Чи хэдэн настай харагддаг вэ?

Нэг өглөө чи орноосоо босоод толинд өөрийгөө хартал хүсэж байгаа шигээ залуу харагдахгүй байгаагаа анзаарах болно. Гэвч сандрах хэрэггүй: Бид AGE REFLECTTM төсөл дээр ажиллаж байсан судлаач Эва Мэндэлтэй ийм байдал үүсэх шалтгааны тухай ярилцсан юм.

AGE REFLECTTM  төсөл гэж юу вэ, бидэнд танилцуулаач?

2012 онд Орифлэйм хүмүүс гадна төрхөөсөө шалтгаалан хэдэн настай харагдаж болох тухай олон нийтийг хамруулсан судалгаа хийсэн юм. Бид өөр улс орнуудын, өөр соёл иргэншил, өөр үндэс угсаа ба өөр насны ангиллын 1000 гаруйн эмэгтэйн царайг судалсан.  Яг ямар байдал тухайн эмэгтэйг наснаасаа овортой харагдахад нөлөөлдөг болохыг тогтоохын тулд бид нүүр царайны 23 онцлогийг маш нарийн судалсан.

Орифлэйм ямар зорилгоор энэхүү судалгааг хийсэн бэ?
5 эмэгтэйн 4 нь наснаасаа овортой харагддаг. Насны ойлголт – энэ бол маш сонирхолтой сэдэв! Мөн гоо сайхны салбарын шинэ сэдэв юм. Арьсны яг ямар шинж чанарууд тухайн эмэгтэйн насыг тодорхойлдгийг ойлгосон цагт бид хөгшрөлтийн тодорхой шинж тэмдгүүдэд нөлөөлж эмэгтэйчүүдэд наснаасаа залуу харагдахад тусалж чадна.


"Арьсны яг ямар шинж чанарууд тухайн эмэгтэйн насыг тодорхойлдгийг ойлгосон цагт бид хөгшрөлтийн тодорхой шинж тэмдгүүдэд нөлөөлж эмэгтэйчүүдэд наснаасаа залуу харагдахад тусалж чадна."



Судалгааны гол үр дүн ямар байсан бэ?

Судалгааны явцад бид хөгшрөлтийн үндсэн 23 шинж тэмдгийг тогтоосон ба эдгээрээс 12 нь эмэгтэйчүүдийн арьсыг наснаас нь овортой харагдахад нөлөөлдөг юм. Хамгийн сонирхолтой нь эдгээр 12 шинж тэмдгийн ач холбогдол үндэстнээс хамаарч өөрчлөгдөж байсан. Жишээ нь, Ази эмэгтэйчүүдийн хувьд арьсны өнгө маш чухал үүрэг гүйцэтгэдэг ба арьс гундах, хэт нөсөөжилт гэх мэт шинж тэмдгүүд тэднийг наснаас нь овортой харагдуулдаг байна.

Европ эмэгтэйчүүдийн хувьд арьсны өнгө чухал ч, нүдний орчим ба духны үрчлээ тэдний наснаасаа овортой харагдах шалтгаан болдог юм байна. Мөн тэдний уруул ба эрүү орчмын арьс суларч унжих хандлагатай байдаг ба энэ нь тэднийг наснаас нь овортой харагдуулдаг байна.


"Эмэгтэйчүүдийн арьсны хэрэгцээ наснаасаа, яс үндэстнээсээ хамаарч ялгаатай байдаг тул, зөвхөн тодорхой насны ангилалд зориулсан бүтээгдэхүүн санал болгох нь хангалтгүй байдаг."



Дараагийн алхам юу вэ? Орифлэйм судалгааны үр дүнд суурилж шинэ бүтээгдэхүүн боловсруулах уу?

AGE REFLECTTM төслийн үр дүн бидэнд насны ойлголтыг өөр өнцгөөс харах боломжийг олгосон. Хөгшрөлтийн үндсэн шинж тэмдгүүдийг тодорхойлсноор бид цаашид ямар чиглэлд хөгжих хэрэгтэйгээ тодорхойлох юм.


Хөгшрөлтийн 12 шинж тэмдэг:

1. Арьс хэсэгчлэн улайх
2. Арьсны өнгө бараан болох
3. Жигд бус өнгийн арьс / Нөсөөжилт
4. Арьсны өнгө гундах
5. Арьсны нүх сүв томрох
6. Доод зовхи үрчлээтэх
7. Арьсны гадаргуу ширүүн болох
8. Нүдний булангууд үрчлээтэх
9. Хөмсөг хооронд үрчлээ үүсэх
10. Дээд уруулын дээрх арьс үрчлээтэх
11. Дух үрчлээтэх
12. Уруул ба хамар хоорондын хацрын арьс суларч гүн үрчлээтэх / Унжсан арьс



Зурвас: Зураг: Shutterstock