливаа бүртгэл (6.6-р зүйлийг харна уу), татварын бүртгэл, татварын мэдүүлэг зэрэг багтана) хийлгэх хэрэгтэй. Та эдгээр үйл ажиллагаанд хамаарах аливаа татвар, хураамж, нийгмийн даатгалын шимтгэл, шимтгэлийг тайлагнах, төлөх үүргийг дангаараа хүлээнэ. Та Хэрэглэгчдийнхээ хувийн мэдээлэл ашиглалтын бүх талыг үндэсний мэдээллийн хамгаалалт, нууцлалын хууль тогтоомжид нийцүүлэн хамгаалан дангаараа хариуцна (6.6 - 6.13-р зүйлийг харна уу).

6.3.         Нөхцөлүүдэд тайлбарласны дагуу бид танд болон таны Хэрэглэгчдэд Бүтээгдэхүүнийг буцааж, солихыг зөвшөөрдөг. Та Хэрэглэгчдэдээ Бүтээгдэхүүнийг буцаах эрхийнх нь тухай тайлбарлаж мэдэгдэх үүрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, баталж байгаа ба та тэдний өмнөөс Бүтээгдэхүүнийг бидэн рүү буцаах болно.

6.4.         Та Орифлэймийн нэр хүнд, өнгө төрхийг өндөрт өргөхийг эрмэлзэх ёстой. Та Орифлэймийн эсвэл түүний Бүтээгдэхүүний өнгө төрхөнд хор уршиг дагуулж мэдэх мэдэгдэл хийх, үйлдэл гаргах ёсгүй. Бүтээгдэхүүний болон Орифлэймээр дамжуулан орлого олох боломжийн талаар худал, төөрөгдүүлсэн, хэт гуйвуулан дөвийлгөсөн мэдэгдэл гаргахгүй бөгөөд өөрийн бизнесийн үйл ажиллагааг хууль ёсны дагуу, зүй ёсоор явуулах үүрэгтэй.

6.5.         Та Орифлэймийн Худалдааны тэмдэг, манай худалдааны нэр, лого, онлайн хэрэгслүүд болон мэдээллийн сан нь Орифлэймийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрч, ямар нэгэн байдлаар тэдгээрт халдахгүй байхаа зөвшөөрч байна. Эргэлзээнээс зайлсхийх үүднээс, Орифлэйм нэрийн доорх бүх компанийн үнэ цэнэ Орифлэймд хуримтлагдана. Бидний хүсэлтийн дагуу та үүнийг баталгаажуулахыг үндэслэлтэйгээр хүссэн баримт бичигт гарын үсэг зурна.

6.6.         Брэнд Түнш нь энэхүү Гэрээний нөхцөл, түүнд дурдсан материалууд, эдгээрт Орифлэймийн Амжилтын Төлөвлөгөө, Арилжааны Хөтөлбөрүүд, Бодлого ба Журам түүний дотор Арилжааны Хөтөлбөрүүд багтах ба гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй, манай мэдээллийн сан (үүнд Хувийн Мэдээллийг агуулсан аливаа мэдээллийн сан багтах ба гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй) болон онлайн хэрэгслүүд нь бүгд өмчийн мэдээлэл бөгөөд бидний оюуны өмчийн эрхэд хамаарагдах зүйлс юм. Брэнд Түнш нь энэхүү Гэрээнд заасан үйл ажиллагаанаас бусдаар эдгээрийг эсвэл эдгээрийн аливаа нэг хэсгийг ашиглахгүй.

6.7.         Холбогдох Арилжааны Хөтөлбөр эсвэл Бодлого ба Журмын нөхцлийн дагуу боломжтой тохиолдолд та ашиг тус, хөнгөлөлт урамшуулал хүртэх боломжтой.

6.8.         Орифлэймийн Бүтээгдэхүүн, Орифлэйм бизнесийн боломж эсвэл төлбөртэй аливаа сурталчилгаа, сургалтын материалыг бусад Брэнд Түншүүдэд танилцуулахдаа та Ёс зүйн ба Зан үйлийн дүрмийг чанд сахих мөрдөх ёстой.

Мэдээлэл Хамгаалах Үүрэг Хариуцлага

Орифлэйм Брэнд Түншээр бүртгүүлэн элсэгч нь Орифлэйм, түүний эцсийн холдингс компани, тухайн эцсийн холдинг компанийн шууд болон шууд бус удирдлаган дор байдаг аливаа хуулийн этгээд, түүнчлэн эрх бүхий гуравдагч этгээдүүд (жишээлбэл, Орифлэйм Брэнд Түншүүд, гуравдагч талын ханган нийлүүлэгчид болон үйлчилгээ үзүүлэгчид) Орифлэйм Брэндийн Түншийн Хувь Хүний Мэдээллийг Монгол Улсын Хүний Хувийн Мэдээлэл Хамгаалах Тухай Хууль-ийн дагуу хадгалах, ашиглах, боловсруулж болохыг хүлээн зөвшөөрч байна.

 

Маркетинг ба Арилжааны Мэдээлэл

                Та Хэрэглэгчдээс Орифлэймийн бүтээгдэхүүний талаар маркетингийн мэдээлэл авахыг хүсч байгаа эсэхийг нь тодорхой асуух ёстой бөгөөд ийм мэдээлэл илгээхээсээ өмнө тэднээс зөвшөөрөл авах ёстой. Мөн та маркетингийн мэдээллийг хүлээн авагч ямарваа этгээдийн маркетингийн сонголтын тайлан бүртгэлийг хөтлөн явуулах ёстой бөгөөд үүнд зөвшөөрөл олгосон огноо, мэдээллийг ямар хэлээр авахаар тохиролцсон зэрэг багтана. Таны илгээсэн аливаа маркетингийн мэдээлэл нь хүлээн авагчид цаашдын мэдээлэл хүлээн авахыг цуцлах эрхийг нь болон энэхүү эрхээ хэрхэн эдлэх тухай, тэр дундаа мэдээлэл авах бүртгэлээ цуцлахыг хүссэн тухайгаа танд цахим шуудангаар мэдэгдэх явдал багтсан байна. Та ийм мэдээллийг хүлээн авагчийн сонголтыг хүндлэн хүлээн авахаа зөвшөөрч, баталгаажуулж байна.

6.10.      Манай онлайн хэрэгслүүд танд дараах нөхцлүүдийн дагуу маркетингийн болон бусад арилжааны мэдээллийг илгээхийн тулд Хэрэглэгчийн Хувийн Мэдээллийг ашиглах боломжийг олгоно:

             Хэрэв өөрөөр тодорхойлон тусгаагүй бол та Хэрэглэгчийг Зөвлөх болгохын тулд ивээн тэтгэсэн байх ёстой,

             маркетинг болон бусад арилжааны мэдээллүүд нь зөвхөн Орифлэмийн Бүтээгдэхүүнтэй холбоотой байх ёстой,

             арилжааны болон маркетингийн мэдээлэл нь шууд тэгэж танигдахаар байх ёстой,

             ийм мэдээлэл нь арилжааны мэдээллийг илгээгчийнхээ хувьд таны нэр, холбоо барих мэдээлэл, хүчин төгөлдөр цахим шуудангийн хаягийг (болон/эсвэл бүртгэл цуцлах холбоос гэх мэт бусад хэрэгсэл) агуулсан байх шаардлагатай ба эдгээрээр дамжуулан Хэрэглэгчид тантай холбоо барьж, цаашдын маркетингийн мэдээлэл хүлээн авахаас татгалзах хүсэлтэй буйгаа мэдэгдэнэ,

             маркетингийн мэдээллийг хүлээн авахаас татгалзсан Хэрэглэгчид рүү илгээж болохгүй,

             холбогдох хуулиар зөвшөөрөгдсөн тохиолдолд хөнгөлөлт, урамшуулал, бэлэг гэх мэт сурталчилгааны саналууд нь шууд тэгэж танигдахаар байх ёстой бөгөөд тэдгээрт тэнцэн шалгарах нөхцөлийг хялбар, ойлгомжтой, хоёрдмол утгагүйгээр танилцуулсан байх шаардлагатай,

             ийм маркетингийн болон арилжааны мэдээллийн агуулга нь эдгээр Нөхцлүүд болон арилжааны мэдээллийн тухай холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна.

6.11.      Та ямар ч тохиолдолд Орифлэймийн нэрийн дор эсвэл Орифлэймийн нэрийн өмнөөс маркетингийн болон арилжааны мэдээлэл илгээхийг хориглоно.

7.            ОРИФЛЭЙМИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГУУД

7.1.         Бид таны захиалсан Бүтээгдэхүүнийг бэлэн нөөцтэй байгаа тохиолдолд хүргэх болно.

7.2.         Бид Бүтээгдэхүүний хомсдол эсвэл нөөц дууссан Бүтээгдэхүүнтэй холбоотой аливаа хариуцлагыг хүлээхгүй.

7.3.         Та одоо мөрдөгдөж буй Орифлэймийн Амжилтын Төлөвлөгөөний дагуу танд олгох аливаа ашиг тус/төлбөрийг биднээс эсвэл өөр Орифлэйм байгууллагаас эсвэл үйлчилгээ үзүүлэч гуравдагч этгээдээс шууд хүлээн авах болно.

8.            ДУУСГАВАР БОЛГОХ НЬ

8.1.         Бид дараах нөхцөл байдлын аль нэгний үндсэн дээр танд мэдэгдэл хүргүүлснээр таны гишүүнчлэлийн болон Брэнд Түншийн Гэрээг нэн даруй цуцалж болно:

             хэрэв та ямар нэгэн буруу зөрүү эсвэл худал мэдээлэл хийсэн, Хувь Хүний Мэдээллийг өгсөн бол;

             хэрэв таны дампуурал зарласан тухай өргөдөлөө аль нэг шүүхэд өргөсөн бол эсвэл та бидэнд төлөх ёстой өр төлбөрөө хугацаанд төлөх боломжгүй бол;

             хэрэв та Брэнд Түншийн Гэрээ болон эдгээр Нөхцлүүдийн аль нэг заалтыг зөрчсөн бөгөөд уг гаргасан зөрчил нь засч залруулах боломжгүй эсвэл Ёс зүйн ба Зан үйлийн дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн тохиолдолд;

             Хэрэв та Брэнд Түншийн Гэрээ болон эдгээр Нөхцлүүдийн аль нэг заалт, үүнд дурдагдсан баримт бичгүүдийг зөрчсөн бөгөөд уг гаргасан зөрчлийг арилгах боломжтой тохиолдолд биднээс бичгээр мэдэгдэл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор уг зөрчлийг арилгаагүй тохиолдолд.

9.            ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ

9.1.         Орифлэймийн Гомдол Шийдвэрлэх журмыг Зан Үйлийн Дүрмэнд тусгасан буй болно.

Та аливаа гомдол, асуулт эсвэл хүсэлтээ Орифлэймийн Хэрэглэгчид үйлчлэх төвд info@oriflame.mn цахим хаягаар эсвэл +976 75159999 дугаараар дамжуулан хэзээд гаргах боломжтой.

10.          ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Орифлэйм нь Орифлэймийн Ёс зүйн дүрмийг чанд сахин баримталдаг.

Орифлэйм нь Орифлэймийн Ёс зүйн дүрэмд цаашид тусгагдсан эдгээр дүрэм журмыг чанд сахин мөрдөхийг Брэнд Түншээсээ шаарддаг.

11.          АЛДАА БА ЗАЛРУУЛГА

Бид энэхүү вэбсайтдаа үнэн зөв, одоо цагийн мэдээллийг оруулахын тулд зохистой бүхий л хүчин чармайлт гарган ажиллаж байгаа авч бид вэбсайт ямар ч алдаа мадаггүй гэсэн баталгаа өгөхгүй болно. Өгөгдөл оруулах үеийн алдаа эсвэл бусад техникийн асуудлууд заримдаа буруу зөрүү мэдээлэл харуулахад хүргэж болзошгүй. Бид өөрсдийн сайт дээрх аливаа алдаа мадаг, хэвлэлтийн алдаа доголдол, тухайлбал бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өртөг болон бэлэн хүртээмжтэй эсэх зэрэгт гарсан алдааг засах эрхтэй бөгөөд ийм алдаа доголдлын өмнө хариуцлага хүлээхгүй. Мөн бид сайтын онцлог, функц, агуулга контентэд хэзээд сайжруулалт болон/эсвэл өөрчлөлт оруулж болно. Хэрэв та ямар нэгэн мэдээлэл эсвэл тайлбарыг буруу алдаатай байна гэж үзэж байгаа бол Хэрэглэгчийн үйлчилгээний төвд хандана уу.

 

12.          ХОЛБООС

Бид гуравдагч этгээдийн вэбсайтуудад эсвэл эх сурвалжуудад холбоосыг өгч болох ба бидний ийм холбоосоор хангаж буй нь тухайн холбоосоор дамжуулан олж авсан аливаа мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг баталгаажуулсан хэрэг биш юм. Энэ вэбсайттай холбогдсон эсвэл энэ вэбсайтаар дамжуулан нэвтэрч болох Интернэтийн тэр дундаа бусад вэбсайтуудын аль нэг хэсгийн агуулга, үйл ажиллагаанд бид хариуцлага хүлээхгүй. Энэ сайттай холбоотой вэбсайтаас олдсон аливаа алдаа доголдол, зүй зохисгүй материалын талаар бидэнд мэдэгдэнэ үү.

13.          ЕРӨНХИЙ ЗААЛТУУД

13.1.      Таны Брэнд Түншийн Гэрээ, эдгээр Нөхцлүүдийг хамтдаа тухайн Нутаг дэвсгэрийн хуульд захирагдах ба Брэнд Түншийн Гэрээ болон эдгээр Нөхцлүүдээс үүдэлтэй эсвэл холбоо хамааралтайгаар үүссэн аливаа маргааныг гагцхүү тухайн Нутаг дэвсгэрийн эрх бүхий шүүх шийдвэрлэгдэнэ. Нутаг дэвсгэрийн шүүхүүд онцгой бус харьяалалтай байна.

13.2. Хэрэв Нөхцлүүдийн аль нэг заалт нь хуульд нийцээгүй, хүчингүй эсвэл өөр ямар нэг шалтгаанаар хэрэгжих боломжгүй тохиолдолд, уг заалтын хүчин төгөлдөр бус байдал нь Нөхцлүүдийн бусад заалтуудын хүчин төгөлдөр байдалд үл нөлөөлнө.

13.3.      Орифлэйм нь энд тодорхойлогдсон заалтуудын аль нэгийг биелүүлэхийг шаардаагүй нь түүнийг албадан шаардах эрхээсээ татгалзсанд тооцохгүй.

13.4.      Бид таны Брэндийн Түншийн Гэрээг, түүний дотор эдгээр Нөхцлүүд, Амжилтын төлөвлөгөө (Ёс зүйн ба Зан үйлийн дүрэм багтана), түүнчлэн бидний аливаа Арилжааны Хөтөлбөрүүд болон Бодлого ба Журам зэргийг нэг талын журмаар засвар шинэчлэх, цуцлах, өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй гэдгийг бие даасан Брэнд Түншийн хувьд та үүгээр хүлээн зөвшөөрч байна. Эдгээр Нөхцлүүдэд хийгдсэн аливаа засвар шинэчлэл, цуцлалт, өөрчлөлт, нэмэлт өөрчлөлт нь манай вэбсайт {{вэбсайтынхаа URL-г оруулах}} дээр нийтлэгдсэн мөчөөс эсвэл таны бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар мэдэгдсэн мөчөөс хойш хүчин төгөлдөр болно. Та ийм өөрчлөлтийн тухай мэдээллийг цаг бүрт нь өөрөө авч байх үүрэгтэй.

13.5.      Ийм өөрчлөлтийг та цаашид Брэндийн Түншээр үргэлжлүүлэн байх нөхцөл болгон хүлээн зөвшөөрөх ба үүнд цаашид сайтыг ашиглах, сайт дээр Бүтээгдэхүүн захиалах зэрэг багтана. Бид танаас өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрсөн эсэхийг тань лавлан шаардаж болно. Эс тэгвээс хэрэв шинэ өөрчлөлтийг хэрэгжүүлсний дараагаар та Бүтээгдэхүүн захиалсан хэвээр байвал бид таныг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх болно.

13.6.      Бид танд анхааруулга, мэдэгдэл, и-мэйл, шууд шуудан илгээж мэдээлэл хүргүүлж болно. Та хэрэглэгчийн тохиргоо руугаа нэвтэрснээр биднээс маркетингийн мэдээлэл хэрхэн авах сонголтоо хүссэн үедээ шинэчлэх боломжтой. Эдгээр Нөхцлүүдийг хүлээн зөвшөөрснөөр та Орифлэйм нь таны гэрээ болон/эсвэл худалдан авалтын захиалгын талаарх аливаа бусад мэдээллийг цааснаас бусад найдвартай мэдээллийн сувгаар (жишээлбэл, цахим шуудангаар эсвэл танд мэдээллийг ирээдүйд ашиглах боломжтой байдлаар хангалттай урт хугацаанд хадгалах мөн ийм мэдээллийг өөрчлөхгүйгээр хуулбарлах боломжийг олгохуйц танд шууд аминчлан хандаж болох бусад хэрэгслээр дамжуулан) тань руу илгээхийг зөршөөрч байна.

13.7.      Энэхүү Гэрээний дагуу өгөгдсөн аливаа мэдэгдэл нь тухайн талын хаягаар эсвэл нэг тал нөгөө талдаа тухай бүр бичгээр мэдэгдсэн өөр хаягаар шөнийн шуудангаар эсвэл нэгдүгээр зэрэглэлийн шуудангаар илгээгдэх бөгөөд (i) шөнийн шуудангаар илгээсэн аливаа мэдэгдэл нь тухайн мэдэгдлийг илгээсэн өдрөөс хойш нэг хоногийн дараа, (ii) нэгдүгээр зэрэглэлийн шуудангийн хувьд ийм мэдэгдлийг илгээснээс хойшхи ажлын хоёр дахь өдрөөс эхлэн мэдэгдлийн хугацаа хэрэгжиж эхэлнэ. Хэрэв мэдэгдлийг өөр аргаар хүргүүлсэн бол мэдэгдлийн хугацаа нь тухайн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс эхэлнэ.

13.8.      Энэхүү баримт бичгийн нөхцлүүд нь энд дурдсан бусад баримт бичгүүдээс давуу эрхтэй болно.

 

14.          ХУВИЙН НУУЦЛАЛЫН МЭДЭГДЭЛ

14.1.      Орифлэйм нь таны Хувь Хүний Мэдээллийг Монгол Улсын хууль эрх зүйн хүрээний дагуу боловсруулж болно гэдгийг уншиж ойлгосон болохоо хүлээн зөвшөөрч байна.

14.2.      Бид бүхий л Хувь Хүний Мэдээллийг нууцалж, аюулгүй байлгах үүрэгтэй (хэдий тийм ч бид дор дурдсан нөхцөл байдалд мэдээллийг задруулах эрхтэй болно). Бид ийм мэдээллийг аюулгүй бат бөх серверт хадгалах ба холбогдох бүхий л Мэдээлэл Хамгаалах болон хэрэглэгчийн тухай хууль тогтоомжийг тогтмол бүрэн гүйцэд дагаж мөрдөх болно.

14.3.      Орифлэйм Монгол-ын талаарх нэмэлт мэдээллийг доор дурдав.

 

Нэр: Орифлэйм Монгол

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот-14241, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Шангри-Ла оффис, 1005-1103 тоот; Шуудангийн Хайрцаг-25

Холбоо барих: +976 75159999

Худалдааны болон бүртгэл: Орифлэйм Монгол ХХК

Улсын бүртгэлийн дугаар: 9019009027

НӨАТ төлөгчийн дугаар:  2700395

 

15.          БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Хэрвээ танд Брэнд Түншийн Гэрээний талаар түүн дотор энэхүү Нөхцлүүдийн талаар ямарваа нэг асуулт, санаа зовоосон асуудал байвал бидэнтэй info@oriflame.mn и-мэйл хаягаар цахим шуудан илгээж эсвэл +976 75159999 дугаараар залган холбогдоорой. Бид таны санааг зовоож буй асуудлыг бүхий л боломжоо дайчлан шийдвэрлэхийг эрмэлзэх ба бидний анхааралд хүрсэн аливаа асуудлыг засч залруулахыг хичээх болно.

Урамшуулалын гэрээ татах

Итгэмжлэл татах