Ямар тос ашиг тустай вэ?

Байгалийн гаралтай тос, тосон хүчлүүд нь хүний бие организмын эрүүл мэндийг хадгалж, арьсыг гадна ба дотроос нь арчлахад хэрхэн тусалдаг талаар бид тантай хуваалцах болно.

ТОС БА АРЬС АРЧИЛГАА

Хэрэв таны арьс гундсан бас алжаасан харагдаж байвал нэмэлт нөхөн сэргээлт болон хамгаалалт шаардагджээ гэсэн үг. Хүрээлэн буй орчны хортой хүчин зүйлс, стресс зэргээс хамааран олон шалтгаантай байж болно. Арьсыг тэжээх үйлчилгээтэй байгалийн гаралтай тоснуудаар иж бүрэн арчилгаагаа нөхөөрэй.

NovAge Nutri6 нүүрний нөхөн сэргээгч дуслууд нь тосон хүчил, липид, антиоксидант, эрдэс бодисоор баялаг зургаан төрлийн тоснуудыг агуулдаг. Эдгээрийг нэг дор хамтад нь хэрэглэснээр таны арьсыг гүн тэжээлээр хангаж, хамгаална. 

Худалдаж авах

Эдгээр тос бүрийг тус тусад нь авч үзье/;

Гүнжидийн тос: арьсыг чийгшүүлэх ба зөөлрүүлэх нөлөөтэй аминдэм, эрдэс бодис, липид агуулдаг. Тосонд агуулагдах антиоксидантууд нь таны арьсыг чөлөөт радикалуудын хортой нөлөөнөөс хамгаалдаг.

Авокадоны тос: таны арьсыг тэжээх, зөөлрүүлэх, мөн түүнчлэн арьсны төрөлхийн хамгаалагч давхаргыг бэхжүүлэх нөлөөтэй байгалийн гаралтай эрдэс бодис агуулдаг.

Тоорын үрийн тос: таны арьсыг зөөлрүүлэх нөлөөтэйгээс гадна байгалийн харьцуулшгүй чийгшлийг өгөх үйлчилгээтэй.

Лимнантес (нугын цэцэг) үрийн тос: найрлагадаа эрдэс бодис, липид ба тосон хүчлүүдийг агуулдаг тул арьсыг тэжээнэ ба зөөлрүүлнэ.

Үхрийн нүд жимсний үрийн тос: олон төрлийн ханаагүй тосны хүчлүүдээр баялаг Омега-3 ба Омега-6 нь таны арьсыг зөөлөн, булбарай ба эрүүл төлөвтэй харагдуулна.

Шар буурцгийн тос: нэн хэрэгцээтэй тосон хүчлүүдээр баялаг эх үүсвэр бөгөөд таны арьсыг тэжээлээр хангана, чийгшүүлнэ ба зөөлөн толигор болгоно.

Ямар тоснууд Nutri6 иж бүрдэлд багтдаг вэ?
• Гүнжидийн тос
• Авокадоны тос
• Тоорын ясны тос
• Нугын цагаан цэцгийн
үрийн тос
• Үхрийн нүд жимсний
үрийн тос
• Буурцгийн тос

Үүний үр дүнд арьс нь эрч хүчээр дүүрч, зөөлөн болж, гэрэлтсэн туяатай, жигд өнгө аястай болно. Хэрэглэгчдийн сорилууд нь гайхалтай үр дүнг харуулж байна: ердөө 4 долоо хоногийн хугацаанд хэрэглэгчдийн 100% нь үр дүнд сэтгэл хангалуун байсан.


ЭРҮҮЛ ӨӨХ ТОС

Өөх тос нь концентраци хэлбэрээр бие махбодыг эрч хүчээр хангаж өөхний эдэд хуримтлагддаг бөгөөд энэхүү энергийг хуримтлуулж, дотоод эрхтэн, мэдрэлийн төгсгөлийг дулаанаар тусгаарлаж хамгаалдаг. Өөх тос нь эсийг бий болгох, нөхөн сэргээх, даавар болон даавар-төстэй бодис үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байдаг.

Өөх тосны хамт бидний бие махбодыг зайлшгүй шаардлагатай поли ханаагүй тосон хүчлүүдээр хангадаг. Бидний бие махбод үүнийг боловсруулах чадваргүй байдаг тул хоол тэжээл, нэмэлт тэжээлийн тусламжтайгаар өдөр тутмын хэрэглээг нөхөх шаардлагатай болдог гэсэн үг юм.

Эрүүл насанд хүрсэн хүн эрч хүчнийхээ 25-40% -ийг өөх тосноос авахыг зөвлөдөг байна. Өдөр тутмын 2000 калори илчлэгийн хувьд энэ нь ойролцоогоор 55-90 гр өөх тос агуулдаг. Төрөл бүрийн өөх тосны тэнцвэрт байдал нь өндөр чанартай хоол тэжээлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.


Ханаагүй өөх тос нь цусан дах сайн холестерины (HDL) түвшинг дээшлүүлж, судсыг цэвэрлэх чадвартай тул эрүүл гэж үздэг.

Ургамлын эх үүсвэрт ихэвчлэн агуулагддаг байна:

    ●   рапсын тос
    ●   оливын тос;
    ●   самар;
    ●   үр;
    ●   авокадо;
    ●   тослог загас - хулд, хар амар загас гэх мэт.

Ханасан өөх тос, транс өөх тосыг аль болох бага хэрэглэвэл зохино: тэдгээр нь эсрэгээрээ цусан дах муу холестерины хэмжээг ихэсгэдэг. Тийм ч учраас хэрэглээгээ багасгахыг зөвлөж байна
    ●   тос;
    ●   бяслаг;
    ●   цөцгий;
    ●   өөх тос ихтэй улаан мах;
    ●   тослог ихтэй сүү;
    ●   их хэмжээгээр хуурч хайрсан хоол (транс тос);
    ●   нарийн боов/жигнэмэг/кекс (транс тос);
    ●   наргил модны самрын тос (ханасан өөхний ургамлын эх үүсвэр)

Хамгийн чухал тосны хүчлүүдийн нэг бол Омега-3 юм. Нийтдээ 11 төрөл байдаг боловч ЭПХ (эйкозапентаений хүчил) ба ДГХ (докозагексаений хүчил) нь бидний эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Чухам эдгээр нь Wellness Omega-3 иж бүрдэлд агуулагддаг юм. Хэрэв та тослог загасыг долоо хоногт хоёр удаа иддэггүй бол Wellness Omega-3 ууж, шаардагдах хэрэгцээгээ нөхөж байхыг зөвлөж байна.

Омега-3-ын нотлогдсон шинжүүд
• ЭПХ ба ДГХ зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ
• ДГХ тархины хэвийн үйл ажиллагааг дэмжинэ
• ДГХ харааг сайжруулахад нөлөөлнө


Оriflame Wellness-н “Омега-3” иж бүрдэл нь бие махбодыг загасны тосоор (тэр дундаа зайлшгүй шаардлагатай урт гинжит тосон хүчлүүд болох ЭПХ ба ДГХ) хангаж өгдөг. Загасны тосыг тогтвортой эх үүсвэртэй газраас авдгаас гадна, экологийн цэвэр далайн бүтээгдэхүүн болох Friend of the Sea сертификаттай. Бүтээгдэхүүний хамгийн өндөр чанар, цэвэр байдлыг хангахын тулд загасны тос нь 5 үе шаттай цэвэршүүлэх процессоор дамждаг. Нэмэлт тэжээл нь бүхэлдээ загаснаас бүрддэг: капсулыг загасны желатинаар хийдэг.

 

Иж бүрдлийн талаар илүү ихийг уншихыг хүсвэл ЭНД дарж мэдэх боломжтой.


Худалдаж авах