Зуны хит гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Дулааны улирал, далай, нарнаас хамгаалах тосны үнэр ба наран шарлагын газрын үдэшлэгүүд үргэлжилсээр. Зун улиралд туршиж үзэх хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийн хит парадыг танилцуулж байна. Эдгээрээс аль нь таны гоо сайхны бүтээгдэхүүний жагсаалтад орох бол?

5 минутанд зуны хэв маяг бүрдүүлээрэй
Диско, пянз эсвэл сонгодог уу? The ONE тогтоц сайтай уруулын будгийн дуртай бүтцээ сонгоод өглөө хүртэл дуртай дуундаа гялалзаарай. Уруулын будаг 6 цагийн тогтоцтойгоос гадна уруулыг арьсыг арчилна. Усаар арилдаг сормуусны будаг хамгийн халуухан бүжгэнд ч урсахгүй. Харин баяр хөөр авчрах жимсний үнэртэн нь таныг анхаарлын төвд байлгах болно. 

Илүү их жүжиг хүсэж байна уу? Шинэ OnColour нүдний бүтээгдэхүүнийг туршаад үзээрэй: хоёр талтай нүдний харандаагаар өнгийн хүрээ зураарай, нүдний булан ба дээд зовхины гол хэсэгтээ зовхины будаг нэмээрэй.

Үдэшлэгийн дараах өглөө
Зуны улирал таны хувьд гайхалтай өнгөрсөн, харин одоо таны арьсыг нөхөн сэргээх цаг ирлээ. Шатам халуун наранд алхсны дараа арьс тань гуужсан уу? Тэгвэл дуртай тэжээлийн тосондоо арьсны асуудал шийдэгч бэлдмэл нэмснээр таны арьс толигор болно. Шөнөжингөө хөгжилдөөд, чухал бизнес уулзалтын өмнө ядарсан харагдаад байна уу? Эрч хүчний бэлдмэл танд туслах болно! Үдэшлэгт шарсан төмс, давсалсан оливоос татгалзаэ чадаагүй юу? Нөхөн сэргээгч бэлдмэл нь үрэвсэл ба тослог гялгараас таныг аварна.

Маск тавихад шалтгаан хэрэггүй. Таатай бүтэц, байгалийн гаралтай үнэр, түргэн үр дүн – дуртайгаа сонгоод, үр дүнг нь мэдрээрэй! Гэрэлтүүлэх зориулалттай жүрж ба инжир, гүн цэвэрлэгээнд зориулсан цагаан цай ба будаа, нөхөн сэргээхэд зориулсан гаа ба бөөрөлзгөнө – таны арьсанд хэрэгтэй бүх зүйл. Аялалд, найзуудын үдэшлэгт эсвэл зусланд гарахдаа авч явахад тохиромжтой, нэг удаагийн жижиг савлагаа нь ямар ч гоо сайхны цүнхэнд багтана.

Байгалиасаа үзэсгэлэнтэй
Та ердийнх шигээ өглөө, оройдоо шүршүүрт орж байна. Гэхдээ энэ удаад та далайн усыг аварч байна гэж төсөөлөөд үзээрэй! Байгальд задардаг Love Nature цувралын будагтай үсний нөхөн сэргээгч бүтээгдэхүүний найрлага дахь анар ба нэвс нь үсний эрүүл байдал ба гэрэлтсэн өнгийг хадгалахад тусална. Хэрэв та зуныг өмнөдийн задгай захуудыг мөрөөдөнгөө хотод өнгөрүүлж байгаа бол амтат жимсний үнэртэй, арьс нөхөн сэргээгч аминдэмийн найрлагатай Love Nature-ын шинэ шүршүүрийн шингэн саванг сонгоорой!

Зурвас: Зураг: Oriflame