Гоо сайхан: хэрэглэгчийн гарын авлага

Бид арьс арчилгаа ба гоо сайхны талаарх хамгийн түгээмэл асуултуудад эргэж буцалтгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй хамгийн баттай хариултыг өглөө.

А: Нунтаг энгэсгийг яаж хэрэглэх вэ?
Х: Нунтаг энгэсэг нь арьсыг торго мэт толигор харагдуулж суурь шингэн энгэсгийн тогтцыг бат бөх болгодог, арьсны гадаргууд жигд болгодог ба чийглэх байхад тусалдаг. 

Нунтаг бүтээгдэхүүнийг зөв түрхэхийн тулд том багс хэрэглээрэй. Нунтгаас багсаар бага зэргийг аваад илүүдлийг сэгсрээрэй. Нунтаг энгэсгийг Т-хэсэг, тослог гялгартай хэсгүүдэд түрхээд жигд, торго мэт арьстай харагдаарай. 

А: Хумсны будаг маань онгойхгүй байна. Энэ нь тэр муудсан гэсэн үг үү?
Х: Хумсны будгаа толгойг нь доош нь харуулж хэдэн минут бариарай, эсвэл халуун усан доор бариад үзээрэй – энэ арга туслах ёстой.

А: Өдрийн эсвэл шөнийн тосны савны таглаанд хамгаалагч гялгар цаас байдаг. Түүнийг үлдээх үү эсвэл авч хаях ёстой юу?
Х: Үлдээх ёстой. Энэхүү цаас нь тосыг С аминдэм болон ретинол гэх мэт идэвхт бодисыг устаж шинж чанараа алдахад хүргэдэг агаар болон гэрлээс нэмэлтээр хамгаалдаг.

А: «Ялдам арчилгаа» тусгай зөөлрүүлэгч тос уруулыг маш сайн арчилдаг. Харин тосыг би өөр юунд хэрэглэж болох вэ?
Х: «Ялдам арчилгаа» тусгай зөөлрүүлэгч тос нь уруулын арьсыг арчлах зориулалттай ч, чи түүнийг хүссэн газраа, тэр байтугай гэрэлтүүлэх зорилгоор зовхиндоо ч хэрэглэж болно. Бид тосыг хуурайшсан арьс, хөлийн арьс, мөн хумсны орчмын арьсыг зөөлрүүлэхэд хэрэглэдэг. 

А: Зовхины тосыг яаж түрхэх вэ?
Х: Зовхины тосыг доод зовхинд түрхээрэй. Харин үрэвслээс сэргийлэхийн тулд дээд зовхи болон сормуусны дотор шугамд бүү түрхээрэй. Тосыг нүдний ухархайн ирмэг болон зовхины хүрээ хоорондын арьсанд түрхээрэй. Хэрвээ чи тусгай түрхэгчийг хэрэглэж чадахгүй бол хурууныхаа өндгөөр түрхээрэй. 

А: Giordani Gold бөмбөлгөн энгэсгийг яаж хэрэглэх вэ?
Х: Бөмбөлгөн энгэсэг нь арьсыг гэрэлтүүлж наранд борлосон мэт харагдуулагч бичил талстуудын холимгоос бүрддэг. Чамд дунд зэргийн хэмжээтэй дэвүүрэн багс хэрэгтэй. Багсыг бөмбөлгүүдэд хүргэсний дараа шанаа болон чамархайд түрхээрэй. 

А: Үсний тос юунд хэрэгтэй вэ, яаж хэрэглэх вэ?
Х: Үсний тосыг эмэгтэйчүүд олон зуун жил хэрэглэсээр өнөөдрийг хүрсэн. Тос нь үсийг эрүүл гялалзсан харагдуулах увдистай. Мөн үсийг дуулгавартай болгож гялалзуулагч Е аминдэм ба тосны хүчлүүд гэх мэт маш олон тооны ач тустай орц агуулдаг. Тосыг ихэнхдээ угаах шаардлагагүй ангижруулагч адил хэрэглэдэг. 

Яаж түрхэх вэ: тосноос хэдхэн дусал авч алган завсраа үрээд нойтон эсвэл алчуураар усыг нь авсан үсэнд түрхээрэй.

А: Үсний ердийн тос ба халуун тос ямар ялгаатай вэ?
Х: Үсний ердийн тосыг чийгтэй үсэнд түрхдэг бол халуун тосыг нойтон үсэнд түрхдэг, мөн тус тос нь харьцангуй гүн нөлөө үзүүлдэг. Ердийн тос масктай адил үсний гадна төрхийг сайжруулдаг бол халуун тос үсний ширхэгт гүн нэвтэрч дотроос нь сайжруулдаг. 

Халуун тосыг хэрэглэхэд маш хялбар: бүтээгдэхүүнийг бүлээн усанд 1 минут байлгасны дараа онгойлгож чийгтэй үсэнд иллэг хийж түрхэнэ. 1 минут хүлээсний дараа усаар угаана. Долоо хоногт 1 удаа хэрэглэнэ. Халуун тос нь бүх төрлийн үсэнд тохиромжтой ч хуурайшсан үсэнд бүр ч сайн нөлөө үзүүлдэг. 

А: Үсний бэлдмэл юунд хэрэгтэй вэ, яаж зөв хэрэглэх вэ?
Х: Үсний бэлдмэл – энэ бол силиконд суурилсан бүтээгдэхүүн юм. Тэр үсийг гялалзуулж эрүүл харагдуулдаг. 

Үсний бэлдмэлийг яаж хэрэглэх вэ: алган дээрээ хэдхэн дусал аваад нойтон эсвэл алчуураар усыг нь авсан үсэнд жигд тарааж түрхэнэ. Хуйханд хүргэхгүй. 






Зурвас: Зураг: Oriflame Editorial team