Хайлтын үр дүн хоосон байна.
Wellness

Эрүүл аж төрөх ёс

  • Омега-3 төрлийн тосны хүчлийг хэрэглэх нь яагаад чухал вэ?

    Омега-3 нь хүний биед ялгарч боловсордоггүй тосны хүчил учраас түүнийг хоол хүнсээр авах шаардлагатай байдаг. Омега-3 хүчил нь маш ашигтай бөгөөд зүрх судасны системийн үйл ажиллагаа (цусны даралт,  холестериний хэмжээг бууруулах, инфаркт болон инсульт болох эрсдэлийг багасгах), мэдрэлийн системийг (ой тогтоолт болон тархины үйл ажиллагааг сайжруулах) сайжруулан нүдний хараа болон дархлааны систем (харшлыг багасгах), цусны эргэлт, нөхөн үржих систем,  үе мөчинд сайнаар нөлөөлдөг. Түүнчлэн үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ (остеоартрит). Үүнээс гадна Омега-3 төрлийн тосны хүчлийн ачаар бидний арьс илүү сайхан харагддаг. Омега-3 тосны хүчил нь эдийн мембраны хувьд барилгын материал нь болж арьсыг илүү залуу, өнгөлөг болгоно. А, D,E амин дэмтэй хамтран өсвөр насныхны арьсыг батга болон үрэвслээс сэргийлнэ.

  • Загасны тос нь хортой хэсгүүдийг агуулж болзошгүй байдаг. Үүнтэй холбогдуулан Орифлэймийн Омега-3 бүтээгдэхүүний талаар юу хэлж болох вэ?

    Орифлэймийн Омега-3 иж бүрдэлд зориулагдсан загасны тосыг Атлантын далайн маш цэвэр усанд амьдардаг загаснаас авдаг. Мөн түүнчлэн үйлдвэрлэлийн явцад цэвэрлэгдэж молекулын түвшинд шүүгдэх ба исэлдэхээс хамгаалагдсан байдаг.

  • Орифлэймийн “Омега-3”-ыг хүүхдүүд хэрэглэж болох уу?

    Орифлэймийн Вэлнэс бүтээгдэхүүнийг насанд хүрсэн хүмүүст зориулан гаргасан. Амин дэм болон эрдэс бодисын агуулгыг том хүний хэрэгцээг харгалзан оруулж өгсөн. Иймээс 14 хүртэлх насны хүүхдүүд хэрэглэж болохгүй. Гэвч Омега-3 төрлийн тосны хүчил нь өсч байгаа биед өндөр ач холбогдолтой бөгөөд тархины үйл ажиллагаа, сэтгэл зүйн байдлыг сайжруулан анхаарал төвлөрөлтийг дээшлүүлж, унших дадлыг төлөвшүүлэхэд эерэгээр нөлөөлдөг байна. Эдгээр шинж чанараас гадна Омега-3 нь үрэвслийн эсрэг үйлчлэл үзүүлж, хүүхдийн яс, үе мөч, булчинг хамгаална. Хүүхдүүд Омега-3 хүчлийг өөрсдийн хоол хүнсний хэмжээнд нийцүүлэн хэрэглэж байх ёстой. Мэдээжийн хэрэг, хэрэглэхээс өмнө эцэг эхчүүд нь эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

  • Омега-3 капсул нь ургамлын биш загасны тосыг яагаад агуулдаг вэ?

    Энэ хоёр бүтээгдэхүүнд хоёуланд нь Омега-3 тосны хүчил байдаг боловч өөр өөр төрлийн хүчлүүд байгаа юм. Загасны тосонд эйкозопентаен (ЭПК) болон докозогексаен (ДГК) байдаг бол ургамлын тос нь альфа-линолийн хүчил (АЛК) агуулна. Бидний биед ЭПК болон ДГК нь илүү чухал яагаад гэвэл эдгээр нь зүрх, судас, мэдрэл, арьс болон харааны эрхтэний хэвийн үйл ажиллагааг хангадаг. Ургамлын тосонд байдаг АЛК нь зарим хүмүүсийн биед ЭПК болж хувирч болох боловч загасны болон ургамлын тосны зарчмын ялгаа нь бүх хүн ийм чадваргүй байдагт оршдог. АЛК-г ЭПК болон ДГК болгож хувиргах чадвар ахимаг насанд бүр бага болно. ЭПК-г АЛК-аас авсан хэдий ч биед явагдах амьдралын чухал процесст хэрэгтэй ДГК-аар бид дутагдаж байдаг. Иймээс бид загасны тос бүхий Омега-3 капсулыг хэрэглэн шаардлагатай тосны хүчлээр биеэ найдвартай хангах ёстой.

  • Орифлэймийн Омега-3 бүтээгдэхүүнийг загаснаас харшилтай хүмүүс хэрэглэж болох уу?

    Загасны харшил нь загасны уургийн эсрэг үзүүлж байгаа биеийн эсэргүүцэл юм. Орифлэймийн Омега-3 бүтээгдэхүүн түүнийг маш бага хэмжээгээр агуулж байгаа боловч харамсалтай нь харшил үүсэхэд хангалттай байж болно.  Иймээс бид загасны харшилтай хүмүүст загасны тос агуулсан бэлдмэл хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

  • Би жирэмсэн. Омега-3 нь төрүүлэх гэж буй хүүхдэд маань ашигтай гэж сонслоо. Энэ үнэн үү?

    Тиймээ. Омега-3 хүчил ялангуяа ДГК нь хүүхдийн мэдрэлийн систем: тархи, харааны хөгжил, үйл ажиллагаанд чухал. Энэ нь эхний ээлжинд жирэмсний сүүлийн гурван сар болон хүүхэд төрсний дараах эхний зургаан сарын хугацаанд хамааралтай. Омега-3 тосны хүчлийг эх нь хэрэглэх нь үр хүүхдээ эдгээр маш чухал хүчлээр хангах цорын ганц арга юм.

  • “Вэлнэс Пэк”-тэй хамтруулан бусад амин дэмийг хэрэглэж болох уу?

    Орифлэймийн Вэлнэс цувралд орсон "Олон төрлийн амин дэм болон эрдэс бодисууд" иж бүрдэл нь төгс тэнцвэрт харьцаатай  бөгөөд насанд хүрсэн хүний өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн, шаардлагатай бүх амин дэм ба эрдэс бодисын бүрэн цуглуулга юм. Иймээс бид манай иж бүрдлийг амин дэм ба/эсвэл эрдэс бодис агуулсан хүнсний бусад нэмэлт тэжээлтэй хослуулахгүй байхыг зөвлөж байна. Амин дэм ба эрдэс бодисыг хэт ихээр хэрэглэх нь эрүүл мэндэд хор учруулж, биеийг муутгаж ч болно.