Өнгөний баяр: Хаврын уруулын будгаа сонгоё

Шинэ төрх туршиж үзэж, сэтгэлээ сэргээж, өөртөө итгэлтэй болмоор байна уу? Стокгольмын оффист ажилладаг манай ажилтнуудын жишээг уншиж 7 бүсгүй The ONE Colour Obsession уруулын будгийн аль өнгийг сонгосныг олж мэдээрэй.

Би бараан өнгийн уруулын будаг хэрэглэхээс ичдэг, харин зөөлөн өнгөний хувьд би мэргэжилтэн гэсэн үг. “Ванил” зэрэг хул өнгөнүүдэд би маш дуртай. Тэд уруулыг хөнгөн өнгөтэй болгохын зэрэгцээ чийгшүүлж арчилгаатай харагдуулдаг. Яг л миний хүсдэг шиг! Маяа

Би уруулын будаг хэрэглэдэггүй байсан. Надад зохихгүй гэж боддог байсан ч боловч туршиж үзсэнийхээ дараа дурласан. The ONE Colour Obsession будгийн 10 өнгийг бүгдийг түрхэж үзээд “Алтанзул” өнгийг сонгосон. Тод өнгө миний цайвар арьс болон үсэнд зохидог. Клара

Интоор” өнгө миний арьсан дээр төгс харагддаг: хэт бараан биш, хэт цайвар биш. Будгийг түрхэхэд хялбар, уруулыг чийгшүүлдэг, бас таатай мэдрэмж төрүүлдэг. Харин би нэг л зүйлд үнэхээр гайхширсан, тод будалт маш ихээр анхаарал татдаг юм байна! Надад таалагдаж байна! Хэлэн

Зөөлөн хирнээ тод өнгө болох “Зэрлэг сарнай” миний уруулыг дур булаам хэмжээтэй харагдуулдаг, түрхэхэд хялбар ба өөртөө итгэх итгэл мэдрүүлдэг. Мөн нүд будалтдаа анхаарал татахыг хүсэж байгаа бол энэ нь төгс өнгө юм. Ивалина

Би бараан өнгөнүүдийг туршиж үзэх дуртай. “Анар” өнгө надад төгс зохидог! Ердөө л нэг давхар түрхэхэд уруул гүн өнгөтэй, чийглэг ба толигор болдог. Энэ будалт өдөр ч, үдшийн арга хэмжээнд ч зохино. Хэрвээ би онцгой тансаг харагдаж өөртөө итгэлтэй байхыг хүсвэл хоёр давхарлаж буддаг. Ребекка

Надад шүрэн өнгө хамгилн их зохидог, жишээ нь “Гүзээлзгэнэ” өнгө уруул дээр минь тод өнгийн өнгөлөгч шиг харагддаг. Илүү тод өнгө хүсэж байна уу? Тэгвэл хэд хэдэн удаа давхарлаарай. Энэ будаг удаан тогтдог ба таатай мэдрэмж төрүүлдэг. Анна

Ягаан өнгөнд дургүй хүн байна уу? Надад хэдэн арван ягаан будаг байдаг ч, би The ONE Colour Obsession шинэ будагтаа дурлаад байна. Тэр уруулаас хальж урсдаггүй, жигд, гүн бүрхүүл үүсгэж төгс харагддаг. Хэрвээ чи ч бас над шиг ягаан өнгөний шүтэн бишрэгч бол “Тод ягаан” өнгийг сонгоорой. Каролин

Зурвас: Зураг: Oriflame