Нүүр будалтын өнгөнүүд: ямар өнгө сонгох вэ, хэрхэн түрхэх вэ мөн суурь тос гэж юу вэ?

Нүдээ зөвхөн хул төрлийн өнгүүдээр будсаар байгаа юм биш биз? Олон өнгөтэй, гялалзсан эсвэл «мат» гээд олон сонголт бий. Шинэ нийтлэлдээ бид зовхины будгийн өнгүүдээ хэрхэн сонгох болон тод будалт хийх талаар ярьж бас үзүүлж өгөх болно.

1. БИ ҮРГЭЛЖ БИЕДЭЭ АВЧ ЯВДАГ ЭСВЭЛ СУУРЬ ТОС ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Эхлээд суурь тос хэрэглээрэй. Тэрээр суурь бий болгох бөгөөд зовхины будаг эсвэл хацар өнгөлөгчийн тань тогтцыг сайжруулж арилахаас сэргийлнэ. Зовхины будаг болон хацар өнгөлөгчөө хуурай ба шингэн аль ч хэлбэрээр түрхдэг байх нь чухал биш, найрлага нь аль алинд нь тохирно. The ONE зовхины суурь тосыг санал болгож байна.

Дүрэм: Суурь тосыг хурууныхаа өндгөөр зовхин дээрээ түрхээд хөмсөг хүртлээ тараагаарай. Хэрэглэхийнхээ өмнө гараа угааж хатаахаа бүү мартаарай!

2. ӨНГӨӨС БҮҮ АЙГААРАЙ
Одоо өнгийн сонголтын талаар ярилцацгаая. Хүссэн үр дүндээ хүрэхэд тань танд 4 өнгө хэрэг болно: хамгийн бараан, хамгийн гэгээлэг, дундаж мөн гялалздаг. Гэхдээ үүнээс олныг хэрэглэж болохгүй гэж хэн ч хэлээгүй шүү дээ.

Жишээлбэл, The ONE зовхины будаг нь гялалзсанаас авахуулаад «мат» хүртэлх хуурай болон чийгтэй ямар ч хэлбэрээр түрхэж болох 15 цаг хүртэл арилахгүй барьдаг бүхэл бүтэн 13 төрлийн өнгөтэй. Тэдний тусламжтайгаар та сэтгэл санаа ба нөхцөл байдлаас үл хамааран өглөө, өдөр ба оройн төрхөө бүрдүүлж болно. Бүрдүүлэгч зовхины будгийн 3, 4 эсвэл 6 өнгийг сонгож The ONE Make-up PRO (том эсвэл жижиг) соронзон будгийн савыг дүүргээд жинхэнэ нүүр хувиргагч мэт дүр төрхүүдийг бий болгоорой.

БУДГИЙГ ХЭРХЭН БҮРДҮҮЛЭХ ВЭ
1. Бүрдүүлэгч цуглуулгын зовхины будгаас 3,4 эсвэл 6-г сонгоорой. Мөн түүнчлэн The ONE Make-up Pro гантиг хацар өнгөлөгчөөс 3 өнгийг сонгож болно: «Ягаан», «Улбар шар» эсвэл «Тоорын өнгө». Эдгээр нь бүгд арьсны өнгө бүртэй зохицох бөгөөд дээр дээрээс нь давхарласан ч болно.

2. Бүрдүүлэгч зовхины будаг болон хацар өнгөлөгч тус бүрийг нь жижиг эсвэл том саванд хийгээрэй. Сав болгонд толь бий, томд нь зовхины будаг түрхэгч хоёр талтай багс хүртэл бий. Будгийн саваа шинэчлэхийн тулд бүрдүүлэгчээ дотроос нь аваад солих боломжтой.
3. Хүссэн үедээ та доторхыг нь солиод байж болно. Шинэ дүр төрх бүрдүүлэхэд тань туслах 16 төрлийн өнгө бүхий бүрдүүлэгч будаг байгаа шүү дээ.

3. ЗӨВ ХЭРЭГЛЭ
Одоо түрхэлтийн талаар ярья. Гялалзсан өнгийг зовхины хөдөлдөггүй хэсэг ба хөмсөгний дээд хэсэгт, «матыг» нь зовхины хөдөлдөг хэсэгт түрхээрэй. Бараан өнгүүдийг нүдний дотор булан эсвэл дээд сормуусны шугамаар түрхэнэ. Гол нь төгс тараах л хэрэгтэй.

Моделийн будалтад бид «Хар кофе» өнгөөр нүдний буланг мөн «Гүн зэсэн» (33681) өнгөөр зовхины бүхий л хөдөлдөг хэсгийг будгууд хоорондоо хөнгөхөн уусах маягаар будсан. Нүдний дотоод булангаас зовхины дунд хэсэг хүртэл «Ягаан алт» болон «Сувдан сарнай» өнгүүдийг тараан будаж, хөмсөгний дээд хэсэгт «Мөнгөлөг цас» өнгөөр гялбаа нэмсэн болно.

Дуурайж будах юм уу өөрөөр будаарай – уран бүтээлд хязгаар гэж үгүй!

4. ТУРШААРАЙ
Суурь өнгүүдээ сонгосон уу? Сэтгэл санааныхаа байдалд тохируулж нүүрээ будахын тулд хязгаарладгдмал өнгүүдийг соноорой! Энэ намар байгалийн саарал, шаргал ба тэнгэрийн цэнхэр өнгүүд өндрөөр үнэлэгдэж байна. Моно будалтанд ашиглах эсвэл зураг дээрх шиг зөөлөн шилжилтийг бий болгоорой.

 

Зурвас: Зураг: Андреас Элунд