Тайлбар
Гундаж буй арьсанд зориулсан хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй GenisteinSOY технологи, Plantago Lanceolata ургамлын эсийн өсгөврийн ханд болон гиалуроны хүчил агуулсан өндөр үр дүнтэй чийгшүүлэгч өдрийн тос нь арьсны уян хатан ба чанга байдлыг нөхөн сэргээнэ, нүүрний хэлбэрийг тодруулна, гүн үрчлээг тэнийлгэнэ ба нөсөө толбыг багасгана.
- Арьсны уян хатан ба чанга байдлыг нэмэгдүүлнэ*.
- Жижиг ба гүн үрчлээг тэнийлгэнэ*.
- Уян хатан чанарыг нэмэгдүүлнэ*.
- Нөсөө толбоны илрэлийг багасгана*.
- Арьсыг нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс хамгаална (SPF 15).
*6 долоо хоногийн туршид NovAge Time Restore залуужуулагч иж бүрэн арчилгааг (28972) хэрэглэсэн 55-65 насны 77 эмэгтэй оролцогчтой хэрэглэгчдийн сорилын дүн.
ИЖ БҮРЭН АРЬС АРЧИЛГАА
АЛХАМ 4: ҮНДСЭН АРЧИЛГАА
Өглөөний арчилгаагаа арьсыг чийгшүүлж хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаалагч өдрийн тосоор эхлүүлээрэй. Нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс хамгаалахын тулд SPF шүүлтүүртэй тос хэрэглээрэй. Өдрийн тосыг бэлдмэл хэрэглэсний дараа нүүр, хүзүү ба цээжний арьсанд, нүдний ормчын арьсыг зайлсхийн түрхэнэ.
Хэрхэн хэрэглэх
- Тосыг өглөө бүр нүдний орчмын арьсыг зайлсхийлж нүүр болон хүзүүний арьсанд түрхээрэй.
- Гундаж буй арьс арчилгаандаа дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд NovAge Time Restore иж бүрэн арчилгааг хэрэглэхийг зөвлөж байна. Иж бүрэн арчилгаа нь зөвхөн цэвэрлэгч бүтээгдэхүүн болон өдрийн тос хэрэглэснээс 7 дахин үр дүнтэй болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй сорил баталжээ*.
NovAge Time Restore бүтээгдэхүүнтэй 4 алхам бүхий өдөр тутмын арьс арчилгааны системийн алхам бүр нь өмнөх алхмаа дэмждэг бол тусгайлан боловсруулсан найрлага нь нэгнийхээ үр нөлөөг нэмэгдүүлдэг:
- Сүүн шингэн (32597) ба зөөлрүүлэгч тоник (32742) нь нүүрний будаг болон бохирдлоос ангижрахад тусална, арьсыг тэжээлээр хангаж чийгшүүлж арчилгааны дараагийн алхамд бэлдэнэ.
- Нүд болон уруулын арьсыг залуужуулагч тос (32629) нь энэ орчмын арьс арчилгаанд тусгайлан зориулагдсан найрлагатай. Гүн үрчлээг тэнийлгэнэ, арьсыг чангаруулна, нүүрний хэлбэрийг тодруулна.
- Арьсыг залуужуулах үйлчилгээтэй нүүр ба хүзүүний бэлдмэлийн (32630) тусгай найрлага нь арьсыг эрчимтэй чийгшүүлнэ, өнгийг нь сайжруулна, гялбаа бэлэглэнэ, мөн өдрийн ба шөнийн тосны үр нөлөөг нэмэгдүүлнэ.
- Залуужуулагч өдрийн тос SPF 15 (32627) нь өдрийн туршид арьсыг нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс хамгаална. Залуужуулагч шөнийн тос нь (32628) таны унтах зуур арьсыг эсийн түвшинд тэжээлээр хангана.
Анхаарулга: NovAge Time Restore цувралын иж бүрэн арчилгааны үзүүлдэг эрчимт үр нөлөөнд мэдрэмтгий арьс аажмаар дасах хэрэгтэй байдаг тул бид танд тус цувралын бүтээгдэхүүнүүдийг арьс арчилгаандаа аажмаар нэмэхийг эсвэл эхлээд бүтээгдэхүүний загварыг хэрэглэж үзэхийг зөвлөж байна.
*NovAge Time Restore залуужуулагч иж бүрэн арчилгааг хэрэглэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй сорилын дүн.
Найрлага
Ши самрын тос
Гиалуроны хүчил
Идэвхт орц:
- GenisteinSOY хөгшрөлтийн эсрэг технологи (soy isoflavones) — агаар нэвтрүүлэхгүй савласан буурцгийн изофлавон нь коллагены боловсруулалтыг нэмэгдүүлнэ. Үр дүнд нь арьс илүү чанга, гүн үрчлээ илүү үл мэдэгдэм, харин нүүрний хэлбэр илүү тод болно. Эс доторх чийгшүүлэх процесс идэвхэжнэ, эсүүд илүү их чийглэгээр дүүрнэ, харин арьс илүү уян хатан ба чийглэг болно. GenisteinSOY технологи нь мөн антиокисдант шинж чанартай ба чөлөөт радикалуудын сөрөг нөлөөтэй тэмцдэг.
- Plantago Lanceolata◊ ургамлын эсийн өсгөврийн ханд нь эс доторх холбоос эдийн коллаген болон эластиныг бүрэн бүтэн байлгахад дэмжлэг үзүүлнэ. Холбоос эдийн бүтэц илүү бат бөх болох нь гундаж буй арьсны эсүүдэд хуримтлагдсан меланины түвшинг хянах ба үр дүнд нь нөсөө толбоны илэрхий байдал багасаж бүдгэрнэ. Нөсөө толбоны илрэл багасна.
- Гиалуроны хүчил (sodium hyaluronate): арьсны эс дотор чийгийг хадгалахад тусална, арьсыг чанга бөгөөд уян хатан болгож үрчлээг багасгаж арьсыг төрөлхийн гялбаатай харагдуулна.
- SPF 15: арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж фото хөгшрөлтөөс хамгаална.
NovAge тухай дэлгэрэнгүй
Сэтгэгдлүүд
Захиалгыг хүлээн авах
Захиалгыг хэрхэн хүлээн авах тухай мэдээллийг та Үйлчилгээ хэсгээс авах боломжтой.