Үндсэн хэсэгрүү шилжих Үндсэн цэсрүү шилжих Хайлтруу шилжих

Бидний түүх

1967 онд Стокхолмын төвд хоёр өрөөтэй жижигхэн оффист ах дүү Йонас, Роберт аф Йохник нар найз Бенгте Хеллстенетэй хамт байгалиас урам зориг авсан гоо сайхны хосгүй бүтээгдэхүүнүүдийг санал болгох компани байгуулах мөрөөдлийнхөө суурийг тавьжээ. Амжилтад хүрэх аян замдаа олон сорилттой тулгарсан ч тэдний алсын хараа нь 55 гаруй жилийн туршид олон хүмүүст урам зориг өгсөн гайхалтай аяллын эхлэлийг тавьсан билээ.


Түүхэн онцлох үйл явдлууд

2024 Reach your happy place

2024 он бидэнд гайхалтай шинэчлэлтийг авчирсан! “Reach your happy place уриа нь бидний дэлхийн бүх өнцөг буланд байгаа Хэрэглэгч болон Брэнд түншүүдийнхээ амьдралыг баяр баясгалан, эерэг мэдрэмжээр дүүргэх хүсэл тэмүүллийг маань улам хүчитгэсэн.

2023 он – Дэвшилтэт бүтээгдэхүүнүүдийн жил

2023 онд бид Duologi, Wellosophy, Novage+ зэрэг шинэлэг бүтээгдэхүүнүүдээ зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд энэхүү шинэчлэлтийг дагаад манай брэндэд ч мөн мэдэгдэхүйц ахиж дэвшил гарсан. Эдгээр дэвшилтэт бүтээгдэхүүнүүд нь бидний гоо үзэсгэлэнг нэмэгдүүлж эрүүл мэндийг сайжруулахад гаргасан тасралтгүй хичээл зүтгэлийн маань баталгаа юм.

2023 он – Стокхолм хотод Судалгаа ба Хөгжүүлэлтийн төв нээгдлээ

Бид Стокхолм хотод Судалгаа ба Хөгжүүлэлтийн төвөө нээсэн нь маш чухал дэвшил байсан. Судалгаа, хөгжүүлэлтийн чадавхаа Оriflame-ийнэ гарал үүслийн цөмд авчирсан нь инновацын төлөөх бидний өгсөн амлалтыг илтгэх чухал алхам юм.

 

2022 он – Европын №1 Тогтвортой хөгжил, байгаль хамгаалагч удирдагч

Oriflame нь хувийн арчилгааны болон гэр ахуйн бүтээгдэхүүний салбарт Европт №1 Тогтвортой хөгжил, байгаль хамгаалагч удирдагчболж шинэ өндөрлөгт хүрсэн ба энэ амжилтыг Financial Times сэтгүүлээс хүлээн зөвшөөрсөн билээ. Энэхүү амжилт нь бидний тогтвортой байдлын төлөө тууштай зүтгэж буйн илэрхийлэл юм.

 

2021 – Анхны цахим каталогийг зах зээлд нэвтрүүллээ

2021 онд бид анхны цахим каталогийн нээлтээ хийснээр орчин цагийн дижитал эринд хөл тавьсан. Энэхүү шинэчлэлтийг нэвтрүүлснээр дэлхий даяарх хэрэглэгчдийнхээ хүртээмж, тав тухтай байдлыг сайжруулж, дэлхийн хаана ч байсан бүтээгдэхүүнүүдэд маань хялбархан хүрэх боломжийг бий болгосон.

2020 он  - КОВИД-19 цар тахлын үеэр олон нийтэд үзүүлсэн дэмжлэг

КОВИД-19 цар тахлаас улбаатай олон сорилтуудтай тулгарах үед бид дижитал платформыг авхаалж самбаатайгаар ашиглахын зэрэгцээ олон нийтдээ дэмжлэг үзүүлэх тулгуур багана нь болж чадсан. Бид нийгмийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагад тэсвэртэй, уян хатан байж, дасан зохицох чадвараа харуулсан билээ.

 

2017 – Oriflame компанийн 50 жилийн ойн баяр

Oriflame компани нь хагас зуун жилийн ойн баяраа өргөнөөр тэмдэглэсэн билээ. Энэхүү арга хэмжээнд хоёр том хөлөг онгоцны гайхалтай аялал багтсан байсан бөгөөд энэ нь зөвхөн бидний түүхт өв уламжлалыг тусгах төдийгүй дараагийн 50 жилийн өсөлт, амжилтын бэлгэ тэмдэг нь болсон.

2015 он – NovAge цуврал худалдаанд гарлаа

Патентлагдсан технологи бүхий арьс арчилгааны дэвшилтэт цуврал болох NovAge-ийг нэвтрүүлсэн нь гоо сайхны салбарын хил хязгаарыг давж, арьс арчилгааны шинэ стандартын үндэс суурийг тавьсан.

2011- Ecobeauty цуврал зах зээлд нэвтэрлээ

Ёс зүйтэй, байгаль орчинд ээлтэйгээр бүтээгдсэн Ecobeauty цуврал нь тогтвортой хөгжил ба байгаль орчинд хариуцлагатай хандах хандлагыг эрхэмлэгч Fairtrade® (Шударга өрсөлдөөн), Ecocert® (Органик гарал үүслийг баталгаажуулах байгууллага), The Vegan Society™ (Веган Нийгэмлэг), Forest Stewardship Council (FSC®) (Ойн менежментийн зөвлөл) зэрэг бие даасан олон улсын дөрвөн байгууллагатай хамтран бүтээсэн дэлхий дээрх анхны гоо сайхны цуврал билээ.

 

 2009 он  - Арьс судлалын институт үүд хаалгаа нээлээ

Арьс арчилгааны инновацын талаарх бидний  хүсэл тэмүүлэл Стокхолм дахь Арьс судлалын институт нээгдсэнээр шинэ өндөрлөгт хүрсэн. Энэхүү орчин үеийн байгууламж нь Oriflame-ийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн ирээдүйг тодорхойлж, дэвшилтэт судалгаануудын цөм нь болсон билээ.

2008 он – Судалгаа ба Хөгжүүлэлтийн төв үүд хаалгаа нээлээ

2008 онд манай технологийн дэвшилтэт бүтээл Судалгаа ба Хөгжүүлэлтийн төв үүд хаалгаа нээсэн билээ. Oriderm нэртэй эмнэлзүйн туршилтын тусгай иж бүрдлээр тоноглогдсон энэхүү төв нь бодит үр дүн, бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулан үндсэн  тулгуур нь болсон.

1999 он – Дэлхийн Хүүхдийн Сан

Шведийн хатан хаан Сильвияатай хамтран үүсгэн байгуулсан Дэлхийн хүүхдийн сан нь дэлхийн өнцөг булан бүр дэх эмзэг бүлгийн хүүхдүүдэд, тэр дундаа охидод онцгой анхаарал хандуулан, тэдний талаарх мэдлэгийг олон улсын түвшинд нэмэгдүүлэхэд төвлөрч үйл ажиллагааныхаа үндэс суурийг тавьсан.

 

1997 он - Oriflame.com вэбсайт цахим ертөнцөд хөл тавилаа

1997 онд бид дижитал салбарт томоохон алхам хийж Oriflame.com олон улсын вэбсайтаа цахим ертөнцөд нэвтрүүлсэн бөгөөд ингэснээр дэлхийтэй холбогдох, хэрэглэгчдэдээ илүү нээлттэй, хүртээмжтэй болох арга замын эхлэл нь тавигдсан.

1982 он  - Oriflame Лондон хотын Хөрөнгийн Биржид бүртгэгдлээ

Oriflame дэлхийн 2-р дайнаас хойш Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй анхны гадаад компани болж түүхэнд бичигдсэн 1982 оныг эргэн санацгаая. Энэ амжилт  нь бидний дэлхийн хэмжээнд хүрч чадсаныг илэрхийлээд зогсохгүй олон арван жилийн санхүүгийн амжилт, олон улсад нэр хүндтэй байх эхлэлийг тавьсан юм.

1970-аад он  - Tender Care тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн худалдаанд гарлаа

Анх зовхины тос хэлбэрээр худалдаанд гарсан тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүн нь тайвшруулах, чийгшүүлэх шинж чанараараа дэлхийд танигдсан бүтээгдэхүүн болсон. Өнөөдөр тэрээр сая сая ширхэг борлуулагдаж манай шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн болоод байна.

 

1970 он – Борлуулалтын дэвшилтэт аргачлалыг зах зээлд нэвтрүүллээ

Уламжлалт аргачлалаас хол давж бид борлуулалтын шинэлэг хандлагын анхдагч нь болж чадсан бөгөөд борлуулалтыг каталог болон биечилсэн уулзалтаар хийх шинэлэг аргачлалын эхлэлийг тавьсан. 1970 оны 8-р сард Oriflame-ийн анхны каталог 1000 ширхэг хэвлэгдсэн.

1967 он – Анхны бүтээгдэхүүнүүд худалдаанд гарлаа

Oriflame-ийн аян зам 1967 онд анхны цуврал бүтээгдэхүүн болох нүүрний тос, уруулын будаг ба сормуусны будгаас эхэлсэн. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь бүгд Шведээс гаралтай ургамлуудын хандыг агуулж байсан ба энэ нь тогтвортой хөгжлийг эрмэлзэх бидний хүсэл тэмүүллийг илэрхийлэх анхны алхам байсан.