Хайлтын үр дүн хоосон байна.
Products

Бүтээгдэхүүн

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах уу :

  • Орифлэймийн бүтээгдэхүүний найрлаганд аюултай ямар нэг бодис ордог уу?

    Орифлэйм компани өөрийн швед гарал үүслээр бахархаж, шведийн зан заншлыг баримтлан ёс зүй, байгаль орчин болон аюулгүй байдлын асуудалд өндөр хүндэтгэлтэй ханддаг. Иймээс Орифлэйм хууль тогтоомжоор хэрэглэхийг нь хориглоогүй байгаа зарим бүрэлдэхүүн хэсгийг ч бас ашиглахаас татгалзаад байна.  

    Бид хорт хавдар үүсэх нөхцлийг нэмэгдүүлдэг, генийн өөрчлөлт бий болоход нөлөө үзүүлэх эсвэл үржихүйн системд хортой гэсэн ангилалд хамаарах аливаа бүтээгдэхүүнийг огт хэрэглэдэггүй.

    Орифлэйм ашиглаж буй бүрэлдэхүүн хэсгүүддээ хамаарах шинжлэх ухааны судалгааг байнга авч үзэн хэрэглэгчдийн санал хүсэлтийг  анхааралтай судалдаг. Бид манай үйлчлүүлэгчдэд эрсдэл учруулж болох эсвэл тэдэнд эргэлзээ төрүүлэх тийм бүрэлдэхүүн хэсгүүдийг ашиглахаас татгалздаг.

    Та бүхэн Орифлэймийн бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ түүний найрлаганд орсон бүх бүрэлдэхүүн хэсгүүд нь дагаж мөрдөгдөж байгаа олон улсын стандарт болон гоо сайхны бүтээгдэхүүний талаар гарч буй зөвлөмжүүдэд бүрэн нийцдэг гэдэгт итгэлтэй байж болно. Манай бүтээгдэхүүний бүтэц найрлагыг аюулгүй байдалд тавигдах хамгийн чанд шаардлагад нийцүүлэн боловсруулдаг бөгөөд эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй болно.  

  • Бүтээгдэхүүний найрлага гэж юу вэ?

    Гоо сайхны бүтээгдэхүүний талаар гаргасан ЕХ-ны удирдамжинд зааснаар энэ төрлийн  бүтээгдэхүүн болгонд найрлаганд нь орсон бүрэлдэхүүн хэсгүүдийг харуулсан жагсаалт заавал байх ёстой. Бүтээгдэхүүнд нэг болон түүнээс дээш хувиар агуулагдаж байгаа бүрэлдэхүүн хэсгүүдийг эзэлж байгаа хувийг нь харгалзан дээрээс доош уруудах байдлаар жагсаана. Харин нэгээс доош хувиар орсон бүрэлдэхүүн хэсгүүдийг дурын байдлаар жагсаадаг.

    Бүрэлдэхүүн хэсгүүдийг ЕХ-ноос баталсан Гоо сайхны бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсгүүдийн олон улсын жагсаалтад (INCI) нэрлэгдсэн байдлаар нь оруулах ёстой. Бүрэлдэхүүн хэсгийн нэр латинаар (жишээ нь "Agua" ус, "Cera alba" зөгийн лавай) эсвэл дэлхий нийтээр зөвшөөрөгдсөн химийн нэгдлийн товчилсон нэрээр ("Sodium Laureth sulfate"- натрийн сульфаэтоксилат) байж болно.

     

  • Би никелийн харшилтай. Орифлэймийн бүтээгдэхүүнийг хэрэглэж болох уу?

    Орифлэймийн бүх аксессуарууд (түүний дотор гоёлын бүх зүүлт чимэглэл) болон сав баглаа нь арьстай хүртэлцэж байхаар хийгдсэн болохоор EN1811 стандартад нийцэж байгаа эсэхийг нь шалгасан байдаг, энэ стандартын дагуу арьсанд шууд хүрдэг эсвэл удаан хугацаагаар шүргэлцэж байдаг бүтээгдэхүүний хувьд никелийн ялгаралтын дээд хэмжээ нь долоо хоногт 0,5мг/см2 -аас илүү байж болохгүй. Иймээс манай гоёлын бүх зүйлсийг никель агуулаагүй гэж үзэж гэрчилгээ олгосон.

    Сормуусны будаг, нүдний харандаа, хүрээлэгч, нүдний зарим тень болон нүүрний шингэн суурийн найрлагын нэг бүрэлдэхүүн хэсэг болох төмрийн оксидын хар өнгийн будагч нь никелийг бага хэмжээгээр агуулж байдаг. Бидний ашиглаж буй материал хамгийн дээд ангиллынх бөгөөд гоо сайхны бүтээгдэхүүнд зөвшөөрөгддөг хэмжээнээс хамаагүй бага - 10 промилле -ээс бага хэмжээгээр никель агуулдаг.

     

  • «Савыг нээсний дараах хүчинтэй хугацаа» гэсэн тэмдэг юуг илэрхийлдэг вэ?

    111.jpg

    Гоо сайхны бүтээгдэхүүний талаарх ЕХ-ны удирдамжийн долоо дахь өөрчлөлтийн дагуу зарим нэрийн гоо сайхны бүтээгдэхүүний сав боодлын дээр түүнийг нээснээс хойш уг бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой хугацааг зааж өгөхөөр тогтоосон.

    Зураг дээр (тосны нээлттэй сав) савыг онгойлгосноос хойш хэдэн сарын дотор бүтээгдэхүүнийг хэрэглэж болохыг зааж өгнө.

    Жишээ нь, бүтээгдэхүүн дээр хадгалалтын хугацааг 2010 оны тавдугаар сар хүртэл, савыг онгойлгосноос хойш хэрэглэх хугацааг 12 сар (12M) гэж заасан байна. Тэгвэл уг бүтээгдэхүүнийг 2009 оны тавдугаар сараас хойшлуулахгүйгээр хэрэглэж эхлэх нь зүйтэй.

    Зарим бүтээгдэхүүний сав боодол дээр түүнийг нээснээс хойш хэдий хугацаанд хэрэглэхийг зааж өгөөгүй байдаг. Жишээлбэл, нянгийн бохирдолд тэсвэртэй гоо сайхны бүтээгдэхүүн (хумсны будаг, уруулын будаг, ариун цэврийн ус), мөн түүнчлэн агаар орохгүйгээр савлагдсан бүтээгдэхүүн (шүршигч гэх мэт).

  • Орифлэймийн гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл ямар хууль тогтоомжоор зохицуулагддаг вэ?

    Орифлэймийн гоо сайхны нийт бүтээгдэхүүний бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүд нь Гоо сайхны бүтээгдэхүүний талаарх ЕХ-ны удирдамж (76/768/EEC), түүнд орсон  нэмэлт өөрчлөлтүүд, мөн АНУ-ын Хүнсний болон эмийн бүтээгдэхүүний эрүүл ахуйн хяналтыг хэрэгжүүлэх газрын шаардлагуудад нийцэж байдаг.

    Олон улсын журмууд нь түүхий эдээс гадна аюулгүй байдлын хэм хэмжээнд нийцэж буй эсэх талаарх дүгнэлт, үйлдвэрлэлийн зохион байгуулалтын ба бүтээгдэхүүний чанарын хяналтын дүрмүүд, барааны шаардлага ба барааны талаарх мэдээлэл бүхий баримт бичгүүдийн хувьд мөн адил дагаж мөрдөгддөг бөгөөд эдгээр нь  Дублин (Ирланд) дахь Судалгаа, шинжилгээний төвд хадгалагдаж байдаг юм.

     

  • Орифлэймийн бүтээгдэхүүн ямар хугацаанд хэрэглэгдэх вэ?

    Орифлэймийн гоо сайхны ихэнх бүтээгдэхүүний хэрэглэгдэх хүчинтэй хугацаа нь 36 сар (3 жил), зарим бүтээгдэхүүний хувьд (жишээ нь, хумсны будаг) 30 сар (2,5 жил) байдаг. Бүх бүтээгдэхүүний хүчинтэй байх хугацааг сав боодол дээр нь зааж өгдөг.

  • Нарнаас хамгаалах SPF шүүлтүүрийн ямар хэмжээтэй нь арьсыг хамгаалахад хангалттай байдаг вэ?

    Өдөр болгон нарны туяаны үйлчлэлд өртдөг арьсыг нарнаас хамгаалах шүүлтүүр бүхий бүтээгдэхүүний тусламжтайгаар хамгаалах шаардлагатай. Туяаны үйлчлэх түвшин өндөр биш бол SPF 8 гэсэн хүч багатай, дунд түвшинд -  дунд зэргийн SPF15 шүүлтүүр тохиромжтой. Үүнээс илүү түвшинд SPF30 шүүлтүүр хэрэгтэй. Арьс арчилгааны манай бүх бүтээгдэхүүн альфа (UVA), бета (UVB) хэт ягаан туяаны аль алинаас нь хамгаалах шүүлтүүртэй. Хэрэв та наранд удаан хугацаагаар байдаг (ээлжийн амралтын үедээ, наран шарлагын газарт эсвэл спортоор гадаа хичээллэдэг) бол нарнаас хамгаалах бүтээгдэхүүний цувралыг, түүний дотор хамгаалалтын SPF40 хүртэлх хэмжээтэй бүтээгдэхүүн бий, түүнчлэн хүүхдэд тусгайлан зориулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг бид зөвлөж байна. Арьсны ихэнх төрөлд SPF15-аас SPF30 хүртэл хамгаалалт тохиромжтой, харин мэдрэмтгий арьстай насанд хүрсэн хүмүүс болон хүүхдүүдэд SPF30 болон түүнээс дээш зэрэгтэй бүтээгдэхүүнийг зөвлөж байна. Нарнаас хамгаалах бүтээгдэхүүнийг тогтмол бөгөөд хэрэгцээтэй хэмжээгээр нь (том хүний хувьд энэ хэмжээ биеийн бүх арьсанд өдөрт дунджаар 5-6 цайны халбага болно) хэрэглэх нь чухал. Өдрийн 11-15 цагийн хооронд нарны туяа хамгийн хүчтэй байдаг учраас энэ хугацаанд нарны шууд туяаны үйлчлэлд өртөхгүй байхыг хичээх нь зүйтэй.

  • UVA ба UVB туяа хоорондоо ямар ялгаатай вэ?

    Нарны хэт ягаан туяа нь альфа (UVA) болон бета (UVB) гэж хоёр төрөлтэй. Эдгээр туяа арьс болон нүдэнд аюултай бөгөөд хүний нүдэнд харагддаггүй, долгионы урт нь 400нм хүртэл үелзлийн хүрээнд байдаг. Бета спектрийн туяа арьсны өнгөн давхаргад нөлөө үзүүлж түүнийг борлуулахаас гадна түлж ч болно. Альфа спектрийн туяа илүү гүнд нэвтэрч эдийн нэхдэсийг гэмтээснээр арьсны уян хатан чанарыг бууруулдаг байна. Энэ төрлийн хэт ягаан туяа цаашлаад үрчлээс,бор толбо үүсгэнэ.
    Орифлэйм нь UVA, UVB туяанаас хамгаалах нарны хамгаалалтын олон цувралыг санал болгодог. Манай бүтээгдэхүүн ЕХ-ны нарнаас хамгаалах SPF шүүлтүүрт хамаарах зөвлөмжүүд, мөн барааны тэмдгийн тухай хуулиудад нийцдэг.
    Орифлэймийн нарны шил нь EN1836:1997 (280-780 нм) стандартын дагуу нарны хэт ягаан туяанаас 100% хамгаалдаг гэдгийг туршилтаар тогтоосон бөгөөд энэ бүтээгдэхүүн Европын Холбооны чанар ба аюулгүй байдлын стандартад нийцсэн.

  • Орифлэйм компани “гоо сайхны байгалийн цэвэр бүтээгдэхүүн” гэсэн ойлголтод юуг хамааруулдаг вэ?

    Орифлэйм компани 1967 онд Шведэд үүсч байгуулагдсан үеэс л түүний гоо сайхны бүтээгдэхүүнийг бүтээн боловсруулагчдын хувьд байгаль хэзээд онгод нь байсаар ирсэн юм. Орифлэйм дэлхийд анх удаагаа байгалийн эх үүсвэрээс гаргаж авсан бүрэлдэхүүн хэсгүүдийг өөрийн бүтээгдэхүүндээ ашигласан билээ. Манай философийн үндсэн гол ойлголтууд нь байгалиа хүндлэн түүний жам ёсыг баримтлах явдал юм. Хэрвээ байгалийн бүрэлдэхүүн хэсгүүдийг аюулгүй замаар гарган авах боломж байгаа бол бид түүнийг байнга ашигладаг. Харин бүтээгдэхүүнд зориулагдсан бүрэлдэхүүн хэсгийг гарган авах нь аюулгүй биш, ёс зүйд нийцэхгүй гэж үзвэл Орифлэйм нь эрүүл мэнд болон гоо үзэсгэлэнд эерэг үзүүлэлт бүхий нийлэгжүүлсэн бүрэлдэхүүн хэсгийг гарган авахын тулд шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт нээлтүүдийг ашиглаж байна.

    Байгалийн мэргэн ухаан болон шинжлэх ухааны ололтуудыг хослуулах гэсэн компанийн хүсэл тэмүүлэл нь дэлхийн 62 улсын сая сая хүмүүсийн дурлан хэрэглэдэг манай гоо сайхны бүтээгдэхүүнүүд өөрсдийн шинж чанартаа нийцсэн бөгөөд аюулгүй, үр нөлөөтэй гэдгийн үндсэн баталгаа нь болдог.      

    Орифлэйм хүрээлэн байгаа байгаль орчныг хамгаалах асуудалд асар өндөр ач холбогдол өгдөг. Бид нөхөн сэргээгдэх түүхий эд хэрэглэхийг эрмэлзэж, байгальд хор хөнөөл учруулахгүйн төлөө ёс зүйн хувьд нийцнэ гэж үзсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг бүтээгдэхүүндээ ашиглахаас эхлээд хаягдалд байх нүүрс төрөгчийн агууламжийг багасгах хүртэл боломжтой бүх арга хэмжээг авч байна. Бидний маш чухал зорилгын нэг нь байгаль орчны аюулгүй байдал, байгальд хор хохирол учруулахгүйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх явдал юм.

  • Орифлэйм байгалийн цэвэр ургамлын бүрэлдэхүүн хэсгүүдийг болон эсвэл/шингэн тос ашигладаг уу?

    Орифлэйм компани өндөр чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгч нартаа санал болгодог ба тэднийг бүтээхдээ байгалийн мэргэн ухааныг шинжлэх ухааны ололтуудтай хослуулахыг эрмэлздэг. Энэ нь бидний ашиглаж буй олон бүрэлдэхүүн хэсгүүдийг цэвэр байгалийн ургамлаас гарган авдаг гэсэн үг юм.

    Бид ургамлын хандыг сонгон авахдаа тэднийг гарган авсан арга, цэвэр чанар ба үйлчилгээ зэргийг нь харгалзсан чанд шалгууруудыг ашигладаг.

    “Цэвэр байгалийн эх үүсвэрээс гарган авсан” гэсэн тодорхойлолт нь 4 төрлийн бүрэлдэхүүн хэсэгт хамаардаг:

    - Биеийн хүчийг ашиглах замаар гарган авсан жишээ нь, даралтаар шахан гаргасан: наранцэцгийн тос, авокадогийн тос.

    - Ус эсвэл пропиленгликоль ашиглан ногоо/цэцэг/модноос гарган авсан: лаванда цэцгийн тос, хус модны ханд.

    1. - Биотехнологийн процессын жишээ нь, исгэлтийн үр дүнд гаргаж авсан: залаат ургамлаас гарган авдаг гиалуроны хүчил.
    2. - Байгалийн цэвэр тосноос химийн урвал ашиглан гаргаж авсан: наргил модны самрыг боловсруулан гаргасан триглицерид. 
  • Орифлэймийн Эрдэм шинжилгээ-судалгааны төв: Парабений аюулгүй байдлын талаарх дүгнэлт

    Парабенууд нь нөөшлөгч бодисын хувиар хэрэглээний олон бараа, түүний дотор гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд хэрэглэгддэг бодисууд юм.

    Нөөшлөгч бодисыг бүтээгдэхүүн муудахаас сэргийлж хэрэглэх шаардлагатай байдаг ба ингэснээр эдгээр бодис гоо сайхны бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчдийн аюулгүй байдалд асар их ач холбогдолтой.

    Эдгээр нэгдлийг гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд оруулж хэрэглэхийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрсөн учраас Орифлэйм Косметикс компани парабенийг нүүрний тос, лосьон ба чийгшүүлэгч тоникийн найрлаганд өргөнөөр ашигладаг. Парабен нь аюулгүйгээр хэрэглэгдэж ирсэн олон жилийн түүхтэй бөгөөд хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор хохирол учруулдаггүй болох нь шинжлэх ухаанаар нотлогдсон юм. 

    Парабенийг гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд ашиглаж байгаа нь хэрэглэгчдэд болгоомжлол төрүүлж байгаа тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд саяхан гарсан. Иймээс Европын холбооны гишүүн орнуудын эрх бүхий байцаагчид Хэрэглээний бүтээгдэхүүн хариуцсан Эрдэм шинжилгээний хороотой (SCCP) хамтран парабений аюулгүй байдлын талаарх мэдээ баримтуудыг судалж, энэ ангиллын бутил-, изобутил-, пропил-, изопропилпарабен гэсэн дөрвөн бодисын хор аюулгүйг нотолж байгаа нэмэлт мэдээллийг авч үзсэн байна. Хэрэглээний бүтээгдэхүүн хариуцсан Эрдэм шинжилгээний хороо 2005-2008 онуудад метилпарабен, этилпарабений тодорхойлолтыг дахин авч хэлэлцээд өнөөдрийн байдлаар зөвшөөрөгдөн мөрдөгдөж байгаа  хэмжээгээр тэднийг хэрэглэх нь аюулгүй гэдгийг баталсан юм.    

    Европын үнэртэн- гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн нийгэмлэгийн Нэгдсэн хороо (Colipa) өөр дөрвөн парабений аюулгүйн тухай илтгэлийг баталсан ба парабенийг өөр нөөшлөгч бодисоор солих нь сөрөг үр дагаварт (тухайлбал, харшил үүсгэх) хүргэж болзошгүйг болгоомжлуулсан байна.

    Орифлэйм компани бусад парабений аюулгүй байдалд итгэлтэй байгаагийн зэрэгцээ албан ёсны эх сурвалжаас ирж байгаа мэдээллийг үргэлжлүүлэн анхааралтайгаар авч үзэж байгаа болно.    

     

    Орифлэймийн Эрдэм шинжилгээ- судалгааны төв (Ирланд)

     

    2010 оны долдугаар сарын 15

  • Орифлэймийн гоо сайхны бүтээгдэхүүнд натрийн лауретсульфатыг ашиглаж байгаа тухай

    Орифлэймийн гоо сайхны бүтээгдэхүүний гэм хоргүй байдал онцгой чухал учраас бид хамгийн зөөлөн, аюулгүй бөгөөд үр нөлөөтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг ашиглахыг эрмэлздэг.  

    Орифлэймийн бүтээгдэхүүний найрлаганд орж байгаа цэвэрлэгч бүх хэсгүүд нь (өнгөн хэсгийн идэвхитэй бодисууд) дэлхийн түвшинд гоо сайхны үйлдвэрлэлд хэрэглэхээр батлагдсан бодисууд ба манай бүх бүтэц найрлага гоо сайхны үйлдвэрлэлийн европын болон олон улсын хамгийн сүүлийн үеийн техникийн нөхцөлд нийцэж байна. Натрийн лауретсульфат нь хувийн ариун цэврийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд олон жилийн туршид хэрэглэгдэж байгаа хамгийн өргөн тархсан бөгөөд эрүүл мэндэд хоргүй өнгөн хэсгийн идэвхитэй бодис юм.

    Орифлэймийн гоо сайхны бүтээгдэхүүний бүтцэд натрийн лауретсульфат нь өнгөн хэсгийн идэвхитэй бусад бодистой нэгдэн орж илүү зөөлөн үйлчилгээ үзүүлэхээс гадна тухайн бүтээгдэхүүнийг тодорхой болзол шалгуурт нийцсэн шинж чанартай болгодог. 

    Гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд орсон натрийн лауретсульфат хортой талаар Интернэтээр цацагдсан мэдээ нь ямар ч үндэслэлгүй ба шинжлэх ухааны нэг ч баталгааг агуулаагүй байна. 

    Натрийн лаурилсульфат буюу арай хатуу үйлчилгээтэй өнгөн хэсгийн идэвхитэй бодисыг гоо сайхны үйлдвэрлэлд мөн өргөнөөр хэрэглэдэг. Гэхдээ энэ бүрэлдэхүүн хэсэг Орифлэйм компанийн гаргаж байгаа нүүрний арчилгаа, хувийн ариун цэврийн зүйлүүд, үсний арчилгаа ба нүүр будалтын бүтээгдэхүүнд  ашиглагддаггүй.

    Орифлэймийн бүх бүтээгдэхүүнийг аюулгүй байдлын хамгийн чанд хатуу дүрэм журам болон олон улсын хэм хэмжээний шаардлагад нийцүүлэн боловсруулдаг гэдгийг бид хэрэглэгчиддээ баталж байна. 

    Орифлэймийн Эрдэм шинжилгээ-судалгааны төв

    2010 оны долдугаар сарын 15