Нүүрний будгаа зөв арилгая - Школа красоты - Как сделать - Beauty Edit

Нүүрний будгийг дүрмийн дагуу арилгаагүй нөхцөлд арьс үрэвсэх, доод зовхи хавантах, үрчлээ үүсэх магадлал өндөр байдаг. Дараах хэсэгт бид чамд ямар ч сөрөг нөлөөгүйгээр нүүрний будгаа хэрхэн арилгахыг заах болно. Уншаад суралцаарай.

НҮҮРНИЙ БУДГАА АРИЛГАЯ
Нүүрний будаг арилгахад хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн бол цэвэрлэгч бүтээгдэхүүн юм. Бүтээгдэхүүнийг нүүрэндээ түрхээд хуруугаараа эсвэл нүүр угаагч зөөлөвчөөр иллэг хийж арилгаарай. Хэрвээ чи нүүрний будгийг их хэмжээгээр хэрэглэдэг бол нүүрээ хоёр дахин угаагаарай. Хүзүүний арьсан дээрх суурь шингэн энгэсгээ цэвэрлэхээ бүү мартаарай. Мөн нүүр цэвэрлэгч төхөөрөмж хэрэглэвэл нүх сүвийг бөглөсөн нүүрний будгийн үлдэгдлээс ангижирч арьс илүү цэвэр бөгөөд гэрэлтсэн болно. Угаах/цэвэрлэх алхмын дараа тоник хэрэглээрэй. Тоникийг нүүр цэвэрлэгч хөвөнд шингээгээд нүүрээ арчаарай. Хөвөнгийн байдлаас чи өмнөх алхам хир үр дүнтэй байсныг харах боломжтой. 

УРУУЛЫН БУДГАА АРИЛГАЯ
Уруулын будгийг арилгахдаа нүүр цэвэрлэгч ердийн бүтээгдэхүүнээ хэрэглээрэй. Гялалзуулагчийг арилгахын тулд уруулаа хэт хүчтэй үрж болохгүй, учир нь энэ нь уруулын арьсыг гэмтээж болзошгүй. Дараа нь уруулдаа «Ялдам арчилгаа» уруулын бальзам түрхэж гурван минут хүлээгээрэй. Салфетка буюу цаасыг бүлээн усанд норгоод уруулаа арчиж үлдэгдэл будгийг арилгаарай. Нүүрээ угаагаад уруулаа арчилгүй өөрөөр нь хатаагаад бальзам түрхээрэй.

УСНЫ ХАМГААЛАЛТТАЙ НҮДНИЙ БУДГАА АРИЛГАЯ
Чамд усны хамгаалалттай нүдний будаг арилгагч тусгай бүтээгдэхүүн хэрэг болно. Түүнийг нүүр цэвэрлэгч хөвөнд шингээгээд зовхин дээрээ 10 секундийн турш дараарай. Энэ хугацаанд бүтээгдэхүүн үйлчилж эхлэх ба будаг ч мөн уусаж эхэлнэ. Угаагаад давтаарай. Нүд улайх, үрчлээ үүсэх ба сормуус унах магадлалтай тул нүдээ хэт үрж болохгүй. Дараа нь доод сормуусаа ижил маягаар арилгаад сормуусны будгийн үлдэгдлийг хөвөнтэй савхаар (чих цэвэрлэгч) арчиж аваарай.




Зурвас: Зураг: Getty Images