Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Мөрөөдлөөр жигүүрлэгдсэн компани

Орифлэйм компанийн түүх мөрөөдлөөс эхэлсэн… Хүмүүст сайн сайхан амьдрах амьдралыг нь өөрчлөх боломжийг олгох, мөрөөдлийг нь бодит болгох мөрөөдлүүд. Өнөөдөр Орифлэймийн тусламжтайгаар дэлхийн сая сая хүмүүс мөрөөдөж байсан амьдралын хэв маягаараа амьдарч байна.

Энэ бүхэн ах дүү хоёр Роберт ба Йонас аф Йокник найз Бенгт Хельстены хамтаар өөрсдийн хувийн бизнесээ эхлүүлж, хүсэл мөрөөдлөө дагахаар шийдсэн үед буюу 1967 онд эхэлсэн юм. Тэд залуу болон зоригтой байсан бөгөөд тэд нарт хамгийн чухал зүйл байсан нь – танд байдаг шиг адил хүсэл мөрөөдөл байсан юм.

Өнөөдөр Орифлэйм нь шууд борлуулалтын европын гоо сайхны №1 компани бөгөөд дэлхий даяар 3 сая гаруй Зөвлөхтэй, жил бүр 1.5 тэрбум еврогийн эргэлттэй. 

Орифлэйм компани үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш хүмүүсийн амьдралыг илүү сайхан болгохын төлөө бүхнийг хийж байгаа. Бид зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг ашигладаг ба амьтад дээр туршилт хийдэггүй. Байгаль болон нийгэмд хариуцлагатай ханддаг байгууллагын хувьд Орифлэйм нь хүрээлэн буй орчинд нөлөөлдөг сөрөг нөлөөллийг бууруулах хэд хэдэн санаачлагыг хэрэгжүүлдэг. Орифлэймийн буяны сан нь манай нийгмийн хамгийн эмзэг гишүүд буюу эмэгтэйчүүд ба хүүхдүүдийг дэмжих боломжийг олгосон.

Гоо сайхны салбарт бараг хагас зууны туршлагатай, амжилттай ажиллаж байгаа Орифлэйм компани нь өөрийн эрхэм зорилгодоо үнэнч хэвээр – мөрөөдлийг биелүүлэх! Таны мөрөөдлөөр Бид жигүүрлэнэ. Энэхүү брэндийн байр суурь нь компанийн онцгой шинж тэмдэг болсон бөгөөд энэ амлалт нь биднийг шинээр илүү сайн, илүү чанартай ажиллахад урам зориг өгдөг.