Намрын зайлшгүй шаардлагатай 5 аксессуар

Загварын ертөнцөд аксессуарууд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ намрын дэгжин аксессуарууд хормын зуурт төрхийг чинь улам тодруулна. Бид дараах аксессуаруудыг чамд зориулж сонголоо.



1. Өргөн бүс

Өргөн бүс – энэ улирлын зайлшгүй хэрэгтэй аксессуар. Бэлхүүсийг улам тодруулах сунадаг материалаар хийсэн бүс нь галбирыг гайхалтай эмэгтэйлэг харагдуулна. Түүнийг даашинз, тюник, цамц гэх мэт хувцастай хослуулан өмсөх боломжтой. Алтлаг өнгийн арал нь гялбаа нэмнэ.







2. Хиймэл үс

Хиймэл үс ирж буй улиралд түгээмэл хэрэглэгдэх болно. Тэрээр хэрэглэхэд эвтэйхэн байхаас гадна супер дэгжин харагддаг. Чи дэгжин харагдахын зэрэгцээ намрын зэврүүн өдрүүдэд дулаан байхыг хүсвэл хиймэл үсэн зөөлөн, хээнцэр зах хамгийн зөв сонголт юм. Мөн энэхүү аксессуарыг малгай эсвэл ороолт хувилбараар зүүх боломжтой.




3. Урт ороолт

Маш урт ороолт төрхийг чинь тансаг харагдуулах болно. Хар суурь дээрх алтлаг хээнүүд – анхаарал татахын баталгаа. Хүзүүгээрээ сул ороож эсвэл бүсээр даруулж зүүгээрэй.

4. Цүнх

Энэ намрын гол баатар бол сонгодог хэв маягийн супер дэгжин цүнх юм. Орчин үеийн идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэгч бүсгүйд тохирох төгс хэлбэртэй. Бидэнд зузаан дуураймал арьс болон татаж уядаг түгжээ нь хамгийн ихээр таалагдаж байгаа.







5. Саравчтай малгай

Саравчтай малгай – спортлог хувцаслалтын салшгүй нэг хэсэг. Хэрвээ чи дэгжин спортлог хэв маягт дуртай бол саравчтай малгай чиний хамгийн дуртай аксессуар байх болно. Мөн түүнийг өргөн хүрээтэй нарны малгайны оронд өмсөж болно (үсний хэв маяг үүсгээгүй өдрүүдэд бүр ч тохиромжтой).

Зурвас: Зураг: Oriflame