Бүгдийг шинжлэх ухаанаар: бид бүтээгдэхүүнээ хэрхэн туршдаг вэ?

Танд зориулж аюлгүй ба найдвартай бүтээгдэхүүн бүтээх нь бидний тэргүүлэх чиглэл юм. Бид үр дүнг батлахын тулд шинэ бүтээгдэхүүнүүдийг нарийн шинжилгээнд хамруулдаг бөгөөд өнөөдөр та бидний туршилтын аргуудын талаар мэдэж авах болно.

"Шинжлэх ухаанаар батлагдсан" гэдэг нь юу гэсэн үг вэ?

Шинжлэх ухааны туршилтыг лабораторийн нөхцөлд, шинжээчдийн хатуу хяналт дор явуулдаг. Өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмж болон задлаг аргуудын тусламжтайгаар бид бүтээгдэхүүний тодорхой шинж чанарыг баталж, хэмжих боломжтой. Тухайлбал, хэдэн хувиар үрчлээсийг багасгаж эсвэл сормуусыг уртасгадгийг. Энэхүү шинжилгээний арга нь бүтээгдэхүүний хамгийн найдвартай үр дүн, бодит нотолгоог мэдэж авах боломж олгодог. 

Тэгвэл хэрэглэгчдийн сорил юунд хэрэгтэй вэ?

Хэрэглэгчийн сорилын үеэр сайн дурын зорилтот бүлгийнхэн манай бүтээгдэхүүнүүдийг гэртээ хэрэглэдэг. Оролцогчид асуултын хуудсыг тогтмол давтамжтайгаар бөглөнө. Жишээлбэл: хэрэглэсэн даруйдаа, хэдэн өдөр эсвэл долоо хоногийн дараа. Туршилтын энэ арга нь шинжлэх ухааны туршилтаас тэс өөр үнэ цэнийг агуулдаг: энэ нь бүтээгдэхүүнийг хэрэглэсэн мэдрэмжийн субъектив үнэлэлтээр таны бодит өгөгдлийг дүүргэж байгаа хэрэг юм.

Шаардлагатай тохиолдолд туршилтын үр дүнд тулгуурлан бүтээгдэхүүний найрлагыг сайжруулж, эцсийн хувилбарыг туршдаг. Жишээлбэл, иж бүрэн арчилгааны NovAge цувралын үр дүнг баталгаажуулахын тулд цуврал шинжлэх ухааны туршилт хийдэг.

Бид хэзээ туршилтаа хийдэг вэ? 
Хэрэв арьсны шинж чанар, түүний хэрэгцээ, нөлөөлөх хүчин зүйлсийг судлах шаардлага гарвал бид судалгааны төслүүдийг зохион байгуулдаг. Үүний дагуу 2012 онд Орифлэйм компани насжилтаас үүсдэг гаднах өөрчлөлтийг судлахын тулд өргөн хүрээтэй судалгааг эхлүүлсэн. Бид янз бүрийн улсын, соёл, үндэс угсаа өөр, насны ялгаатай мянга гаруй эмэгтэйчүүдийн арьсыг судалж, 23 хөгшрөлтийн шинж тэмдгээс 12 нь бусдаасаа илүү гаднах үзэмжид нөлөөлдгийг нотолсон. Энэ нь хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцэх иж бүрэн шийдэл бий болгох боломжийг бидэнд олгосон юм.