Нүүр будалт
Үндсэн
Гундаж буй арьсны нүүр будалтын зөвлөмжүүд
Published: 2023.12.20
Нас ахихтай зэрэгцээд гоо үзэсгэлэн өөрчлөгддөг тул бид нүүр будалтаа ч бас энэхүү өөрчлөлттэй нийцүүлэх шаардлага гардаг. Энэ нь уруулын эсвэл зовхины будгийнхаа өнгийг өөрчлөх биш харин өдөр тутамдаа хэрэглэдэг нүүр будалтын бүтээгдэхүүний найрлага ба арга барилыг өөрчилнө гэсэн үг юм. Гундаж буй арьсыг илүү залуу, гэрэлтсэн харагдуулах аргачлалуудыг олж мэдээрэй.
Үзэх
Нүүр будалтын суурь – ямар ч эргэлзээгүй хэрэгтэй
Он жил өнгөрөх тусам арьсаа нүүр будалтад бэлдэхдээ яг л зургийн канвас адил бэлдэх хэрэгтэй. Гундаж буй арьсанд төгс тохирох хүчирхэг чийгшүүлэгч гиалуроны хүчилтэй Giordani Gold хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй пребиотик бэлдмэлтэй нүүр будалтын сууриас эхлээрэй. Энэхүү орц нь жижиг үрчлээг тэнийлгээд зогсохгүй нүүр будалтыг ямар ч өө сэвгүй болгоно.
Төгс түрхэлт
Үрчлээг нуух гэж хичээх тусам тэрээр улам тодорч анхаарал татдаг. Нүүр будалтаа зөөлөн, хөнгөн хөдөлгөөнөөр хийгээрэй. Нунтаг бүтээгдэхүүн жижиг үрчлээнд шигдэх эрсдэлтэй тул оронд нь тосон суурьтай бүтээгдэхүүн хэрэглээрэй.
Хацар өнгөлөгч
Үзэх
Хацар өнгөлөгчөө зөв техникээр түрхэж царайгаа сэргэг харагдуулаарай. Хацрын товгор хэсэгт түрхэх нь нас ахих тусам тийм ч үр дүнтэй байдаггүй. Үүний оронд бэлдмэлээр баяжуулсан бөмбөлгөн хацар өнгөлөгч-бронзерийг шанааны дээд хэсгээс дээш чиглүүлэн түрхэж царайгаа өргөж, төрөлхийн гялбаатай харагдуулаарай. Гиалуроны хүчил ба Youth Reveal залуужуулагч бэлдмэлтэй GG хацар өнгөлөгч-бронзер нь гялбаа, зөөлөн төлөв ба арьсны бүтцийг сайжруулдаг тул гундаж буй арьсанд төгс тохирно.
Хөмсгөө өргөж тодруулаарай
Нас ахих тусам хөмсөг шингэрэх нь түгээмэл үзэгдэл юм. Giordani Gold гурвалжин үзүүртэй хөмсөгний харандаагаар хөмсгөө тодруулахдаа сийрэг хэсгүүдэд анхаарлаа төвлөрүүлээрэй. Тослог найрлага ба хоёр талтай кушон түрхэгч нь хөмсөгний төрөлхийн хэлбэрийг төгс тодруулж жигд хэлбэрт оруулна. Эцэст нь хөмсөг хэлбэржүүлэгчээр үснүүдийг нь самнаж хэлбэрт оруулаад хормын дотор нүдээ өргөгдсөн, сэргэг харагдуулаарай.
Таны хүч – дур булаам уруул
Нас ахих тусам амыг хүрээлсэн арьс үрчлээтдэг тул уруулын хүрээ жигд бус болдог. Арьсыг арчлагч орцуудаар баяжуулсан Giordani Gold уруул хүрээлэгчээр уруулаа хүрээлж тодруулаарай. Уруулаа гялалзуулахын тулд уруул хүрээлэгч хэрэглэж болох ч аль болох хэт хүнд эсвэл наалдамхай бүтэцтэй өнгөлөгчөөс зайлсхийгээрэй. Зарим өнгөнөөс татгалзах хэрэгтэй гэдэг цуу ярианд бүү итгээрэй – та өөрийн хүссэн, дуртай өнгөө сонгож хэрэглэх хэрэгтэй!

Урам зоригийн хэсэг

Гэгээн хайрын баярт зориулан уруулын будгаа сонгоорой
Нүүр будалт

Гэгээн хайрын баярт зориулан уруулын будгаа сонгоорой

Төгс уруулын будагны өнгө

Read now

Other categories

Гоо сайхны сургууль
Гоо сайхны сургууль