Тайлбар
Иж бүрэн арчилгааны хоёр дахь алхам - нүдний орчмын арьсны арчилгаа. 1-д-2 нүүр угаагч ба гуужуулагч бүтээгдэхүүнийг өглөө ба орой хэрэглэж арьсаа бохирдол болон илүүдэл тослогоос ангижруулж нүх сүвийг нь цэвэрлээрэй.
- Арьсыг гүн цэвэрлэнэ* (93% нь баталсан).
- Хормын дотор тослог гялгар ба илүүдэл тослогийг арилгана* (94% нь баталсан).
- Арьсыг амарсан бөгөөд сэргэг харагдуулна* (83% нь баталсан).
- Царайны өнгийг сайжруулахад тусална* (90% нь баталсан).
- Өнгөлөгч бичил талстууд ба хар нүүрс агуулсан.
*NovAge Men иж бүрэн арчилгааны 4 бүтээгдэхүүнийг ашигласан 30-45 насны 65 эрэгтэй оролцогчтой хэрэглэгчдийн сорилын дүн. Сорил 4 долоо хоног үргэлжилсэн.
Хэрхэн хэрэглэх
Бүтээгдэхүүнийг нүүр ба хүзүүний нойтон арьсанд иллэг хийж түрхэнэ. Нүдэнд орохоос сэргийлээрэй. Бүлээн усаар угаана.
Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд NovAge Men цувралын дөрвөн бүтээгдэхүүнийг хамтад нь хэрэглээрэй. Иж бүрэн арчилгаанд алхам бүр нь өмнөх алхмаа дэмждэг, мөн тусгайлан боловсруулсан найрлага нь нэгнийхээ үр нөлөөг нэмэгдүүлдэг:
NOVAGE MEN ИЖ БҮРЭН АРЬС АРЧИЛГАА
АЛХАМ 1: ЦЭВЭРЛЭГЭЭ
Эрчүүдийн арьсыг гүн цэвэрлэж гуужуулагч 1-д-2 бүтээгдэхүүн (33198) нь бохирдол болон илүүдэл тослогийг цэвэрлэнэ, үхэжсэн эд эсийг гуужуулна, нүх сүвийг цэвэрлэж тослог гялгарыг арилгана. Арьс хормын дотор «сэрж» илүү сэргэг харагдана. Найрлагадаа япон нүүрс ба байгалийн гаралтай өнгөлөгч бичил талстууд агуулсан.
АЛХАМ 2: НҮДНИЙ ОРЧМЫН АРЬС АРЧИЛГАА
Нүдний орчмын арьсыг чангаруулагч гелийн (33199) кофеинд суурилсан онцгой найрлага нь алжаалын ул мөрийг арилгана, доод зовхины бараан хүрээ болон хаванг багасгана.
Гелээс багахан хэмжээтэй авч (нэг ширхэг вандуйтай тэнцэх) нүдний орчмын цэвэрлэсэн арьсанд товших хөдөлгөөнөөр түрхэнэ. Бүтээгдэхүүнийг өглөө ба орой бэлдмэл ба өдрийн тос түрхэхээс өмнө хэрэглээрэй.
АЛХАМ 3: ЭРЧИМЖҮҮЛЭГЧ
Идэвхт орцыг эрчимт хэмжээнд агуулсан, мөн аминдэм-эрдэс бодисын иж бүрдэлтэй чийгшүүлж эрч хүчээр цэнэглэгч нүүрний бэлдмэл (33200) нь арьсыг сэргээж зөөлрүүлнэ, эрч хүчээр цэнэглэж гел-тосны чийгшүүлэх нөлөөг хоёр дахин нэмэгдүүлнэ.
Бэлдмэлийг нүүр ба хүзүүний цэвэрлэсэн арьсандзөөлөн иллэг хийж өглөө ба орой түрхэнэ. Нүдний орчимд хүргэхээс сэргийлнэ үү.
АЛХАМ 4: ҮНДСЭН АРЧИЛГАА
Coffea Bengalensis ургамлын эсийн өсгөвөрт суурилсан хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй чийгшүүлэгч гел-лосьон (33201) нь арьс хөгшрөлтийн бүх шинж тэмдгүүдтэй тэмцэж үрчлээг багасгана, өдрийн туршид эрч хүчээр цэнэглэж чийгшүүлнэ.
Гел-лосьоны бэлдмэлийн дараа түрхээрэй, нүдний орчмын арьсанд түрхэхгүй.
Найрлага
Идэвхт орц:
- Хар нүүрс (charcoal powder): эрчүүдийн арьсны нүх сүв илүү том байдаг, мөн илүү их тослог ялгардаг тул хялбархан бохирддог. Нүүрсний талстууд нь том бүтэцтэй байдаг тул бохирдол болон илүүдэл тослогийг өөртөө шингээнэ, арьсыг хэт хуурайшуулалгүй гуужуулж эрүүл, сэргэг төрхтэй харагдуулна.
NovAge тухай дэлгэрэнгүй
Сэтгэгдлүүд
Захиалгыг хүлээн авах
Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.