Зуны нүүр будалт

Халуун өдрүүдэд өглөөнөөс орой болтол төгс харагдах тогтоц сайтай нүүр будалт хэрэгтэй. Манай зөвлөгөөнөөс гоо сайхны цүнхээ хэрхэн зуны улиралд бэлдэх тухай олж мэдээрэй.

БАГА БАЙХ ТУСАМ САЙН
Зуны халуун өдрүүдэд зузаан бүрхүүл үүсгэгч нүүр будалтаас зайлсхийгээрэй. «Бага байх тусам сайн» дүрэм зуны арьс арчилгаанд тохирно. Арьс арчилгаагаа дээд зэргийн SPF хамгаалалттай чийгшүүлэгч тосноос эхлүүлээрэй. Найрлага нь хир баялаг байна тэр зэргээр нүүр чинь гялалзах тул, зуны улиралд  илүү хөнгөн бүтэцтэй тос сонгоорой. 

ГОЛ ДҮРЭМ

Төгс нүүр будалт хийхэд төгс суурь хэрэгтэй. Нүүр ба нүд орчмын арьсны нүх сүвийг үл мэдэгдэм, өнгийг нь жигд болгож нүүрний будаг түрхэхэд бэлдэхийн тулд өө дарагч түрхээрэй (ингэснээр нүүрний будгийн тогтоц уртасна).

BB ТОС
Зуны улиралд бидний арьс борлодог (бүрхэг өдөр хүртэл нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн хэрэглэхээ бүү мартаарай) тул арьсны өө сэвийг дарах бүтээгдэхүүний хэрэглээ багасдаг. Тиймээс бид чамд суурь шингэн энгэсгээ BB тосоор солихыг зөвлөж байна: зөөлөн бүтэц нь арьсыг хөнгөн гялбаатай харагдуулна. Өө дарагч ихтэй, өтгөн бүтэцтэй энгэсгийг өвөл хэрэглэхэд илүү зохимжтой байдаг.

ДЭЭД ЗЭРГИЙН ТОГТОЦ

Илүүдэл хөлс ялгаралтаас хамгаалах. Будаг урсаж буухаас хамгаалах. Чийгээс хамгаалах. Агаарын хэм нэмэгдэх тусам бидэнд эдгээр зүйлс хэрэгтэй. “Панда” баавгай мэт нүдээрээ хүмүүсийг айлгахгүйн тулд усны хамгаалалттай сормуусны будаг ба нүд хүрээлэгчийг тогтмол хэрэглээрэй.

 

“Хөнгөн бүтэц ба найрлага нь арьсанд зуны хөнгөн гялбааг бэлэглэнэ”

 

ТОСЛОГ ГЯЛГАРЫГ ДАРАГЧ ЦААС
Нүүрэн дээрх илүүдэл тослог гялгарыг дарахын тулд энгэсэг хэрэглэдэг үү? Энгэсэг хэрэглэхээсээ өмнө нэг бодоод үзээрэй. Чийглэг өндөртэй дулаан өдөр энгэсэг гурил мэт нүүрэн дээр чинь бөөгнөрч болзошгүй. Тиймээс энгэсгийн оронд цүнхэндээ тослог гялгарыг дарагч цаас авч явах нь зүйтэй.

 

ГЯЛБААГАА ТОДРУУЛААРАЙ
Энгэсэг, зовхины будаг, хацар өнгөлөгч гэх мэт хуурай суурьтай бүтээгдэхүүнүүд арьсан дээр бөөгнөрч орой болоход тийм ч сайхан харагддаггүй. Тиймээс зуны улиралд наранд борлосон гоёмсог арьсыг чинь тодруулах тослог найрлагатай бүтээгдэхүүн хэрэглээрэй. Бид хөмсөгний доорх хэсэг, шанаа, эгэм ба нурууны арьсыг гэрэлтүүлэхийн тулд тосон зовхины будаг хэрэглэхийг зөвлөж байна.

Зурвас: Зураг: Oriflame