Үнэртнүүд: үнэртэн зохион бүтээгчийн зөвлөмжүүд

Орифлэймийн Wonderflower шинэ үнэртнийг зохион бүтээгч Алиенор Массине өөртөө тохирсон зөв үнэртнээ хэрхэн олох тухай 7 зөвлөмж өглөө.

1. АНХНЫ ҮНЭРТЭН
"Би 13-14 настай байхдаа Монако хотод үнэртний дэлгүүр орж билээ. Тэр үед ванилийн аялгуутай, нэгэн зэрэг сэргэг хирнээ чихэрлэг дорнын зохиомж нь миний зүрхийг эзэмдсэн.

Анх удаа үнэртэн сонгохдоо дотоод мэдрэмж ба сэтгэл зүрхээ сонсоорой. Үнэр нь таны дотоод ертөнцийн тусгал байхын зэрэгцээ танд таатай мэдрэмж төрүүлэх ёстой". 

2. ӨӨРИЙГӨӨ ТАНЬ 
"Чамд таалагддаг ихэнх үнэртнүүд ямар нэгэн дурсамж эсвэл чиний амьдралд болсон үйл явдалтай холбоотой байдаг. Тиймээс үнэртэн сонгохдоо өөрийгөө маш анхааралтай чагнаарай. Бид өдөр тутмын амьдралдаа хоол ба байгалийн үнэрийг тогтмол үнэрлэж байдаг. Ойд, цэцэрлэгт хүрээлэнд зугаалахдаа эсвэл шинэ хоол амсаж үзэхдээ бид шинэ аялгууд болон тэдний зохицлыг тогтмол туршиж байдаг. Жишээ нь, надад ванилийн аялгуу таалагддаг: тэр нэг талаар амтлаг, өвөрмөц хоолыг санагдуулдаг бол нөгөө талаас амьтныг санагдуулах ч үе байдаг". 

3. ЗӨН СОВИНДОО ИТГЭ
"Аль нэг үнэртэн сэтгэлийг минь догдлуулж дурсамжийг минь сэргээхэд би тус үнэртэн нь надад хамгийн тохиромжтой гэж ойлгодог. Би сэргэг аялгуутай тод зохиомжид дуртай: ийм үнэртэн зүрх сэтгэлийг минь эзэмддэг тул би ид шидийг нь мэдрэхгүй өнгөрч чаддаггүй".

4. АМЬДРАЛААС ТААШААЛ МЭДЭР
"Орифлэймийн шинэ үнэртэн Wonderflower – энэ бол хязгааргүй эмэгтэйлэг, амьдралын баяр баясгалангаар дүүрэн, хөнгөн үнэртэн. Сууринд нь хөгжилтэй, дур булаам солонгын хэмнэл байдаг. Энэхүү цоглог, хүчирхэг аялгуу нь баяр хөөр ба эрх чөлөөг мэдрүүлдэг".

5. УХААНТАЙ ХЭРЭГЛЭ
"Коко Шанел “Үнэртнийг үнсүүлэхийг хүссэн газартаа түрх” гэж хэлсэн байдаг. Үүн дээр би нэг зүйл нэмж хэлмээр байна – бугуй ба чихний арын хэсгийн зүрхний цохилт мэдрэгддэг хэсгүүдэд ч мөн түрхэхээ мартаарай".

6. ҮР ДҮНГ НЬ УРТАСГА
"Үнэртнийхээ тогтцыг уртасгах хэд хэдэн арга байдаг: хувцсандаа, ороолт, хүзүүний алчууртаа, үсэндээ түрхэх гэх мэт. Мөн биеийн тосондоо үнэртнээсээ хэдхэн дусал хийж болно!"

7. ҮНЭРТНЭЭ ЗӨВ ХАДГАЛ
 "Халуун дулаан нөхцөл үнэртэнд хамгийн их сөрөг нөлөөтэй. Тиймээс үнэртнийхээ хэрэглэх хугацааг уртасгахын тулд хөргөгчид эсвэл сэрүүн газар хадгалаарай".





WONDERFLOWER
Wonderflower үнэртэнд шүүслэг лийр дур булаам цээнэ цэцэг ба бүйлсний цэцгийн аялгуутай хосолдог бол энэхүү дэггүй, хөгжилтэй зохицолд солонгын хэмнэл онцгой аялга нэмдэг. 

Wonderflower үнэртнийг ЭНД дараад авч болно.







Зурвас: Зураг: Oriflame